Монгол улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүдтэй уулзалт хийлээ.

  • 2025-09-10
  • Н.Анхбаяр
  • 428

Монгол улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Нийслэлийн есөн дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалт 2025 оны 9-р сарын 9-нд Тусгаар тогтнолын ордны 700-гийн их тамхимд явагдаж өндөрлөлөө. Энэ арга хэмжээг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо удирдан зохион байгуулсан бөгөөд энэ уулзалтад зуун арав гаруй мянган Социал Демократ Ахмадуудыг төлөөлж 800 гаруй ахмадууд ирж Ерөнхий сайдын илтгэлийг сонсож, асуулт асууж хариулт авлаа.


Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар илтгэлээ “Монголоо дахин агуутгая.Шинэ итгэл-Шинэтгэл” гэсэн уриатай эхэллээ. Тэрээр Монгол улсын сүүлийн 35 жилийн ололтыг дурьдлаа.
-Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн,шинэ Ардчилсан засаглалтай болсон
-Монгол хүн хувийн өмч,хөрөнгөтэй болсон
-Иргэд интернет, харилцаа холбоо,банк санхүү, зам тээвэрийн үйлчилгээгээр бүрэн хангагдаж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байна.
– Амьдран суурьших газар орон, эрхлэх ажлаа чөлөөтэй сонгодог болсон.
Хөгжлийг илэрхийлэх үзүүлэлтүүдэд:
-1990 онд дундаж наслалт 63,3 жил байсан бол 2024 оны эцсээр 71,7 жил болж өслөө.
-Хүн ам1990 онд 2,1 сая байсан бол 2024 оны эцэст 3.5 сая болж 1,4 саяаар өслөө.
-Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 онд 1581 доллар байсан бол 2024 оны эцэст 6900 доллар болж өсч ДНБ 4,3 дахин болж өслөө.
-21 аймаг хатуу хучилттай замуудаар холбогдов.
-331 сум цахилгаан эрчим хүчээр холбогдсоныг тэрээр хэллээ..
Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол улсад тулгамдаж буй суурь хүндэрлүүдэд:
-Уул уурхайн салбараас хэт хамааралтай
– Утаанаас болж амьдрах орчиндоо иргэд сэтгэл дундуур
-Иргэдэд орлогын тэгш бус байдал гүнзийрсэн
-Үндэсний үйлдвэрлэл хангалттай хөгжөөгүй
-Төрийн чадамж суларсан
-Улс төрийн байдал тогтворгүй
-Иргэдийн төрд итгэх итгэл буурсан
-Санхүүгийн эх үүсвэр нь хуримтлал багатай гэсэн асуудлуудыг дурьдлаа.
Цаашлаад эдийн засгийн хамаарлуудыг нэрлэсэн юм. Үүнд:
-Нэг улсаас экспортын хамаарал 91,4 хувь
-Нэг улсаас худалдааны хамаарал 69,7 хувь
-Эдийн засгийн төрөлжилт муу 139/145
-Мөчлөг дагасан бодлого 22 жил
-Түүхий эд экспортын хамаарал 93%
-Импортын эрчим хүчний хамаарал 24%
-Түлш шатхуунй хамаарал 100%
-Гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнд 158% гэсэн бодит байдлыг дүгнэн томьёолж, цаашид яаж ажиллах талаар яриагаа өрнүүллээ.
Мөн гадаад орчны эрсдэлүүдийг тоочлоо. Үүнд:
-Уур амьсгалын өөрчлөлт
-Дэлхий нүүрснээс татгалзаж байгаа
-Геополитикийн эрсдэл дайн самуун байгааг анхааруулсан юм.
Дараа нь эдийн засгийн аюулгүй байдлын эрсдэлийг тооцохдоо:
-Сүүлийн 35 жилд төсвийн 25 жилд нь алдагдалтай, урсгал тэнцлийн 27жилд нь алдагдалтай, төсөв дээр нэмэгдэх төлбөрийн тэнцлийн 22 жилд нь хос алдагдалтай явж ирсэн бөгөөд Монгол улсын гадаад өр 37,2 тэрбум буюу эдийн засагт 158% гэж тооцоологдож байгаа хүндэрсэн эдийн засагтай улс байна.
Иймд манай улсад хүн төвтэй, хүртээмжтэй хөгжил үгүйлэгдэж байна.
