МЭДЭЭЛЭЛ: Орон нутгийн Социал Демократ Ахмадын холбоодтой цахим хурал хийлээ.
- 2026-01-08
- Н.Анхбаяр
- 175

2026 оны 1-р сарын 7-нд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар 21 аймгийн МАН-ын хорооны дэргэдэх СДАХ-ны дарга,тэргүүлэгчидтэй цахим хурал хийлээ. Энэ цахим хурлаар:
-2026 онд МАН-ын дэргэдэх СДАХ-ноос хийх ажлын төлөвлөгөө,
-2025 онд аймаг. дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх СДАХ-ны гүйцэтгэсэн ажлыг дүгнэхээр баталсан журмын дагуу заасан үзүүлэлтээр хийсэн тайланг 2-сарын 10 ны дотор ирүүлэх тухай,
– МАН -ын дэргэдэх СДАХ- ны 30 жилийн түүхт ном гаргахтай холбогдуулан аймаг, дүүргийн СДАХ-ны түүхийн матeриал ирүүлэх тухай,
-2026 оны 1-р сараас эхлэн 21 аймаг,нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх СДАХ-г сар бүр санхүүжүүлэх болсонтой холбогдуулан санхүүгийн журмын тухай зэрэг асуудлаар мэдээлэл хийж удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

УИХ ын Өргөдлийн байнгын хороон дээр Ахмадуудын тэтгэврийн зээл 36 сар болсонтой холбогдуулан арилжааны банкнуудад өгсөн гомдлын талаарх асуудлаар УИХ ын гишүүн С.Эрдэнэбат, Монголын ахмадын холбооны eрөнхийлөгч Ц.Сүхбаатар ,МАН ын дэргэдэх СДАХ- ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ХААН Банк,Төрийн Банкны салбарын удирдлагууд болон ахмадын төлөөлөлүүдтэй 3 цаг уулзалт хамтран зохион байгууллаа. Уулзалтын дараа тэтгэврийн зээлийг ахмадууд юунд зориулж авч байгааг 2000 ахмадуудын дунд явуулсан судалгаанд үндэслэж үр дүнг гаргасныг Өргөдлийн байнгын хорооны гишүүдийн шийдвэр гаргах түвшинд танилцуулахаар Монголын ахмадын холбоо,МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо тохиролцож ойрын хугацаанд танилцуулахаар боллоо.
