Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо, МАН-ын дэргэдэх Стратеги академитэй хамтран Нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд, дэмжигчдэд зориулж, ээлжит сургалт, мэдээлэлийг /2025.07.01/ Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа.

  • 2025-07-03
  • Н.Анхбаяр
  • 119












МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос улс төр, нийгэм, эдийн засаг, намын үйл ажиллагаатай холбоотой бодит мэдээллийг цаг тухайд нь ахмадуудад хүргэх зорилгоор УИХ, Засгийн газрын гишүүд, МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүдийг оролцуулсан уулзалтыг сард хоёр удаа зохион байгуулсаар байгаа билээ. Энэ удаагийн уулзалтаар МАН-ын XXXI Их хурал ирэх намар болохтой холбогдуулан МАН-ын Их хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн “Agenda-2” Монгол Ардын Намын хөгжлийн хөтөлбөрийн талаарх танилцуулга мэдээллийг Стратеги академаас ниййслэлийн МАН-ын гишүүд ахмадуудад танилцуулсан юм. Намын хөгжлийн хөтөлбөрийг намын дэргэдэх томоохон судалгааны байгууллага болох Стратеги академи боловсруулж байгаа бөгөөд тус академийн захирал Д.Дэмбэрэлдорж намын хөгжлийн хөтөлбөрийн талаар шинэлэг зүйлсийг нэмж оруулсан талаараа онцоллоо.
Энэхүү намын хөгжлийн хөтөлбөрийн талаар өмнө нь Стратеги академиас нийслэлийн найман дүүргийн намын хороодод танилцуулсан байна. Ингэхдээ дүүрэг бүрийн онцлогийг тусгаж судалгаанд тулгуурласан намын хөгжлийн хөтөлбөрийн гол зорилтуудаас танилцуулж, уулзалтад оролцсон намын хороодын дарга, тэргүүлэгч, гишүүдийн саналыг нээлттэй авч, саналуудыг нэгтгэсэн талаараа Стратеги академийн захирал Д.Дэмбэрэлдорж хэллээ..
“Agenda-2” МАН-ын хөгжлийн хөтөлбөр нь үндсэн зургаан бүлэгтэй.
Тодруулбал:
-Намын үзэл баримтлал, үнэт зүйл, дүрмийн шинэчлэл,
– Намын мөрийн хөтөлбөрийн зорилт, хэрэгжилтийг хангах шинэчлэл,
– Намын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогын шинэчлэл,
– Намын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чадавхыг дээшлүүлэх,
– Намын гишүүд дэмжигчдийн оролцоо, хүрээг өргөтгөх,
– Намын сонгуулийн тогтолцоо, эрх зүйн орчин, тактикийн шинэчлэл гэсэн бүлгүүд байна.
Уулзалтад МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Тэргүүн Б.Гомбо, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цогт нар оролцлоо.