Нэг хүнд ногдох ДНБ-нийг доллараар тооцоход:
– Улаанбаатар хотод 9924$
-Төвийн бүс 5769$
-Хангайн бүс 3914$
-Баруун бүс 2847$
-Зүүн бүс 2676$
-Улсын дүн 6898$ байна.
Монгол улсын Ерөнхий сайд иргэдийн төрд итгэх итгэл, төрийн чадамж суларч байгаа талаар тоо баримтад тулгуурлаж онцоллоо.Төрийн захиргааны байгууллагын талаарх иргэдийн үнэлгээ ийм байна.
– Монгол улсын Засгийн газар 2020 онд 69%-ийн үнэлгээтэй байсан бол 2024 оны эцэст 32% болж буурсан байна.
-Шүүх засаглал 2020 онд 53%-ийн үнэлгээтэй байсан бол 2024 оны эцэсийн байдлаар 38% болж буурсан байна.
-УИХ-ын үйл ажиллагаа 2020 онд 38%-тай байсан бол 2024 оны эцэст 18% болж буурсаныг эх сурвалж болох “Ардчилсан засаглал судалгаа 2024”-өөс иш татлаа.
Гадаадад байгаа иргэдийн сэтгэл зовнилыг гадаад улсад амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдал 2023 судалгаанаас иш авч дурьдлаа.Үүнд: Эрүүл тав тухтай орчин-59%, агаарын бохирдол 53,6%, эрүүл мэнд, боловсрол-52,2%, тогтвортой эдийн засаг-51,3%, хүнсний аюулгүй байдал- 50,9%, бизнес эрхлэх боломж- 59,5% байгааг хэллээ. Мөн манай улсыг бусад оронтой харьцуулахад бид хэддүгээрт хичээнэ орны дараа явж байгааг тоон үзүүлэлтээр үзүүлж харууллаа.
-Өрсөлдөх чадвар 141 орноос 102-р байрт,
-Хүний хөгжлийн индекс 189 орноос 99-р байрт,
-Байгал орчны индекс 180 орноос 147-р байрт,
-Бизнес эрхлэлтийн индекс 190 орноос 81-р байрт,
-Нэг хүнд ногдох ДНБ 194 орноос 116-р байрт,
-Авлигын индекс 180 орноос 111-р байрт,
-Иновацийн индекс 131 орноос 58-р байрт,
-Засаглалын индекс 209 орноос 121-р байрт байгаад дүгнэлт хийж анхаарах цаг болсныг илтгэлээ. Тэрээр тэгш бус байдал ихсэхэд нийгмийн бухимдал өсдөгийг, нийгмийн бухимдал өсөхөд шударга ёсны хүсэмжил нэмэгддэгийг,шударга ёсны хүсэмжил нэмэгдэхэд популизмын хөрс шороо бүрддэг, популизм газар авбал улс төрийн тогворгүй байдал үүсдэг, улс төрийн тогтворгүй байдал үүсвэл засаглалын хямрал гүнзгийрнэ гэдгийг үе шаттай хэлж анхаарууллаа.
Манай Засгийн газрын бодлого бол нүүрсний эдийн засгаас мэдлэгийн эдийн засаг руу шилжих зорилт тавина. Ингээд бодит жишээ хэллээ. Монгол улс бол уул уурхайн экспортоос 15 тэрбум доллар олж байхад БНСУ К-РОР-ийн зах зээлээс 14 тэрбум доллар, АНУ айрподсийн борлуулалтаас 18 тэрбум доллар олж байх жишээтэй. Иймээс шинэ итгэл төрж, шинэтгэл хийхийг цаг үе шаардаж байна.
Бидэнд эрч хүчтэй, мэдлэгтэй, шинэ залуу үе, ардчилсан үнэт зүйл, байгалын нөөц баялаг, гэсэн хөгжлийн гурван тулгын чулуу байна. Уул уурхай өнөөдөрийн баялаг бол ирээдүйн баялаг нь мэдлэгтэй эрүүл Монгол хүн юм.

Уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадууд улс орны хувьд болон өөрт тохиолдож буй тулгамдсан асуултуудаа асууж байлаа. Нийт 22 ахмад микрофон дээр асуулт асууж, 6 хүн бичгээр асуултуудаа өгсөн юм. Зарим ахмадуудын саналыг танилцуулбал:

Уул уурхайн экспортоос хамааралтай манай улсын хувьд дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ өсвөл эдийн засаг сайжирч,үнэ унавал эдийн засаг савалдаг. Жилээс жилд гадаад зах зээлийн эрэлт нь бүтээгдэхүүний үнээс шалтгаалж хэлбэлзэлтэй мөчлөг дагасан эдийн засагтай явж ирлээ. Манай засгийн газар эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлж боловсруулах үйлвэр хөгжүүлэх бодлого баримтлаж ажиллана. 2025 оны 10-р сарын 1-нд УИХ-д өргөн барих Монгол улсыг 2025-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээ бид “Монголоо дахин агуутгая. Шинэ итгэл-Шинэтгэл” хэмээн нэрлэж байгаагаа танилцуулсан юм.
Энэ жил нийт нутгийн ихэнх хэсэгт зуншлага тааруу болсон учраас ирэх өвөл зуд болохгүй гэсэн баталгаа алга байна. Монгол улсын төсөв 3,3 их наядаар тасарч магадгүй байсан. Ийм учир улсын төсөвт тодотгол хийж, үр ашиггүй зардлыг багасгасан. Эдийн засгийн өсөлт энэ оны эхэнд 2.6% бол одоо 5,6%-д хүрч сэргэж байна. Монгол улсын Засгийн газар “Эрдэнэс таван толгой ХК-д онцгой дэглэм тогтоож хоёр сарын хугацаанд олборлолт,борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж сарын дундач борлуулалтыг 1,6 дахин нэмэгдүүллээ. Биржийн 43 арилжааг амжилттай зохион байгуулж, 3,2 сая тонн нүүрс борлуулж гадаад валютын улсын нөөцийг 5980 сая ам долларт хүргэлээ. Уул уурхайн баялаг дээр тодорхой бодлого явуулж “Төгрөг нуур”-ын ордыг төрд буцаан авч, нүүрсний хангалт нэмэгдүүлэх алхамыг эхлүүллээ. Мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн бүлэг ордоос “Оюут”-ын ордыг нээж 357 сая тонн нэмэлт зэсийн ордтой боллоо. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр ирээдүйд 100 орчим жилээр тогтвортой ажиллах боломж бүрдлээ.
Төрийн албаны болон ТӨХК-иудад үр ашигтай цомхтгол явуулж, улсын төсөв хэмнэж чадлаа.
ОХУ-Монгол Улс-БНХАУ-ыг холбосон “Байгалийн хийн хоолой”-н асуудалд санамж бичиг зурах хэмжээнд эхлүүлж эдийн засагт үр ашгаа өгөх алхам нээгдлээ. Цаашдаа Оюу толгойн бүлэг ордод хайгууль судалгаа явуулж, шинэ Оюу толгойг нээх асуудлыг ярьж байна. Хариуцлага сахилгыг сайжруулж хийж буй ажил бүхэн “Шинэ итгэлийг бий болгож буй тул “Монголоо дахин агуутгая Шинэ итгэл- Шинэтгэл” хэмээн нэрлэж байгаа юм. Мөн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5,5 дахин нэмэхээр төлөвлөж байна. 2025 онд энэ салбарт 238,1 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн бол ирэх таван жилд “Хавдар судлалын үндэсний төв 2”-ыг барьж хавдарын робот мэс заслын тоног төхөөрөмж хиймэл оюун ухааны аргачлалыг нэвтрүүлнэ. Зүрх судасны үндэсний төв, эс эд эрхтэн шилжүүлэн суулгах төв гэх мэт хүн амын эрүүл мэндийг дэмжсэн эмнэлэгийн байгууламжийн тоог өсгөх бодлого барьж байна. Энэ зуун бол технологид суурилсан хиймэл оюун ухааны зуун юмаа. Манай залуучууд хиймэл, оюун ухаан спортод амжилт үзүүлж дэлхийд нэрээ гаргаж эхэлсэн. Манай засгийн газар Монгол хүн, ахмад үе, залуу үеэ хөгжүүлэх “Монгол хүн бол Монголын баялаг” гэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Нөгөө талаар хоёр дахь баялаг болох газар нутаг, байгалийн баялагаа үр ашигтай зарцуулж хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна.Энэ бүгдийг “Шинэ итгэл хэмээн нэрлэж шинэтгэл хийх юм. Энэ бүхнийг Монгол улсыг хөгжүүлэх үндсэн чиглэлдээ суулгаж, УИХ-д өргөн барина. Төрийн албаны таван хуульд өөрчлөлт оруулж УИХ-д өргөн барина хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Түүнчлэн авилга албан тушаалын гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, авлига ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Олон улсын байгууллагын зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч хохирогчийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, үнэслэлгүй хөрөнгөжсөн нь нотлогдсон тохиолдолд хөрөнгө хураах асуудлыг ярих үүргийг АТГ-т өгсөн тухайгаа дуулгалаа. Засгийн газар 2025 онд тэтгэвэр тэтгэмжийг 6%-д нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа. Хэдийгээр үйл ажиллагааны бүх зардлыг танасан ч тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэж хэллээ. 2026 оны Монгол улсын төсвийг татварын реформтой хамт УИХ-д өргөн барих гэж байна. Энэ өөрчлөлтөөр иргэд нэг сая төгрөг хүртлэх худалдан авалтад 5%, нэг саяас дээш худалдан авалтад 2%-ийн НӨТАТ эргүүлэн авдаг тогтолцоо үйлчилж эхлэхээр тус өөрчлөлтөд тусгасан байгаа. 2027 оноос энэ хувь дахин өсөх боломжтой байхаар тусгаж өгчээ.
