Өнөөдөр Тусгаар Тогтнолын ордонд Социал Демократ Ахмадын холбооноос зохион байгуулж буй уулзалтад “Шинэ хоршооны хөгжлийн зам” сэдвээр УИХ-ын гишүүн М.Мандхай мэдээлэл хийлээ.
- 2025-05-06
- Н.Анхбаяр
- 112
Өнөөдөр Тусгаар Тогтнолын ордонд Социал Демократ Ахмадын холбооноос зохион байгуулж буй уулзалтад “Шинэ хоршооны хөгжлийн зам” сэдвээр УИХ-ын гишүүн М.Мандхай танилцуулга мэдээлэл хийлээ. Уг уулзалтанд нийслэлийн 6 дүүргээс 500 гаруй ахмадууд оролцлоо. Тэрээр Социал Демократ Ахмадын холбооны гишүүд, дэмжигчдэд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, олон улсын хоршоодын туршлага, загварын талаар танилцуулга мэдээлэл хийж, ахмадуудын асуултад хариулж, санал бодлоо солилцлоо. УИХ-ын гишүүн М.Мандхай хэлэхдээ: Ахмадуудын туршлага, үзэл санаа, үнэтэй зөвлөгөө нь өнөөдрийн манай ” Шинэ хоршоо”-ны ажилд чиг баримжаа өгч, урам зориг нэмлээ. Ахмад үеийнхнийхээ дуу хоолойг сонсож, тэдний оролцоог бүх түвшинд дэмжих нь бидний эрхэм зорилгын нэг юм гэж онцлон хэллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар танилцуулахдаа:
📌Нийт малчдын 30 орчим хувь нь “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдээд байна. Нэг жилийн дотор 6500 шинэ хоршоо байгуулагдсан байна.
📌Одоогоор 770 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг малчдад олгоод байна. Олгосон зээлийн 70 гаруй хувьд нь малчид үржлийн мал худалдан авчээ. Өнгөрсөн жилүүдийн цас зуданд малчид 9.1 сая мал алдсан нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна.
📌Арилжааны банкны зээлийн хүү өндөр учраас Мал аж ахуйн салбарт хүндрэл үүсэж, малчид ядуурлын эгнээнд шилжихэд ойрхон болсон. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээр, энэ салбарт чухал дэмжлэг болсон байна.
📌Нэг үгээр хэлбэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс шууд хөрөнгө оруулалт гарахгүй, зээлийн хүүгийн зөрүүг олгож байна. Энэ жил 100 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаад байгааг УИХ-ын гишүүн М.Мандхай мэдээллээ.
Сонгинохайрхан 33-р хорооны иргэн Жунай
Мал аж ахуйн үйлдвэрлэлд 40 гаруй жил ажилласан зоотехникч мэргэжилтэй ийм хүн байна. Хоршооны ерөнхий зохион байгуулалтыг харж байлаа. Малчдын хувьд юу хийх вэ? Огт харагдсангүй. Тэхлээр малчид нилээд тооцоотой байх ёстой. Би одоо хоёр ном бичсэн юм. Тэрний нэг нь бол ”Бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн эргэлт, технологийн карт гэсэн ном байна. Энэ ном бол мал аж ахуйн үйлдвэрлэл шинэ хоршоотой бол нягт уялдсан ном байгаа. Үүнийг авч ашиглаачээ гэдгийг хэлмээр байна. Энэ номын ач тусаар тодорхой ярьж өгмөөр байна. Нилээд цаг орох учраас товчлое. Тантай цаг авч уулзая гэсэн хүсэлтэй байна.