МАН-ын XXXI их хурал гурав дахь өдрөө амжилттай хуралдлаа.

  • 2025-11-17
  • Н.Анхбаяр
  • 99

Өнөөдөрийн гурав дахь өдрийн хурлаар /2025.11.17/ Монгол Ардын намын Бага хурлын гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг Eцахим намын технологиор сонгох учиртай.
МАН-д гадаадын олон улс төрийн намууд мэндчилгээ дэвшүүлсэнийг дэлгэц дээр гаргаж их хурлын төлөөлөгчдөд уншиж танилцууллаа.
Монгол улсын ерөнхий сайд Г. Занданшатар мэндчилгээ дэвшүүлж Москва хотод зохиогдох бүс нутгийн орнуудын уулзалтанд оролцох тухайгаа мэдэгдэж уг хурлаас чөлөө аваад хөдөллөө.
МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, дарга, асан Дан-Ёндон мэндчилгээ дэвшүүллээ. Б.Даш-Ёндон гуай 80 нас хүрэх гэж байгаа ахмад гишүүн.Өөрөөр хэлбэл МАН ын амьд түүх болсон удирдагчдын нэг. Өнөөдөр намын их хурлын төлөөлөгчиддөө амжилт хүсч үг хэлсэн.Тэрээр МАН -ын үнэт зүйл бол “Эв нэгдэл’ гэж хэллээ.
Дараа нь МАХН -ын дарга Н.Энхбаяр өөрийн дурсамжаа ярихаас гадна намын шинэ даргад захиас захиж сайн амжилттай ажиллахыг хүсэн ерөөлөө.

МАН-ын XXXI их хурлын төлөөлөгчид санал хүсэлтээ хэлснээр заалнаас зургаан хүний нэрийг дэвшүүлж санал өгөх тооллого явагдаж дуусч байна.

МАН-ын 31 дүгээр Их хурал 3 өдөр хуралдсаны эцэст 2025.11.18-ны өдрийн 06:50 цагт өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүлж өндөрлөлөө.
Эвийн хүчээ нэгтгэж
Эвлэрлийн гагнаасаа гагнаж
Үе үеийн дарга нар маань
Үзэл бодол нэгт нөхдийнхөө өмнө тайзнаа гарч хүндэтгэл үзүүллээ.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал 31 дүгээр Их хурлыг хааж үг хэлэв.
Тэрбээр “Анхан шатныхаа намын байгууллагыг дэмждэг, гишүүдээ сонсдог, ил тод, хариуцлагатай, шинэ үе, орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай нийцсэн намын ололт амжилтаа бататган бэхжүүлэхэд хамтдаа хичээж ажиллацгаая. 31 дүгээр Их хурлын нийт төлөөлөгчдөдөө халуун талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе ээ” хэмээв.