130 амдоллар байсан нүүрс 70 ам доллар руу унаж эрүүл мэнд, боловсролын зардал өсч дэлхийн эдийн засаг хүндэрсэн ийм хүнд нөхцөлд байгаа ч энэ жил бид бүсээ чангалчихвал ирэх жил сэргэх болно. Ойрын таван жил Монгол хүний амьдралыг сайжруулах бодлогыг тусгасан агуулагатай Монгол улсын Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барьж байгаа гэлээ.
Ерөнхий сайд Занданшатарын илтгэлийн дараа ахмадууд асуулт асуулаа.
Ахмад настан Даш: Тэрээр улс орны төсвийн ачаалалыг нуруундаа үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрт санаа зовж байдгийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун хэмнэх төсөл бэлтгэж өгсөн ч асуудлыг хэн ч авч хэлэлцээгүйг дурьдлаа. Мөн Төр нийгмийн зүтгэлтэн Ю. Цэдэнбалын захирамжаар байгуулагдсан “Дөл” хүүхдийн зусланг мэргэжлийн хөдөлмөр сургалт хосолсон цогцолбор болгох төсөл байгаа. Үүнийг сонирхож үзнэ үү гэж онцоллоо.
Ахмадууд Оюутолгой төслийг Монголын ард түмэнд ашигтай байлгах тал дээр Монгол улсын Засгийн газар ямар бодлого барих гэж байна вэ?
Уул уурхайн лиценз ашиглан ард түмнээс тасартлаа баяжсан нөхдийн лицензийг цэгцэлж тодорхой орд газруудыг Баялагийн санд төвлөрүүлэх юу хийж байна?
Улаанбаатарт амьдрах орчин маш бохир байна. Агаарын бохирдол хүнд металл, хөрсний бохирдолоос үүссэн хүний хоромсом генд өөрчлөлт гарч төрөл бүрийн хавдар, өвчлөл бий болж байгааг анхаарна уу? Туул голоос ус уусан мал өвчтэй болж тэр малын махыг идсэн ард түмэн хордох эрсдэлтэй байна. Сургуулийн хүүхдүүд хэт олноороо хичээллэж байгаа нь анги танхимын агаарыг бохирдуулж өвчлөл дэгдээх аюултай байна. Үүнд ямар ахиц гаргах вэ?
Монгол улсын Засгийн газар “Шинэтгэл явуулах гэж буй мэдээлэлийг авлаа.Тэр шинэчлэгч хүч нь залуучууд байна. Гэвч Бат-Үүл уржигдар “Залуучуудыг гадагшаа дүрвээ” хэмээн уриалж байна. Энэ байж боломгүй суртал ухуулахын эсрэг ямар арга хэмжээ авах вэ? Залуучуудаа яаж тогтоож шинэчлэх хүч рүүгээ татах вэ?
Монгол улсын Засгийн газар төрөөс хулгайлагдсан бүх газраа 100% эргүүлж аваарай. Байгаа баялагаа бүрэн дүүрэн хамгаалах тогтолцоог бий болгоорой. Та урьд нь хэдэн жилийн өмнө хулгайлагдсан “Салхит”-ын ордоо төрд эргүүлэн авч байсан.
