УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагаа”-ны талаар ахмадуудад илтгэл тавьж асуултад хариуллаа.
- 2025-11-04
- Н.Анхбаяр
- 133





УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Д. Батлут “Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа”-ны талаар ахмадуудад илтгэл тавьж асууланд хариуллаа.
УИХ-ын гишүүн,, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан ээлжит уулзалтад өнөөдөр /2025.11.04/ Тусгаар тогнолын ордонд ирж оролцож Батлан хамгаалах салбарынхаа бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж ахмадуудын асуултад хариулт өглөө..
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүн, дэмжигч ахмадуудад цаг үеийн болон тухайн салбарын мэдээллийг өгөх зорилгоор 14 хоног тутамд зохион байгуулдаг уулзалтын 18 дахь уулзалт нь өнөөдөр боллоо. Уулзалтад МАН-ын Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Батлан хамгаалах яамны ахмадын хорооны дарга, Жанжин штабын ахмадын хорооны дарга нар оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарынхаа өнөөгийн байдал, онцлох бодлого, хууль, тогтоомж, түүний хэрэгжилт, алба хаагчдын нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүд, энхийг сахиулагчдын талаарх бодлого зэргийг ахмадуудад товч танилцууллаа.
Манай улсын зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд 23 мянган алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Монгол Улс дэлхийн 39 оронтой цэргийн хамтын ажиллагаатай ажилладаг байна.
Батлан хамгаалахын салбарт хамгийн сүүлд л гэхэд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бүрэлдэхүүнд олгодог томилолтыг Засгийн газраас нэмэгдүүлсэн гэдгийг сайд онцлов. Ингэснээр нэг энхийг сахиулагчид олгох томилолтын мөнгө зургаан сая төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.
Мөн дотоодын цэргийн ангиуд 2019 оноос эхлэн стратегийн томоохон бүтээн байгуулалт болох хүнд даацын автозам, төмөр замын ажилд голлох үүрэгтэй оролцсоор байгаа зэрэг салбарынхаа онцлох ажлуудаас сайд дурдлаа.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл Батлан хамгаалахын сайд Д.Батлутаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал хүсэлтээ уламжиллаа.










Ахмадууд асуулт асуулаа.
1. Хан-Уул дүүрэг 14-р хороо Лундаа
Хоёр саналыг батлан хамгаалахын сайдад хэлнэ.1. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга бол камерны хор буюу эрэгтэйчүүдийн хэдхэн дуучидтай. Хорин дуучидтай.Энд хөгжмийн зохиолч судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Буянхишиг гуай 2025 оны 4-р сарын 7-ны Соёмбо сонины 13-т ярилцлага өгөхдөө Цэргийн чуулга гэдэг бол эрдмийн чуулга гэсэн статусыг хадгалж баймаар байна.Орон тоогоо ядаж нэг дунд хэмжээний найрал дууны хэмжээнд хүргэмээр байна гэсэн санал тавьсан. Үүнийг би хамгийн их дэмжиж байна.Батлут сайдаа эдийн засаг хүнд байгаа гэхдээ цэрэг эх оронч хүмүүжлийг иргэд олон түмэнд хүүхэд багачуудад, армид сурталчилдаг ганц байгууллага шүү дээ. Энэ жил 10 ирэх жил 10 дараагийн жил 5 дуучин нэмэхэд 45 дуучинтай болно шүү дээ. 2. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгыг ямар ч боловсролгүй хэн нэгэн явуулын хурандаагийн дарга дайрч өнгөрдөг алба бишээ. Энийг бол хөгжмийн өндөр боловсролтой ур чадвартай ийм мэргэжлийн хүн удирдах байгууллага. Эрдмийн чуулгыг мэргэжлийн бус цэргийн хурандаа удирдаад яах юм. Ийм учраас та үүнийг Соёлын яамтай яриад тохирч болно. 2022 онд би манай яамны сайд Сайханбаяр соёлын сайд Номинд захидал бичсэн юм. Хариу ирээгүй. Одоо Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дарга бөгөөд соёлын төв өргөөний менежер гэсэн албатай байгаа. Үүнийг одоо салгаж Офицеруудын ордны дарга соёлын төвийн менежерыг тэр хурандаа нь удирдана биз дээ.Харин Цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, уран сайхны удирдагчийг мэргэжлийн өндөр боловсролтой хүн удирдаж байх ёстой. Ийм боловсон хүчин армид байж байна шүү.Офецеруудын ордныг өлхөн авч явах хурандаа одоо удирдаж байна даа
2. Буянзүрх дүүрэг 29-р хороо Цэрмаа
1. Хөвсгөл нуурын еко системыг цэвэрлэнэ гэлээ. Энэ дээр нэг санал хэлмээр байна. Батлут сайд Аргангай аймгийн хүн байна. Миний ээж Архангай аймгийн Өгий нуурын хүн. Энэ жил Өгий нуур дээр очиж амарсан. Тэгсэн чинь тэнд анхаарлаа хандуулж түүнийг цэвэрлэх шаардлагатай байна. Агшаад жижигхэн болчихсон. Энэ дээр анхаараарай.