Манай улсад 300 мянгаад малчин байдаг юм. 189 мянга нь цэвэр малаа малладаг хөдөө өвөлждөг малчид байдаг юм. Эхний 12 мянга нь дээд боловсролтой, 100 мянга нь 12 жилээс дээш тусгай мэргэжилтэй ийм боловсролтой хүмүүс байдаг юм. Ингэхлээр энэ технологийн карт гэдэг зүйлийг хүн бүр эзэмших шаардлагатай. Яагаад гэхлээр байгуулагдсан хоршоонд гишүүнээр орчихоод бусадтайгаа адилхан хэмжээний орлого авах, бусдыгаа хардах ийм зүйл маш ихээр гарч ирнэ. Зайлшгүй гарч ирнэ. Ингэхийн тулд малчин бүр тооцоотой байх ёстой.Энэ тооцоог технологийн карт дээр нэгж бүр дээр гаргачихсан тооцоог Монгол улсын 300 мянган малчдийн дунд малчин өрхийн тооцоог хийгээд бүх нэгжүүдэд тавиад өгсөн ийм карт байгаа юм. Үүнийг малчдад хүргэх юм бол малчид өөрөө хоршоонд элсээд юу хийх вэ? Өөрийнх нь тооцоо энэ байна. Энэ малчны тооцоог бол доод талаар нь нэгдсэн тооцоог ганцхан хараад хоршоо өөрийнхөө бүх нөөц баялаг юу байдгийн, тэр нь харагдахаар ийм юм байгаа юм. Ингээд таниасаа амжилт хүсье.
2. Хан-Уул дүүрэг 2-р хороо Халиун
УИХ-ын гишүүн Мандхай танд энэ өдрийн мэндийг айлтгая. Энэ танилцуулга мэдээлэлд ирсэн бүх ахмадууддаа баярын мэнд хүргэе. Таны шинэ хоршооны хөгжлийн зам гэсэн танилцуулгад гадаад орнуудын болон 18 аймагт хийгдэж буй хоршооны талаарх мөн докторын болон судалгааны ажилд амжилт хүсье. Би нэгээс гурван зүйл асуумаар байна. Яг өнөөдрийн байдлаар амьдралд байгаа бодит зүйлийг яримаар байна. Яагаад гэхлээр энэ хөдөө орон нутагт байгаа хоршоо болж нэгдэж байгаад төрөөс дотаас өгч байгаа мөн арилжааны банкуудаас 700 гаран тэрбум төгрөгний зээл авчихаад энэ нь их бага хүүтэй зээл явагддаг юм шиг байна. Яагад энэ малчдын хийж байгаа Бүтээгдэхүүнүүд нь Улаанбаатар хотод яагаад өндөр үнэтэй орж ирдэг юм бэ? Яагаад бид нар махыг 25 мянган төгрөгөөр худалдаж авах ёстой юм бэ? За цагаан сар болно. Энэ цэвэр ориг бүтээгдэхүүн малынхаа шим болох сүү таргаар хийсэн бүтээгдэхүүн ааруул чинь яахаар 70-80 мянга хүрдэг юм бэ? Төрөөс буюу арилжааны банкууд одоо маш бага хувийн хүүтэй зээл өгч байхад хэдэн тэрбумын зээл авчихаад яагаад Улаанбаатар хотынхоо иргэдүүд, ахмадууддаа чанартай калор ихтэй бүтээгдэхүүнийг нийлүүлж чаддаггүй юм бэ? Дээрээс нь ер нь ахмадуудыг бие хаа нь сайн эрүүл саруул байг гэж энэ малынхаа жинэхэнэ эм болсон малынхаа мах, сүү тарагаар хангах ёстой байтал хоршоодынх нь хүмүүс нийлчихээд бүтээгдэхүүн нь гадаадад гараад байдаг юм уу? Эсвэл тэр аймгуудынхаа хүн амд нь хэрэгцээт бүтээгдэхүүнээ нийлүүлээд байдаг юм уу? Маш их зээл авсан байдаг юм байна. Тэхлээр Улаан баатар хотын иргэдэд энэ хоршооны бүтээгдэхүүнийг хямд авдаг болох юм бэ? Гэдэг дээр таниас асуумаар байна. Судалгааны бас нэг үр дүн байх ёстой. Улаанбаатар хотын хоршоодын талаар яригдсангүй.