Төв Гандан хийдийн дэргэдэх газарт хэдэн жилийн өмнө Богд Зонховын хөшөөг барих гэж байсан.Тэр газар царцаагдсан байгаа. Одоо энд Өндөр гэгээн Занабазарын хөшөө музейг барьж байгуулж болох уу?
Ахмадууд сард хамгийн багадаа 689 мянган төгрөг тэтгэвэрт авч байна.Банкнаас тэтгэвэрийн зээл авахаар 16-18%-ын хүү төлж байна. Оюутан хүүхдээ сургуульд сургахаар зээл аваад нэмээд ийм өндөр хүү төлөхөөр амьдрах боломж үнэхээр хүнд байна. Арилжааны банкуудын энэ хатуу бодлогыг зөөлрүүлэх ямар алхам хийх вэ? Үүнд анхаарахгүй бол ахмадууд амьдрах аргагүй болж байна. Гэсэн асуултуудад Монгол улсын Ерөнхий сайд хариул өглөө.

Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаар ахмадууд асуулт асууж хариулт авлаа.
Ахмадын санг байгууллага аж ахуйн нэгж нийт төсвийн 3 хувь хүртэлх хэмжээгээр сан байгуулж сангаас тэтгэвэрт гарсан ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх дэмжлэг үзүүлэхэд зарцуулах заалт хэрэгжихгүй байгааг анхааруулж 2025 онд болсон Ахмадын үндэсний чуулганаас засгийн газарт даалгасан зөвлөмжийг хэрэгжүүлэх, Ахмад настны тэтгэврийн зөрүү болон итгэлцүүр тогтоох Засгийн газрын 238-р тогтоолыг эргэж харах саналыг СДАХ-ны тэргүүлэгч Г. Атармаа тавьсан юм.
Монгол улсын Ерөнхий сайд Г. Занданшатөр дээрх 2 асуудалд дараах байдлаар хариулт өглөө.
1 Ахмадын сан бүрдүүлэх 3 хүртэх хувийг хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг салбарын сайдууд болон аж ахуйн нэгжүүдэд харьяалах салбараар нь дамжуулан чиглэл өгч хяналт тавьж ажиллах болно.
2 Одоо Засгийн газраас тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгээр ЗГ ын 238 тоот тогтоолтой холбоотой асуудлыг судлуулж шийдвэрлэх болно гэсэн хариулт өгсөн юм.

1. Хан-Уул дүүрэг 25-р хороо Ё. Үржин
Би 1963 оноос бага ангийн багш хийсэн. Монголын багш нарын холбооны гишүүн. Багшийн сургуулийг төгссөн. Надад нэг хүсэлт байна. Би тэтгэвэрт 1996 онд нөхөн олговороор гарсан. Би 26 жил багшилласан боловч сумын клубэд ажилласан нь байхгүй. Хөдөлмөрийн дэвтэр зэрэг гэрчлэх мтериал байхгүй. Дархан хотод 12 жил кино механикч хийсэн. Энэ жилүүд нь ажилласан жилд ороогүй. Найман хүүхдийн ээж өрх толгойлсон хүн байна. Энэ цуласан хүмүүст нөхөн олговороор тэтгэвэрт гарсан хүмүүс олон байгаа байх гэж бодож байна. Ингээд миний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байгаа. Одоо бүх нөхөн олговор авч тэтгэвэр гарсан ахмадуудад нэмэгдэл олгож өгөөч дээ. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тэтгэвэрийг нэмж өгөөчээ гэж хүсч байна. Та нар дамжуулаад өгөөрэй. Та нартаа баярлалаа.

2. Сүхбаатар дүүрэг 12-р хороо Цээнээ.
