МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос ХХҮЕГ-тай хамтран 141 яам,агeнтлаг,төрийн болон орон нутгийн өмчит байгуулагын ахмадын хороод, зөвлөлийн дарга нарын уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав.
- 2026-03-25
- Н.Анхбаяр
- 154
2026 оны 3-р сарын 24-нд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газартай хамтран 141 яам,агeнтлаг,төрийн болон орон нутгийн өмчит байгуулагын ахмадын хороод, зөвлөлийн дарга нарын уулзалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулав.

Тус уулзалтыг нээж МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б. Гомбо үг хэллээ.
Уулзалтаар ХХҮEГ ын ахлах мэргэжилтэн Санжсүрэн ахмадын хөдөлмөр эрхлэлт,ахмадын зөвлөх үйлчилгээнд засгийн газар,яам, агентлагаас хэрэгжүүлэх буй хөтөлбөр, санхүүжилтын талаар мэдээлэл өгч асуултанд хариуллаа.
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо нь эдгээр ахмадын байгууллагуудыг аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж дэмжлэг туслалцаа үзүүлж туслаж ажиллахаар шийдвэрлэж хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ.






Байгууллагуудын ахмадын хороо, зөвлөлийн дарга нар асуулт асууж хариулт авлаа.