3. Баянзүрх дүүрэг 37-р хороо Даваасүрэн
Тэтгэвэр нэмэгдээд байхад 4-р сараас хойш тэтгэвэр нэмэгдсэнгүй вэ? Бид 690 мянган төгрөгөөр хотод амьдарна гэхээр амьдрах боломжгүй барааны үнэ ихээр нэмэгдээд байна. Гэтэл тэтгэвэрийн мөнгө нэмэгдэхгүй байна.Энд амьдрахад хэцүү байна. Ахмад бид хэдийгээ харж үзэж байгаа юу байгаа юм бэ? Радио телевизээр ахмадад зориулсан нэвтрүүлэг явж сайн байна гэх юм. Ахмадуудаа харж үзээч. Ахмадын зээлийн хүү их өндөр байх юмаа. Одоо хоёр сарын зээл өгөөд байх юм. Бид энэ хугацаанд мөнгө төгрөг авч сайхан амьдармаар байна.Ач зээгээ харж байна Юмны үнэ их байна. Бидэндээ тусаач гэсэн хүсэлтийг тавьж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.
4. Сүхбаатар дүүрэг 10-р хорооны иргэн Баянбилэг
Би бол залуучуудын төлөөлөл. Жижиг дунд үйлдвэрлэлийн талаар ярих байх гээд дуулаад ирсэн юм. Би найз нартайгаа нийлээд хоршоо байгуулаад ногоо тарьдаг юм. Энэ хотод хоршоолол яаж зээл авдаг юм. Хөдөө орон нутагт жижиг дундын үйлдвэрлэлийн зээл өгдөг юм байна. Ногоочид буцаан олголт гэж авдаг байсан. Саяханаас буцаан олголтыг хувь иргэнд олгохгүй гэхлээр нь найз нөхдөө бүрдүүлж байгаад 12 гишүүнтэй хоршоололыг сая байгуулаад бичиг баримтаа бүрдүүлээд явж байна.цааш нь ямар ч мэдээлэл байхгүй зогссон иймэрхүү байдалтай байна. Цаашид ямар мэдээлэл олж авч цаашид юу хийх вэ? Төр засгаас та хэд маань хөтөлбөр боловсруулна гээд байна. Бид яаж зээл авах уу? гэдгийг лавлая гэж бодож байна. Яг Улаанбаатар хотод жижиг дундын зээлийг авах бодол байна.
5. Баянзүрх дүүрэг 10-р хорооны иргэн Дашдэлэг
Би жинхэнэ ХАА-н үйлдвэрлэл дээр ажиллаж байсан хүн. МАА бол зах зээлд маш их хэлмэгдсэн. Малыг хувьчилсан нэрийн дор хамгийн хэлмэгдсэн салбар бол мал аж ахуй. Яагаад вэ гэхлээр Монгол орон чинь МАА-ын түүхий эдийн ясыг нь боловсруулж саван хийдэг байсан. Малын амьсгалаас бусдыг нь ашиглана гэсэн уриатай ажиллаж байсан. Өнөөдөр яаж байна.Малын түүхий эд бол хог болсон. Үнэ байхгүй. Малын дотор гэдсийг машин машинаар нь ачиж хаяж байна. Эрхэм гишүүнээс ийм асуудал асуумаар байна. Малын түүхий эдийг авдаг газрыг Мишээлэкспо аваад худалдааны газар болгосон. Малын анхан шатны боловсруулалтын үйлдвэрлэл гэж ямар том үйлдвэр байсан. Бид нар оюутан байхдаа дадлага хийгээд явдаг л байсан. Малын түүхий эдийг боловсруулах гэж хичнээн жил ярьж байна. Дарханд нэг боловсруулах үйлдвэр барина. Ховдод нэг үйлдвэрлэл барьж байна гэсэн. Хаана байна. Малын түүхий эд маш ихээр хаягдаж байна. Ямар үнэтэй эд хаягдаж байгаа билээ. Үүнийг яах бодлого байна.