Өнөөдөрийн ирсэн хүмүүсдээ мэнд дэвшүүлье. Би нэг л зүйлийг танд хэлье. Ерөнхий сайдаасаа гуйх юм байна. Тэтгэвэр тэтгэмжийн хайр халамжийн талаар ерөнхий сайд маань сайхан мэдээ ярилаа. Энэ Сүхбаатар дүүрэгт МАН олон жил ялагдсан. Одоо Сүхбаатар дүүргийг Ардчилсан нам барьж байгаа. Тийм учраас МАН-ын хаягтай угшилтай Сүхбаатар дүүргийн ахмадууд баларч байнаа.Орох оронгүй ойчих хаяггүй манай намын гишүүдийг хурал цуглаан болоход дуудаггүй, нийгмийн ажилд дууддаггүй юм. Би 2014 онд урьдчилан түрээсэх байрт өргөдөл өгсөн. Гэвч АН-ынхан МАН-ын ахмадуудын өргөдлийг ялгаад дарчихдаг. Би 2020 онд арай хийж хөөцөлдөж явж 2014 онд өгсөн өргөдлөө ол авсан. Энэ орон сууцжуулалт ахмадын түрээслээд өмчлөх орон сууцыг хурдлаачээ. Одоо барилгаа барьж байна, барих гэж байна гээд бараг арван жил боллоо. Би ахмадын дарга хүн байгаа юм. Одоо миний ахмадууд их л зовлон ярьж байна. Одоо ахмадуудад нэн тэргүүнд түрээсийн байр чухал байна. Ер нь нэг ахмадуудын амралтын газар барьчихаад тэтгэвэрийнхнийг 60-70% байрлуулаад энэ зовлонгоос салгаачээ. Одоо Загдаагийн асрах газар дээр очих хүмүүс нэмэгдээд байна шүү дээ. Сүхбаатар дүүргийн МАН-ын ахмадууд үнэхээр өрөвдмөөр байна. Би ч гэсэн нэг түрээсийн байранд ороод хөөгдөөд сууж байгаа. Би энэ намынхаа төлөө 53 жил зүтгэчихээд одоо болтол түрээсийн байрнаас хөөгдөж сууж байна. Намайг дагаад манай намд санал өгдөг хүүхдүүд маань цөхөрч байна. Энэ тал дээр Ерөнхий сайдаа анхаараачээ. Бид хотын даргаа энэ их ажил хийж байгааг дандаа хамгаалж явж байгаа шүү дээ.

3.Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны зохион байгуулагч Адьяасүрэн
Би бол боловсролын системд 40-иод жил ажилласан. 2013 оноос одоо хүртэл ахмадын байгууллагад сонгуульт ажлыг хийж байна. Өнөөдөр манай Засгийн газраас бол ахмадуудад чиглэсэн ахмадуудын хөдөлмөр эрхлэлт амралт, сувилал халамжийн талаар бас сайхан сайхан ажлуудыг хийж хууль тогтоомж гаргаж байгаа. Хамгийн гол нь энийг хэрэгжүүлэхэд ахмадууд өөрсдөө маш сайн оролцож байдаг. Тухайлбал манай Хан-Уул дүүрэгт 25 хорооны 35 мянган ахмад байна. Тэр 25 хорооны идэвхтэн сонгуультан нэг хороонд 30 хүн гэж бодвол маш олон хүн ахмадуудынхаа төлөө мөн өөрсдийнхөө маш их зүйлийг хийж байна. Энэ юу хийж байна гэхлээр чөлөөт цагийн урлаг, спортын янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэж байна. Хан-Уул дүүргийнхэн намар 9-р сарын 13-нд болох” Алтаннамар ургацын баяр”, “Ахмадын бүтээл”гэсэн ажлууд хийдэг. Түүнийгээ бахаргаж бүтээлээ гаргахад ахмадуудаа дэмжиж иргэд бүтээлийг худалдаж авдаг. Тэгэхдээ энэ бүхэн дээр ний нуугүй хэлэхэд эдийн засгийн хөшүүрэг дэмжлэг хэрэгтэй байдаг. Одоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам маань энд маш их хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон мөртлөө тэр нь ахмадын байр болох ордонтой байж байж тэр боломжийг өгөх боломжтой. Жижиг дунд бизнес эрхлэж буй ахмадуудад янз бүрийн төслүүдийг шударгаар өгөхгүй юмаа. Үүндээр анхаарна уу гэж хэлмээр байна. 2-рт Улаанбаатар хотын төлөвлөлт дээр анхаармаар байна. Хот тэлж байна. 21,25-р хороо тойруулж байшин бариад 21-р хороо автобусны буудал руу явах замгүй болчихжээ. Хоёр байшингийн дундуур явж байна. Маш аюултай. Тэгэхлээр хот төлөвлөлтийн тал дээр та хотын даргатай ярилцаж анхаармаар байна. Түрүүн нэг хүн хэллээ. Маш олон компаниуд маш олон байшин барьж байна. Яагаад тэд нар манай Хан-Уул дүүрэгт энэ олон байшинг одоо цөөн тооны барилгын компани ажиллаж байгаа мөртлөө нийгмийн хариуцлагын хүрээнд ахмадууддаа хөнгөлттэй, зээлтэй одоо ийм барилга байгууламжийг өгч болдогүй юм бэ? Миний мэдэхээр 2017 оноос ахмадуудын орон сууцны хөтөлбөр ерөөсөө байдаггүй юмаа. Үүнийг анхаарна уу?

