Монгол Ардын Намын Бага хурлын III Хуралдаан 2026 оны 3-р сарын 29-нд Тусгаар тогтнолын ордонд боллоо.

  • 2026-03-29
  • Н.Анхбаяр
  • 95

МОНГОЛ АРДЫН НАМЫН БАГА ХУРЛЫН III ХУРАЛДААН

Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг эхлээд танилцууллаа.

Хуралдааны даргаар Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, орлогч даргаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг нар ажиллаа.

Хуралдаан даргалагчийн танилцуулснаар МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай, УИХ-ын намын бүлэг,  МАН-ын Удирдах зөвлөлд чиглэл  өгөх  тогтоолуудыг  батлах тухай хоёр асуудал хэлэлцэхээр боллоо.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурлын  нийт 597 гишүүнтэй юм.

­­­­­­­­­Монгол Ардын намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2026.03.29/ Тусгаар тогтнолын ордонд  үргэлжилж байна.

Хуралдааныг удирдаж байгаа Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Ардын намын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учрал нь 2007 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2010 онд Лимкоквин технологийн их сургуулийн Их Британий Лондон хотын салбар, Их Британий Букингхэмийн их сургуульд бизнесийн удирдлага, олон улсын менежментийн магистр, 2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарийн Монгол, Түвд, Будда судлалын институтад түүхийн ухааны доктор зэрэг хамгаалсан. Эрх зүйч, Түүхч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.

✅Ажилласан байдал:

2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал

2015 онд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн олон нийттэй харилцах бодлогын зөвлөх

2016 онд УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн зөвлөх

2012-2014 онд Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны улс төрийн хэлтсийн дарга

2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч

2016 оноос Монгол Улын Их хурлын гишүүнээр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

2018-2020 онд Монгол Улсын Их хурал дахь цахим бодлогын түр хорооны дарга

2020-2022 онд Монгол Улсын Их хурлын инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2025 оны 6-р сараас Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн Засаг, хөгжлийн сайд

2025оны 11-р сараас Монгол Улсын Их Хурлын дарга , МАН -н дарга

✅Сонгуульт ажил

2009 онд МАН-д элссэн.

2012 онд Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга,

2010-2019 онд МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч,

2019-2024 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч

2023-2025 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан.

МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад Н.Учралыг ЕНБД Я.Содбаатар ганцааранг нь нэр дэвшүүлж бага хурдын гишүүдэд танилцууллаа.

Хуралдааны үеэр  Ерөнхий сайдад нар дэвшигчээс улс төр, нийгэм эдийн засгийн асуудлаар бага хурлын 32 гишүүн асуулт асууж хариулт авч санал бодлоо илэрхийлэв.

Санал хураалт зохион байгуулахтай холбогдуулан  Тооллогын комисын даргаар намын Нарийн бичгийн дарга Б. Пүрэвдагва Тооллогын комисын Нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Г. Хэрлэнчулуун нарыг сонгож ажил эхэллээ.

35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Н.Учралын санал хураалт  нууц санал хураалтаар эхэллээ. Бага хурал 436 гишүүний ирцтэй байв

.

Бага хурлын III хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт болж дуусахад  санал хураалтын дүн 99.7 хувиар  Монгол Ардын намын дарга Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн учир Бага хурал  тогтоолоо баталлаа.

Г.Занданшатар: “Сайд дарга болж Монгол улсын  баялагт эзэн сууж, хулгайгаа нуух гэсэн хүсэл шунал хүчтэй байна. Н.Учрал дарга сайдын томилгоо, бүтцээ хэнээр ч хамааралгүй өөрөө бие дааж шийдээд яваарай. Эцсийн эцэст Учрал гэдэг хүн хариуцлага хүлээнэ. Хүн чанар, жудаг ёсоо хүндэтгэж булан тойроод хортой алим шидэж, хортой алим хэн хэндээ өгөхөө больцгоое” гэж хэллээ.

Н.Учрал: “Итгэлийг зүтгэлээр хариулна. Цаг алдалгүй ажилдаа орцгооё!”

МАН-ын Бага хурлын III хуралдаан хоёр асуудлаа хэлэлцэж дуусган тогтоолуудаа батлан өндөрлөлөө. Дараа нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я. Содбаатар хэвлэл мэдээлэлийнхэнд Бага хурлын III хуралдааны талаар мэдээлэл хийлээ.