6. Баянзүрх дүүрэг 10-р хорооны иргэн Дорждэрэм
Би хоёр гурван зүйл ярина. Нэгдүгээрт: Манай ахмадууд хүлцэнгүй сайн шүү дээ. Энд ирээд сууж буй хүмүүс 60-аас дээш настай хүмүүс.Түрүүчийн хуралд энэ сандлууд дүүрэн байсан. Энд сууж буй хүмүүс 500-600 мянган төгрөгний тэтгэвэртэй. Өнөөдөр төрийн албаныхан 3-4 сая төгрөгний цалинтай. Төр засаг энд сууж буй хүмүүсийн тэтгэвэрийг нэмээд өгчихдөг байх ёстой. Та нарын чихэнд энэ хүмүүс тугалга зутгахгүй байна. Энэ улс чинь жагсая гэвэл жагсаж чадна шүү дээ. Тэгэхгүй байгаа болохоос үүнийг төр засаг арай өөр нүдээр хармаар байна. Хоёрдугаарт: Энд сууж буй хүмүүст ХАА-н хоршоо ярих нь үр ашиг багатай. Энэ хүмүүст юу ярих хэрэгтэй юм бол гэвэл энэ хүмүүст гурилын үнийг багасгах, махны үнийг багасгах, сүүний үнийг багасгах хангалтыг сайжруулах энэ гурвыг яривал энэ хүмүүс хүлээж авах нь илүү. Ийм чухал асуудлыг ярихгүй байна. Хоршоо гэж яриад байна. Би хоршоо болон нэгдлийг ч гадарлана. Нэгдэл хоршооны талаар яривал цаг, зөв газраа олж яримаар байна. Хөдөө олигтойхон явж үүнийгээ хийсэн дээрээ.Энд энэ хүмүүсийн цагийг алдуулж байхын хэрэг алга байна.Цаашид энэ дарга нар ахмадуудад хэрэг болох юм яримаар байна. Одоо ахмадуудад зээл өгөхгүй. Яагаад гэвэл ахмадууд та нар төлж чадахгүй.Мөд үхнэ. Орон сууцны зээл олдохгүй. Үр хүүхэдтэй нь хамсруулаад орон сууцны зээл олгодог талаар яримаар байна шүү дээ. Үр хүүхдүүдтэйгээ очоод үлдсэнийг төлнөө гээд. Нэг бол түрээсийн орон сууц ийм л хэдэн юм хэрэгтэй дээ. Энд өөр бусад юм яриад хэрэгүй байнаа. Түүн дээр хурал удирдаж буй хүмүүст анхаарч өгөөрэй. Ийм л байна даа. Баярлалаа.