4. Сонгинохайрхан дүүрэг 5-р хорооны иргэн Нямаахүү
Надад хоёр санал хүсэлт байна. Ерөнхий сайдын энэ хэрэгжүүлж байгаа ажилд их баярлаж байна. Нэгдүгээрт ахмадын тэтгэвэрийг нэг саяаас нэг сая таван зуун мянга болгоочээ. Бид нар чинь дандаа доогуур тэтгэвэр авч байна. Тэгээд нөгөө хүсэлт болохоор би нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй амьдардаг юм. 2013 оны 9-р сарын 13-нд хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настныг орорн сууцанд оруулахаар “Хангард”ордонд байгаа Нийслэлийн Засаг даргын тамгын газарт өргөдөл өгсөн байдаг юм. Тэр өргөдөл нь тэр үедээ яагаад шийдэгдээгүй хоцорсон юм бол одоо Сонгинохайрхан дүүргийн нийгмийн бодлогын хэлтэс дээр байдаг юм. Тэнд нэг суудаг юм. Тэгээд асуухаар тэр өргөдлийн талаар юу ч дуулгадаггүй юм. Манай хүүхэд бие муутай. Одоо би 20 гаран жил хүүхдээ асарч байна. Ноднин бие нь их муудсан. Дулаан байранд орох хэрэгтэй байдаг. Тэгээд хүү маань өргөдөл чинь яасан бэ? Гээд асуудаг. Би тэрийг хөөцөлдөж байна гээд яваад өгдөг. Би Сонгинохайран дүүрэг болсон хаврын хуралд энэ өргөдлийг эх хувиар нь Нямбаатар даргад өгсөн юмаа. Тэгээд Нямбаатар дарга хорооны чинь даргатай чинь уулзаад хариу өгнө гэсэн. Би одоо хүүхдээ хадаг болохоор тэр болгон өргөдлөө барьж явж хөөцөлдөж чадахгүй юм. Хөхөө өвлийн хүйтэн боллоо. Өргөдлийг маань шийдэж өгөөч. Хөгжлийн бэрхшээлтэй охин бид хоёрт гүн туслалцаа үзүүлээч гэж хүсэх байна.

5. МАН-ын дэргэдэх СДАХ-ны тэргүүлэгч Дорждэрэм
Давхардуулж олон юм ярихгүй. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд ажил бол овоо эхлэлтэй байна. Тэгэхдээ Монгол улсын ажил бол ганц ерөнхий сайдаас хамааралгүй болчихжээ. Би энийг доод шатанд хэрүүл хийж барилга барьж явж байгаагийн хүчинд 55 жил биеэрээ мэдэрч байна. Одоо манай энэ ахмадууд бол зовлонгоо ярьж байна.Одоо ганц ерөнхий сайд маань хэлж байна. Энэ ахмадуудын ярьж байгаа зүйл бол дүүрэг дээр хороон дээр яаман дээр шийдчих асуудлууд байхгүй юу. Энэ шат чинь ажиллахаа байчихсан. Ерөөсөө тэгээд тэнд байр суурь эзэлчихсэн юу ч мэддэгүй хүмүүс бөөгнөрсөн орон сууц гэж ярихаар хаячихдаг ийм болчих гэж. Тэгэхээр ерөөсөө ажлын арга барилыг өөрчлөх. Доод шатанд иргэд хөдөлмөрчдийн хүсэлтийг шийдвэрлэх, хариуцлагыг өндөржүүлэхийг хийхгүй бол би энд ганцхан баримт хэлье. Бид “Хөдөлмөрийн баатаруудын холбоо” нэг төсөл хийгээд Хөдөлмөрийн яамны сайдтай яриад ингээд оруулсан. Энэ хөдөлмөрийн баатаруудад сайн хү байна шүү дээ. Залуу үедээ юм сургая барья гээд төсөл хийгээд ингээд одоо 4 сард өгсөн юм одоо хүртэл шийдэгдэхгүй байна. Энд гурван шат байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгаалалын яаманд хөдөлмөрийн хэлтэс байна, цаана нь нийгмийн хамгаалалын