“НАУРЫЗ-ЭВ НЭГДЭЛ” Соёлын өдөрлөг Тусгаар тогнолын ордонд болж байна.

  • 2026-03-19
  • Н.Анхбаяр
  • 57

“НАУРЫЗ-ЭВ НЭГДЭЛ” СОЁЛЫН ӨДӨРЛӨГ

Монгол Ардын намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газар болон намын дэргэдэх Социал демократ Монголын Залуучуудын Холбооноос хамтран казах түмний уламжлалт Наурызын баярыг тохиолдуулан “Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөгийг  хоёр өдөр зохион байгуулж байна.

Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхарт барьсан казах гэрийг гар урлалын бүтээлээр гоёж зочдоо казах үндэстний уламжлалт хоол, цайгаар дайлж байна.

Өнөөдөрийн өдөрлөгт  Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан, УИХ-ын гишүүн С.Зулпхар, дэд сайд асан Э.Сауле нарын хүндтэй зочид оролцлоо.

Социал демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва, намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо болон газар, хэлтэс, тэдгээрийн удирдлагууд оролцлоо.

Өвлийг өнөтэй давж, урин хавартай учран золгосныг ерөөж, өдөр шөнө тэнцсэн тэгш сайн өдрийг бэлгэшээн нарны баяр буюу Наурызын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэдэг уламжлалтай.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар 2010 онд Наурызыг олон улсын баяр болгон баталж, “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн.

Одоогоор казахууд тархан суурьшсан дэлхийн 40 гаруй оронд Наурызын баярыг тэмдэглэдэг байна.

Казах ард түмний олон зуун жилийн түүхтэй соёл, ёс заншил, үнэт өв уламжлалыг залуу үед таниулах, олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Наурыз-Эв нэгдэл” соёлын өдөрлөг маргаашийг дуустал үргэлжилнэ. Казак түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе!