МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж өндөрлөв.

  • 2025-11-13
  • Н.Анхбаяр
  • 271

МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж өндөрлөв. 2025 оны 11-р сарын 10-ны МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар МАН ын ХХХl их хурлын төлөөлөгч сонгох, тус холбооны 2025 онд хийсэн ажлын тайлангийн тухай асуудлыг тэргүүлэгчид хэлэлцэв. 2025 оны тус холбооны ажлын төлөвлөгөөний дагуу холбооны зохион байгуулалт, хуулийн эрх зүйн хэрэгжилт, хөрөнгө санхүү, бүх гишүүдийн дунд зохиосон ажил гэсэн 4 бүлэг 24 төрлийн ажлаас 21 ажлыг бүрэн хэрэгжүүлсэнийг тайланд тусгасаныг танилцуулаа.
Тэргүүлэгчдийн хурлаас 2025 онд хийсэн ажлыг хангалттай гэж үзээд тухайлбал УИХ, ЁрөнхийлөгчийнТамгийн газар,Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнтэй ,бүтээлч ажил болгохыг тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолд тэмдэглэсэн байна.
МАН -ын ХХХl их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МАН-ын Удирдах зөвлөлийн квот болон МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны квотоор орох Тэргүүлэгчдийг 100 хувийн саналаар баталж тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол гаргалаа.

МАН-ын Удирдах зөвлөлийн дарга нарт МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг албан бичгийн хамт хүргүүлэв.