7. Сүхбаатар дүүрэг СДАХ-ны тэргүүлэгч Аюуш
“Шинэ хоршооны хөгжлийн зам” УИХ-ын гишүүний ярилцлагыг сонслоо. Сайхан танилцуулга байх шиг байнаа. Хоршоо бол миний судалж байсан болон төрд ажиллаж байсан боловсруулж байсан бодлогын хүрээнд авч үзэх юм бол их сайн шугамаар сайн зохион байгуулж явах юм бол ядууруулыг ч бууруулдаг, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлдэг, эдийн засгийн суурь баазыг ч бий болгодог ийм сайн зүйл гэж ойлгосон.Олон улсын хэмжээнд хоршооны загварууд нь байгаа юм байна. Үүнийг сайн судлаж байгаа юм байна. Хоршоог яаж хөгжүүлдэг вэ? Гэдэг арга замыг судалмаар байна. Одоо бидний судалж байсан арга зам дээр юу гэхлээр хоршоон дээр гурван юм чухал гэж хэлдэг юм билээ. Нэгдүгээрт бол лидер. Хэн энэ хоршоог аваад хөтлөөд явж чадах лидерийг тэр орон нутаг, салбар, орчноос нь шалгаж байж өшөө олон шалгуур үзүүлэлтээр гаргаж авдаг тэгээд цааш нь хөгжүүлдэг, сургадаг гэдгийг хэлдэг юм билээ. Хоёрдугаарт бол санхүү хөрөнгө. Энэ бол байлгүй яахав. Бид бол санхүү хөрөнгийг эхний эхний ээлж дээр задгай гаргачихаад байгаа. Тэрэн дээр бид эргэж харах ёстой. Гуравдугаарт бол хоршооны өөрийн зохион байгуулалт, бүтэц хөгжлийн асуудал. Хоршоодууд нэгдээд тэгээд “Оюутолгой”-д туслан гүйцэтгэгч хийнэ ч гэдгийм уу?, Хоршоодууд нэгдээд зүүн бүсийг ч хангана гэдэг ч юм уу? Тийм айхтар хийсвэр гэдэг юм уу төсвүүдийн явуулах асуудал биш. 9 хүнтэй ч байна уу 100 хүнтэй ч байна уу? Хоршоод өөрсдөө зохион байгуулалтаа хийгээд өөрсдөө дотоод ардчилалаа хөгжүүлэх ёстой. Ардчилсан байдлаар тэр тэргүүлэгчдээ, удирдах зөвлөлөө сонгодог байх ёстой. Удирдах зөвлөлийг сонгодог бага хурал ч байдаг юм уу? Түүнийгээ сонгох ёстой.За ямар одоо чухал асуудлууд, хөгжлийн ямар ямар асуудлуудад хөрөнгө оруулалтыг хэдий хэмжээний оруулах асуудлуудаар бүх гишүүдийн хуралд оруулах юм бэ? Тэр ардчилалын зарчим чинь хэрэгжихгүй бол яах ёстойг тусгах байх.
8. Сүхббатар дүүрэг Гончиг
Түрүүчийн хүмүүстэй санал нэг байгаа учир олон юм яриад яахав.Би өөрийнхөө саналыг хэлчихье. Нэгдүгээрт: За ер нь хоршоо ч бай нэгдэлч бай ямар ч байсан хамтын хүчин дээр зохион байгуулагдаж байгаа нөхцөл бид нар хоршооныхоо удирдлагыг жинэхэнэ эх оронч сэтгэлгээтэй шударга хүнийг тавихгүй болвол яг түрүүчийн 30 жилд болсон ардчилалын үеийн ХЭАА, компанийн онигоо дахиад давтагдана. Хоёрдугаарт: Бид нар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог юмаа. Ганц аюултай юм нь тээвэрийн асуудал байдаг. Гаргасан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх малынхаа тоотой тэжээлээ тааруулахгүй өсгөөд байвал нэг мэдэхэд зуд чинь аваад явчихдаг. Энийг хоршоо бодохгүйгээр ерөөсөө ярих юм биш. Гуравдугаар асуудал бол хоршоо гэдгийг мөнхийн гэдэг ойлголтоор эхээс төрсөн хүүхдээс эхлүүлээд хөгшин өвгөн эмгэн болтол байх гэсэн сэтгэхүйгээр толгойдоо нээж өгөх юм бол энэ хоршоо миний амьдралын эх үүсгэвэр гэдэг тэр ёс суртахуун хүмүүжил ус цас шиг хэрэгтэй байдаг юм. Ер нь яриад байвал их юм бий.Тэгэхдээ энэ бодлогыг жинэхэнэ үзэл суртлаар биш жинэхэнэ аж ахуй, жинэхэнэ нийтийн төлөө байх ёстой. Улаанбаатар хотынхон жишээлбэл яахав гэхээр жижигхэн ногооны талбай өгөөд сонирхсон улсуудад нь ногоо тариулж болно шүү дээ. Хоршоо сүртэй биш. Нэг арван хүнийг нийлүүлээд 10 га газар өгөөд үзэл дээ. Тэгэхгүй том яриад сүүл дээ хоосон хоцорчих гээд байгаа чинь энэ бишээ дэлхий нийтийн туршлага. Бид өөрсдийн төрхөмдөө амьдарна.
