Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ. Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
- 2025-11-16
- Н.Анхбаяр
- 121


МАН-ын XXXI их хурлын хоёр дахь өдөр Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ.
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйл , намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооны болон Бага хурлын гишүүдийг сонгохоор төлөвлөсөн. УИХ-ын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Ажлын хэсэг намын хороо, үүрүүд, дэргэдэх байгууллагуудаар дамжуулан гишүүдээс санал авч, намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан бөгөөд 31 дүгээр Их хурлын салбар хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Дээрх дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж буйгаараа онцлогтой. Мөн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид “Уламжлал, шинэчлэл, хөгжилд хөтөлсөн Монгол Ардын Нам” тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайланг хэлэлцэж, тогтоол гаргана.








МАН-ЫН ИХ ХУРАЛ: НАМЫН ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БАГА ХУРЛЫН БОЛОН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООГ ШИНЭЧИЛНЭ.
-МАН-ын намын XXXI их хурал өнөөдөр /2025.11.16/ үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
-МАН-ын Үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн, өөрчлөн батлах;
-Монгол Ардын Намын хөтөлбөрийг шинэчлэн батлах;
– Монгол Ардын Намын бага хурал болон Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг МАН-ын XXXI их хурлын төлөөлөгчид хэлэлцлээ.




МАН: 31 дүгээр Их хурлаар хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна🇲🇳🇲🇳🇲🇳
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжлэн Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл болон намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.
Дээрх хоёр төслийн талаар Их хурлын төлөөлөгчид санал шүүмжлэлээ нээлттэй хэлж, асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч, гишүүд хариулт өгөв. Их хуралд оролцож буй 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд асуулт, саналаа Ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд шууд хэлэхээс гадна бичгээр болон и-нам аппликейшнээр дамжуулан илгээж хэлэлцүүлэг идэвхтэй өрнөлөө.





















Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг баталлаа.
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Энэ өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцлээ.
Өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг арав гаруй цаг үргэлжилж, гишүүд үндсэн дүрмийн өөрчлөлтийг тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо хэлсэн юм. Ингээд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталлаа.






МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга, МАН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдөр мөрдөгдөөд явж байна. Энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор улс төрийн намууд тус хуульд дотоод дүрмээ нийцүүлж батлаад, намынхаа дээд байгууллага эсвэл төлөөллийн төв байгууллагаар батлуулаад, хүргүүлэх үүргийг хүлээж байна.
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал намын шинэ даргаар Н.Учралыг сонгосон бол хоёр дахь өдрийн хурлаар Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг хэлэлцэн баталлаа. МАН-ын үндсэн дүрэмд 44 заалт шинээр нэмж оруулж, 57 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хассан байна.
