МАН-ын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо 2026 оны 2-р сарын 1-4-ний хооронд БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн мэдээ.
- 2026-03-07
- Н.Анхбаяр
- 53

МАН-ын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо 2026 оны 2-р сарын 1-4-ний хооронд БНСУ-д албан ёсны айлчлал хийж БНСУ-ын Үндэсний Ахмадын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчтэй уулзаж хамтын ажиллагааны гэрээ байгуулах санамж бичиг үзэглэсэн болон БНСУ-ын улс төрч, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, мөн Өмнөд Гёнсан мужийн захирагчаар (Governor of South Gyeongsang Province) ажиллаж байсан туршлагатай улс төрийн зүтгэлтэн Монгол- Солонгосын найрамдлын нийгэмлэгийн дарга асан Ким Ду Хан 김두관 (Kim Du-kwan) даргатай уулзаж “Ахмад настан”-ны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний асуудлаар санал солилцлоо. Мөн уулзалтын хүрээнд “Сөүл” хотын ахмадын соёл амралтын газрын үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага судлах тухай тохиролцлоо.Энэ арга хэмжээг МАН-ын ЕНБД-ын зөвлөх Цэцэцзориг, Солонгост сургууль төгсөгчдийн холбооны / MAGIKO / тэргүүн Бат-Эрдэнэ нар удирдан зохион байгуулж дэмжлэг туслалцаа үзүүлсэнд гүн талархалтай байлаа. Энэ хугацаанд “БНСУ-ын Үндэсний Ахмадын нийгэмлэг”, “Х Кореа форм”, БНСУ-ын Ахмадын холбооны “Ынпён” дүүргийн салбар, Ынпён дүүргийн нэгдсэн халамжийн төв зэрэг байгууллагаар зочиллоо.
- 대한노인회 /The Korean Senior Citizens Association/ нь Бүгд Найрамдах Солонгос Улсын ахмад настнуудын эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, халамжийн бодлогыг дэмжих зорилготой үндэсний хэмжээний томоохон төрийн бус байгууллага юм.
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Ахмадын эрх, ашиг сонирхлыг төлөөлөх
- Нийгмийн хамгаалал, халамжийн бодлогын хэрэгжилтэд оролцох
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Соёл, боловсрол, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах
- Ахмадын чадавхыг бэхжүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх
- 대한노인회 → БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АХМАДЫН НИЙГЭМЛЭГ
ОНЦЛОГ
- Солонгос даяар аймаг, дүүрэг, хорооны
шаталсан бүтэцтэй
- Олон зуун мянган гишүүнтэй
- Төрийн бодлоготой уялдан ажилладаг
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн тусгай
хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг
- 엑스코리아 포럼 → Х КОРЕА ФОРУМ
엑스코리아 포럼 (X Korea Forum) нь БНСУ-ын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бодлогын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх зорилготой бодлогын форум, хэлэлцүүлгийн платформ юм.
Тус форум нь улс төрчид, бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллийг нэгтгэн, Солонгосын тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил, нийгмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцдэг.
Үндсэн чиглэл нь:
- Улс төр, нийгмийн бодлогын шинэчлэл
- Тогтвортой хөгжил, бүсчилсэн хөгжил
- Иргэний оролцоог нэмэгдүүлэх бодлого
- Эдийн засгийн шинэчлэл, инновац
- Олон улсын хамтын ажиллагаа
김두관 (Kim Du-kwan). БНСУ-ын улс төрч, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, мөн Өмнөд Гёнсан мужийн захирагчаар (Governor of South Gyeongsang Province) ажиллаж байсан туршлагатай улс төрийн зүтгэлтэн
- 대한노인회 은평구지회→БНСУ-ЫН АХМАДЫН ХОЛБООНЫ ЫНПЁН ДҮҮРГИЙН САЛБАР
ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Ахмадын эрх, ашиг сонирхлыг орон нутгийн түвшинд төлөөлөх
- Ахмадын нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээтэй уялдан ажиллах
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр хэрэгжүүлэх
- Сургалт, соёл, спорт, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах
- Дүүргийн хэмжээнд ахмадын “경로당” (ахмадын төв)-уудын үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжих


5은평노인종합복지관 → ЫНПЁН ДҮҮРГИЙН АХМАДЫН НЭГДСЭН ХАЛАМЖИЙН ТӨВ
Ынпён дүүргийн Ахмадын Нэгдсэн Халамжийн Төв нь БНСУ-ын Сөүл хотын Ынпён дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ахмад настнуудад чиглэсэн нийгмийн халамж, үйлчилгээний цогц төв юм.
Тус байгууллага нь ахмадын амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг үзүүлэх зорилготой.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ
- Эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө
- Сургалт, насан туршийн боловсрол (компьютер, хэл, соёл урлаг, дижитал гар утас гэх мэт)
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэг
- Нийгмийн оролцоо, сайн дурын үйл ажиллагаа
- Өдрийн үйлчилгээ, хоол, асаргаа
- Сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн ажил үйлчилгээ
ОНЦЛОГ
- Дүүргийн засаг захиргаа, халамжийн байгууллагатай уялдаатай ажилладаг
- Ахмад ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээтэй
- Ахмадын идэвхтэй хөгшрөлтийг дэмжих Солонгос загварыг хэрэгжүүлдэг
- Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг нэг дор цогцоор нь үзүүлдэг төв
МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
- Ахмадын нэгдсэн халамжийн төв байгуулах загвар
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн төвийн туршлага
- Насан туршийн боловсролын хөтөлбөр
- Ахмадын эрүүл мэнд, нийгмийн оролцооны цогц үйлчилгээний систем













Энэ БНСУ-д болсон уулзалтын дагуу эхний зочид маань МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоогоор зочиллоо.