2. Консервийн үйлдвэр хийгдэнэ гээд байгаа юм уу? Үүн дээр хэлэхэд УБ хотын мах консервийн үйлдвэрт лааз хийдэг тоног төхөөрөмж байсан. 1991 онд консервийн үйлдвэр зарагдаад тоног төхөөрөмж нь Новосибирск Улаан-Үд рүү явчихсан. Би тухайн үед тэнд ажиллаж байсан сайн мэднэ. Одоо үйлдвэр барих гэдэг дээр нэг санал хэлэх гээд байна. Ер бид нар буюу манай үйлдвэрийн ажилчид Германи улсад дадлагаар 6 сарын курсэд явж байсан. Тэгэхэд тэнд жижиг оврын үйлдвэр байдаг байсан. Гэхдээ тэндээ конверын системд лааз биш шилэн саванд хиам, гахайн мах савалдаг. байсан. Лааз бол зардал өндөртэй. Тоног төхөөрөмж нь нүсэр их юм байдаг. Тэгэхээр Германи улсад очиж судлаад лаазанд биш шилэн саванд хийдэг үйлдвэр байгуулаачээ гэж зөвлөх байна. Таны ажлын хамт олонд ажлын амжилт хүсье.
3.Зэвсэг хүчний 017 ангийн ахмадын зөвлөл Бэлтгэл дэд хурандаа Я. Одсүрэн
7-р мотохуягт бригад 1945 оны чөлөөлөх дайнд 21 хоногт 1000 гаран км замыг туулж 3 өдөр шууд байлданд оролцож эгнээнээсээ Монгол улсын баатар 6-г төрүүлсэн түүхэн замналтай. Нэгтгэлийн захирагч Нянтайсүрэн Монгол улсын баатар болсон бол хүч нэмэгдүүлсэн Дүүдээ баатрын салаанаас Данзанваанчиг, Аюуш, Дампил, Жанчив, Дүүдээ гэсэн таван баатар төрсөн юм. Чөлөөлөх дайны 80 жилийн арга хэмжээнд Батлут сайд мэдсэн байх ёстой. Бид хэдэн нөхөд жил гаран хөөцөлдсөний үр дүнд Лувсанцэрэнгийн Осор гэдэг хүнийг Монгол улсын баатраар нэхэн нөхөн олгож өгөөчээ гэж материал бүрдүүлж явуулсан боловч одоо хүртэл чимээгүй байнаа. Энэ хүн 1932 онд баруун аймгуудад гарсан чөлөөлөх дайнд ерөнхий сургуулийн захирал Содномын групэд пулмётчин бага дарга, 1939 оны Халхын голын байлдаанд сумангийн дарга, 1945 онд батлионы захирагчаар үүрэг гүйцэтгэсэн ийм ахмад гавьяатай дайчин хүн юм. Бид түүхээ мэдэж ахмадуудаа дурсахгүй бол ирээдүйгээ их буугаар буудсантай адил хэмжээнд болноо.Энийг та эргэж харж үзнэ үү? гэж хэлмээр байна. Ер нь нэхэн нөхөн Монгол улсын баатар цол олгодог асуудал одоогоос 39 жилийн өмнө залуу жанжин Лхагвасүрэнд олгогдсон ба түүнээс хойш алга. Би нэг музейн салбараар ороод Бат-Үүлийг яагаад Монгол улсын баатар болсон. Яагаад ямар түүхэн гавьяатай юм бэ гэсэн чинь музейн тайлбарлагч Элбэг доржоос асуу гэж миний амыг таглаж байсан удаа бий. Дараа нь нийгмийн даатгалын сангаас эхнэр нөхөр хоёр нь бурхны оронд явсан тохиолдолд олгогддог тэтгэвэр цалингийн хэмжээний 20% буяны ажлын сая төгрөг олгогддог арга хэмжээ дөнгөж саяхан 45 хонгийн өмнө Төв аймагт үйлчилсэнгүй ээ. Энэ яагаад цэргийнхэнийг гадуурхдаг ийм асуудал байна вэ?
