Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбоо нийслэлийн МАН-ын ахмад гишүүд, дэмжигчдийг оролцуулсан ээлжит 10 дахь удаагийн уулзалтаа Тусгаар тогтнолын ордонд 2025 оны 4-р сарын .22-нд зохион байгуулав.
- 2025-04-24
- Н.Анхбаяр
- 152
Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбоо нийслэлийн МАН-ын ахмад гишүүд, дэмжигчдийг оролцуулсан ээлжит 10 дахь удаагийн уулзалтаа Тусгаар тогтнолын ордонд 2025 оны 4-р сарын .22-нд зохион байгуулав.
МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооноос зохион явуулдаг ээжит Х дахь уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож “Олон улсын нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлого”, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй сорилт бэрхшээл” сэдвээр илтгэл тавьж МАН-ын ахмад гишүүдийн сонирхсон асуултад хариулт өглөө.Уулзалтад 400 гаруй Социал Демократ Ахмадын холбооны гишүүд оролцож 16 ахмадууд асуулт асууж уулзалт гурван цаг гаруй үргэлжиллээ.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг : Олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал, Монгол Улсын гадаад бодлогын зарчим, зорилтууд, энэ хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон гадаад бодлого, харилцааны нэгдмэл байдлын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулаа.
Манай улсын гадаад бодлого сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцлохын зэрэгцээ олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй, таамаглахын аргагүй өөрчлөгдөж, цаашид хэрхэх нь тодорхой бус шинэ сорилттой тулгарч байгааг мэдэрч манай улс ухаалаг, уян хатан бодлого идэвхтэй явуулах учиртайг сайд чухалчилан тэмдэглэлээ.
Мөн тэрээр хэлэхдээ : -Манай улс аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай нэг цонхны зарчим баримталж байгааг ч дурдлаа. Үүний зэрэгцээ дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах талаар “Зөгийн үүр”, “Дэлхийн монголчууд-2” зэрэг төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
-Олон улс, бүс нутагт өрнөж буй үйл явдлууд Монголчуудаас уян хатан ухаалаг, зарчимч идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэ ч утгаараа Монгол улс НҮБ-ын гишүүн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна.
-Сүүлийн хоёр жилд Монгол улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудыг харилцан хэрэгжүүлж байгаа нь Гадаад харилцааны бодлого зөв урагшилж байгааг илэрхийлж байна. Тухайлбал сүүлийн 2 жилд Монгол улсад 13 улсын төрийн тэргүүн, 8 улсын парламентын дарга, 1 улсын ерөнхий сайд, 17 улсын Гадаад харилцааны сайд айлчилжээ.
-Монгол улсын иргэд дэлхийн аль ч оронд зорчих боломжтой бөгөөд хоёр хөрштэйгөө ч бид тэнцвэртэй гадаад бодлогыг хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монгол улсын 250 мянган иргэн дэлхийн 90 гаруй оронд ажиллаж амьдардаг байна.
– Цаашдаа Гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой төдийгүй энэ сэдвийг улс төржүүлэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас Монгол улс гэсэн ганцхан “малгайтай” энэ асуудалд хандах учиртайг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тодотголоо.
Уулзалтад оролцсон ахмадуудын төлөөлөл монгол хүний үнэлэмж гадаадад ямар байдаг талаар, Солонгост очсон залуусыг тэнд баривчилж байхаар эх оронд нь аятай амьдруулах бодлого хэрэгтэйг, Гадаад харилцааны чиглэлээр томилогдож буй боловсон хүчний сонголт, тэдний ёс зүйд анхаарах зэрэг асуудлыг түлхүү хөндөж байлаа. Дэлхий дахины улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн орчин тогтворгүй, ээдрээтэй энэ цаг үед улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, уламжлал, үнэт зүйлээ хадгалсан, тэнцвэртэй гадаад бодлого явуулахын чухлыг ахмадууд маань онцолж, үнэт сургаалаа айлдсан юм.
МАН-ын ахмад гишүүд маань гадаад харилцааны салбарын хүний нөөцийн бодлого, дипломат албаны томилгооны талаар лавлан асууж, төрийн тусгай алба босго өндөр, мэргэжлийн, тогтвортой байх ёстойг хэлж, зарим асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж байлаа.
Уулзалтыг зохион байгуулахад Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, нарийн бичгийн дарга Г.Хандармаа, улс төрийн ахлах ажилтан Н. Анхбаяр, Нийслэлийн Социал Демократ Ахмадын холбооны дарга Энхтөр дэд дарга Балдангомбо нар оролцсон юм.