9. Сүхбаатар дүүрэг 12-р хороо Оюунчимэг
Энэ танилцуулгыг хараад гурван зүйл ойлгосонгүй. Нэгт: Энэ бол хөдөө орон нутагтаа төвлөрчихсөн ажиллагаа явагдаад байх юм. Яг Улаанбаатарт байгаа бид нарт иймэрхүү ажил хийгээд байдаггүй. Яг хаана хамрагдаад байдгийг мэддэггүй. Хаана нь зээл нь хамрагддаг юм. Хаанаас нь өгдөг нь ойлгомжгүй. Хоёрт: Тэгтэл би гурван жил төв аймгийн Аргалант суманд очиж аж ахуй эрхлэж үзлээ. Дандаа би хувийнхаа хөрөнгөөр аж ахуйгаа босголоо. Хадлан хийж байж үхэр малтай боллоо. Яг дэмжлэг авья гэхлээр нөгөө нэг бизнесийн зээл гэх өндөр хүүтэй зээлийг өгөхөөс биш. Энэ хүн үнэхээр ажиллахаар явж байна гэж орон нутгийнхан дэмждэггүй юм байна лээ. Энийг биеэрээ үзлээ. За ингээд гуравт нь: Би сая хүлэмжийн төслийг харж байна л даа. Би 0.07га газраа олж авсан Улаанбаатарын хүн. Хүлэмжийг хийчих юмсан гээд бодохоор заавал арван хүн бүрэлдүүлээд хүн гуйж байж эсвэл таван хүн бүрэлдүүлж байж энэ хоршоог хийх болчихоод байна. Улаанбаатарын бид чинь яах юм бэ? Саяны хүний ярьснаар газрыг нь өгчих юм бол ахмадууд ногоогоо тариад байх юм билээ. Тийм дэмжлэг нь харагддагүй юм байна гэж харж байна.Дөрөвт нь: Эмээлт аж ахуйн парк байгуулагдсан байна. Эмээлтийн цаашаа Хүй долоон худгийн доохон талд би аж ахуйгаа эрхлэх гээд байна. Тэнд махны үйлдвэр байгуулагдсан байна. Ноолуурын үйлдвэр баригдаж байна. Гэтэл тэр улсууд нь газраа авчихсан боловч тогний асуудлыг шийдэж өгөөгүй. Тийм болохоор төвлөрөл нь үүсэж өгөхгүй байна. Тэгэхлээр тэнд сайхан тогийг нь татаад өгчихлөөр хүмүүс нь ч гэсэн ажлын байраа дагаад гармаар байна шүү дээ. Хүмүүс явна шүү дээ олон үйлдвэр баригдчихаад байна. Тэр олон үйлдвэрт ажиллах хүн байхгүй. Ажилчин хайгаад тог байхгүй болохоор улсууд нь амьдрах ямар ч нөхцөлгүй.Тэхлээр энэ тогний асуудал дээр та бүхэн эрхэм гишүүн туслаж өгөөч. Жил бүхэн саналаа явуулсан гэдэг юм. Дэмжигдээгүй тавигдаагүй байдаг юм билээ. Үйлдвэрүүдийг өөрсдөө барьчихдаг юм билээ. Хятадын хөрөнгө оруулалттай. Хувь айлууд үйлдвэрээс тог авах гэхлээр өгөхгүй гээд. Тэгээд л нарны зайгаар болгоод, хөргөгчгүй хэддүгээр зуунд ч амьдарч байгаа юм бэ? Энэ асуудал дээр анхаарч Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Туваан гишүүнд хэлж өгөөд дэмжээд өгөөрэй. Энэ газар бол Эмээлтийн цаах нь байна шүү дээ. Хотынхнийг дэмжвэл хүлэмжийг ажиллуулж болохоор байна шүү дээ. Улаанбаатарын бид нарт тодорхой хэлэх юм байсангүй. Баярлалаа.
