Төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн дарга нарын уулзалт Тусгаар тогтнолын ордонд боллоо.
- 2026-03-11
- Н.Анхбаяр
- 138





Төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын дэргэдэх ахмадын хороо, зөвлөлийн дарга нарын уулзалтыг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос МАН-ын тусгаар тогтнолын ордны 300-гийн зааланд 2026 оны 3-р сарын 10-нд зохион байгуулав.
Энэ уулзалтад ГБХНХЯ-ны дэд сайд Б.Солонго, тус яамны Халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, ХХҮЕГ-ын дарга Ж.Бауыржан, Сангийн яамны Төрийн сангийн санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Н.Мөнхсүх, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б. Гомбо, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо. Энэ уулзалтад байгууллагуудын ахмадын хороо, зөвлөлийн нийт 128 дарга нар оролцож илтгэл сонсож, мэдээлэл солилцож 21 хүн асуулт асууллаа..

Гэр бүл,хөдөлмөр,нийгмийн хамгаалалын яамны Халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг өөрийн илтгэлдээ “Ахмад настаны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар статистик үзүүлэлт дээр тайлбарлаж ярилаа. Ахмад настны талаар хэрэгжүүлэх арга хэмжээний 2026-2028 оны төлөвлөгөөг танилцуулав.




Сангийн яамны Төрийн сангийн санхүүжилт, тайлан бүртгэлийн хэлтсийн дарга Н.Мөнхсүх “Ахмадын сангийн тухай” илтгэлдээ: 2024 оны Ахмадын сан байгуулж ажиллах журмын тухай Засгийн газрын 243 тоот тогтоол, төрийн сангийн үйл ажиллагааны журам батлах тухай 2023 оны Засгийн газрын 444 тоот тогтоолын тухай тайлбарлан таниулж ярилаа.

Орлого болон батлагдсан төсвөөс ахмадын санд төвлөрүүлсэн мөнгөн дүнг 8 жилийн дүнгээр танилцуулж эх үүсвэрүүдийг тайлбарлалаа.Мөн ахмадын сангийн зарцуулалтыг 8 жилийн үзүүлэлтээр харууллаа.


ХХҮЕГ-ын дарга Ж.Бауыржан 2026 -2027оны “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг танилцууллаа. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрийн эрх зүйн орчин, төсвийн талаар танилцууллаа.

Дараа нь МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б. Гомбо БНСУ-ын ахмадын байгууллагын туршлага, хамтын ажиллагаа талаар илтгэл тавилаа. Б.Гомбо хэлэхдээ: Ахмадын хуулийн хэрэгжилтийг хангуулахад төрийн захиргааны төв байгууллагын болон төр өмчийн болон хувийн хэвшлийн олон салбарын ахмадын байгууллагатай “Ахмад настны тухай” хуулийн хэрэгжилт дээр цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтад оролцогсод ийм уулзалтуудыг цаашид хийж байхыг хүсэж үг хэлсэн бөгөөд тулгамдсан олон асуудлаас зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөнд төрийн байгууллагын дарга нарт талархал илэрхийллээ.