газар гэсэн бас нэгэн том газар байна. Яам зуу гаруй хүнтэй, нийгмийн хамгаалалын газар зуу гаруй хүнтэй. Тэгсэн давхар дүүрэг гээд хэн нь ч юм хийхгүй. Ийм давардал байна. Иймд энэ орон тоог цөөлвөл ерөөсөө энэ ахмадуудын тэтгэвэрыг нэмэгдүүлэх боломж байна шүү дээ. Ер нь Монгол улс мөнгөгүй гээд байдаг мөнгө бол байна. Энэ мөнгийг зөв зарах, мөнгийг хүртээмжтэй болгох, энэ асуудалд анхаарах хэрэгтэй юм. Нэгдүгээрт орон тооны давхардал яамдын ажлыг доод шатанд нь сайжруулах ажил дээр та ингээд эргэлт гаргаж өгөөчээ. Хамаг юм энд байна шүү. Хоёрдугаар яам газрын уялдааг сайжруулах, энэ яам чинь өөр өөр тийшээ хараад суучихсан. Ухаандаа барилгын яам, Эрчим хүчний яам хоёр Хотын захиргаа нэгдээд бидний үед асуудал шийдээд явдаг байсан. Юу Засгийн газар орох. Яамдын газар хэлтэсийн дарга сайд нарын хүрээнд яриад шийдчихдэг байсан. Одоо УИХ-ын даргад, Ерөнхий сайдад ингэж хүрдэг болж байна.

6.Баянзүрх дүүрэг 4-р хороо М. Осорханд
Намын олон нөхдүүддээ их үдийн мэнд хүргэе. Ерөнхий сайд Г. Занданшатартай уулзах гэж зорин зорин ирлээ. Хэдэн зүйл хэлье. Аливаа улс орны хөгжилд ард түмэн нь эрүүл байж боловсролтой байж, ингэж улс орон хөгжих ёстой. Гэтэл боловсролын байгууллага эрүүл мэндийн байгууллагаас дор сөнөөчихөөдбайнаа. Ерөрөнхий сайд маань энэ талаар юу бодож байнав. Би 50-иад жил хүүхдийн төлөө ажиллаа. Би ная нас хүрэх гэж байна. Одоо ч би ажиллаж байдаг. Та надад цаг өгөөд боловсролын талаар би өөрийнхөө бодож санаж явдаг хэдэн саналаа амьд сэрүүндээ танд сонсгоё гэж бодож яваг юм. Та надад цаг өгөөд уулзахыг бодоорой. 2-рт хувийнхаа юмыг ярина. Би 2005 онд тэтгэвэртээ суусан. Би нөхрөөсөө хөл дээрээ зогсоогүй 4 хүүхэдтэй. 2014 онд өнчин 4 хүүхэдтэй хоцорч байсан. Бага ангийн багшийн цалин, цэцэрлэгийн багшийн цалин ямар байдгийг мэдэж байгаа шүү дээ. Гэхдээ тэтгэвэрт суунгуутаа өнчин хүүхдийн асрах газар ажлуулаад 2 автобус дамжиж яваад тэр хүүхдүүдийг амьдрах шинэ байр барих хандивын тоглолтонд 2 хүүхдийг Япон улсын Нагуяа арал руу 2009 онд явуулсан. Тэгээд байр барих мөнгөтэй болоод Гачууртад “Бадамлянхуай” асрах газар шинэ байранд орчихоод байна. Түүнээс хойш зөв Монгол хөтөлбөрийн удирдамжийг бичсэн. Би энэ өнчин хүүхдүүд яагаад амьдралын замаа алддаг юм, яавал энэ хүүхдүүдийг зөв хүн болгож хүмүүжүүлэх ёстой юм гэж өдөр шөнө олон өдөр бодсон. Өөр дээр тохиолдсон гашуун туршлага дээр үндэслэж энэ хөтөлбөрийг боловсруулсан.


Уулзалтын үеэр Б.Нэргүйгийн төрийн болон боловсролын байгууллагад тасралтгүй 27 жил ажилласан хөдөлмөр зүтгэлийг төр засагаас үнэлэж “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Туг”-ийн одонгоор шагнасныг Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатар гардууллаа.