10. Чингэлтэй 1-р хороо Банди.
Хоршоо байх нь зөвөө.Зөв юм хийж байна.Гэхдээ яг нүдээ олж юм хийж чадахгүй л байгаа юм шиг санагдаад байгаа юм. Түүхий эдээ ямар журмаар хаана яаж боловсруулахав. Яаж ашиг шимийг дээшлүүлэхэв.Ийм зүйлийг хийж байж хөл дээрээ зогсох байх. Бид нар анх Хэнтий аймгийн “Хөдөлмөр” нэгдлийн Чойдорж хэмээх хөдөлмөрийн баатар даргатай ажилласан. Тэр хүний туршлагаар манай сум хөдөө байхад маньд 10 толгой мал үлдээгээд бусдыг нь бүгдийг нийгэмчлээд тэгээд дундын өмч болгоод хэрэглэж байсан . Тэгэхэд бүх зүйлийг хийж байсан.Сүү цагаан идээ, газар тариалан,ноос боловсруулах ийм ажил хийж байсан.Усан тээрэм хүртэл жижиг гол дээрээ бариад арвиагаа тариад гурил хүртэл хийж үзсэн шүү дээ.Хамтын хүчээр хийх нь зөв. Тэхлээр зохион байгуулж эмх цэгцтэй хийхгүй, юм болгоныг самардаад байвал бүтэхгүй л дээ. Улсын хөрөнгийг жаахан зараад эргүүлж авч чадвал хөгжинө шүү дээ.Ийм л юм хэлэх гэсэн юм. Би бол ХАА-н үйлдвэрлэл дээр ажиллаж байсан.жинэхэнэ гардаж хийж байсан хүн байна.Одоо би настай болчихоод байна. Гэхдээ би 20 жил ногоо тарьсан.
11. Сүхбаатар дүүрэг 19-р хороо Ёндон
Энэ цугларалтыг зохион байгуулж байгаа Социал Демократ Ахмадын холбоо, УИХ-ын гишүүн Мандхайд баяр хүргэж байна. УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь уулзуулж байвал их хэрэгтэй байна.Энэ гишүүнийг хурлаа дуусгасны дараа хүлээн авч уулзахыг хүсэж байна.Би бол Монголд бэлтгэгдсэн сүүний технологийн инженер хүн байна. Сүүний үйлдвэрт ажиллаж байсан. Энэ хүн чинь захирал нь байсан юм байна. Хоёр мянга арван хэдэн онд хотоос малтай айлуудыг хөдөө гаргасан.Энд ярих их асуудал байна. Ярилцахад цаг их орно. Уулзалтын дараа уулзах хүсэлт байна.Ийм зохион байгуулалттай уулзалтыг зохион байгуулбал их сайн байна.Одоо хоршоо ярьж байна. Ер нь ярих их олон асуудал байгаа.Энэ нийгэмд хууль бус юм, шударга бус юм газар авч байна. Үүнийг ярьж, бага багаар засахгүй бол болохгүй байна. Түрүүчийн парламентад биднийгээ улны улс болгосон байсан. Ингэж болохгүй. Ийм учраас гишүүн минь энэ хурлын дараагаар хүлээн авч уулзаарай. Би сүүний үйлдвэрт ажиллаж байсан. Энэ хүн чинь сүүний үйлдвэрийн захирал байсан. Сонин байна. Сүүний чанарын талаар ч ярих юм их байгаа.Манайх чинь сүү нийлүүлдэг айлын нэг байна. Сүүний чанарт их асуудал байна.Яриагаа товчлоё. Та бүхэнд баярлалаа.