1. Баянзүрх дүүрэг 14-р хороо Ахмадын хорооны дарга Ичинноров
Би УИХ-ын гишүүдийн тайлан илтгэлийг сонслоо. Ер нь УИХ-ын гишүүдээс юу ч асуудаггүй. Тэгээд асууя гээд гараад ирлээ. Энд нэгдүгээрт: Монгол хүний үнэлэмжийн талаар асуух гээд байна. Гадаад бодлогод яаж тусгагдаад байдаг юм бэ? Өөр дээрээ болсон хоёр жишээ ярья.Миний дүү АНУ-д 20 гаруй жил албан ёсоор амьдарч байна.Тэгээд АНУ-руу ном ёсоор нь визээ мэдүүлээд визэнд орсон.Тэгээд ямар хариу хэлэв гэхлээр үгүй гэсэн хариу хэлсэн.яагаад үгүй гэснээ надад тайлбарлаагүй. Энэ Монгол хүний үнэлэмж яаж яваад байгаа юм. Би 60 гарчихаад Америкийн иргэн болсон дүү рүүгээ яагаад аялаж болдоггүй юм бэ? Ахмадуудын хамаатан садан голцуу гадаадад байгаа. Өндөр насныг насалчихаад яагаад гадаадад ах дүүс дээрээ ном ёсоор нь очиж болдоггүй юм бэ? Би тэр үед үнэхээр сэтгэл санаагаар унасан. Би Монгол хүн болохоороо аялаж болохгүй байгаа юм уу? Надад буруу харш зүйл юу ч байгаагүй. Хоёрдугаарт: Солонгос руу залуучууд явж байна. Тэнд залуучуудыг нохой шиг хөөж байгаад баривчлаад авчирдаг. Энэ яагаад ийм байна. Тэнд ном ёсоор ажиллаж болохгүй байна.Номгүй явсан байж болно. Монголд яагаад залуучуудад цалингийг сайн өгөөд ажиллуулж болдоггүй юм бэ? Энэ хоёр асуултыг нэг талд нь гаргамаар байна. Үгүй бол Монголд нь сайхан амьдруулаад өгөөч.
2. Баянгол дүүрэг 20-р хороо Оюунчимэг
Гадаад харилцааны яамтай холбоотой нэг асуулт байна.Хоёр сонгуулийн шатыг дамнан сайд хийж байгаа Батцэцэг сайдад баяр хүргэе. Гадаад харилцааны яамтай холбоотой боловсон хүчнийг шилж сонгож ажлуулах талаар анхаарвал яасан бэ? Гэсэн нэгхүсэлтийг хэлэх гэсэн юм. Жишээлбэл: Хурц гэж байх шиг Одбаяр гэж байна. Тиймээс боловсон хүчнийг шилж сонгохдоо онцгой анхаарья. Төрийн албаны хүний нөөцийг шилж сонгохдоо мерит тогтолцоо байдаг. Түүнийг баримтлаад явж болохгүй юу? Энэ дээр ёс зүйн шалгуурыг нилээд сайн тавихгүй болбол боловсон хүчнийг сонгож байгаа байдал нь тухайн яамыг муухай харагдуулах ийм хэлбэр байгаа учраас энэ дээр анхаарья. Энэ талаар яаж ажилдагийг асууя гэсэн юм. Баярлалаа анхаарал тавьсанд.
3. Баянзүрх дүүрэг 42-р хороо Шагдар
Батцэцэг сайдаас нэг асуулт асууя. Нэгдүгээрт: Та Украйны гадаад хэргийн сайд байсан Дмитрий Кулебатай уулзсаныг санаж байна.Өдөөдөр Украйны ерөнхийлөгч нь, Украйны парламент Дээд Рад нь хууль бус хугацаа нь өнгөрсөн гэж яриад байгаа юм.Энэ талаар манай гадаад яам ямар бодлого баримтладаг вэ? Украйны неонацист засгийн газар бүрэн эрхтэй юу бүрэн эрхгүй юу? Гэсэн асуулт байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн Тэмүүлэнгээс манай гадаад харилцаа бол БНХАУ-аас эдийн засгийн гадаад харилцаа их хамааралтай байна. Тэгэхлээр манай улсын хувьд хоёр хөрштэйгээ тэнцүү байх гэсэн бодлогоор Евро-Азийн холбоотой түр зуурийн гэрээ байгуулна гээд байгаа.Тэнцвэртэй болгохын тулд. Энэ талаар ямар бодлого баримтлаж байна вэ?
4. Баянгол дүүрэг 27-р хорооны иргэн Ахмадын дарга Гомбо
Мэдээлэл өгсөн хоёр гишүүндээ баярлалаа. Та хоёртоо ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Нэгдүгээрт: Хуулийн хэрэгжилт анхан шатанд хэрэгжээд УИХ-ын гишүүд чинээлэг хүмүүст хуулийн хэрэгжилт алга байна гэж ард түмэн шиймжилж байна.Энэ талаар та нарын бодол ямар байна вэ? Хоёрдугаарт Томилгооны асуудал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.Энэ дээр үзэмжээр томилбол хэн ч яваад томилогдоод байх юм шиг харагдаж байна. Энэ Эрдэнэ даргын томилгоо байна. Ингэж томилбол аюулгүй байдал алдагдана шүү. Гадаадад очсон мэргэжлийн бус хүмүүс юу хийх вэ? Энэ чинь улс орны гадаад бодлогод чинь нөлөөлнө шүү дээ.Гурав дахь асуудал: Би өмнө нь хэлж байсан төрийн далбаа урж байсан төрийн түшээ хэрэггүй гэж байсан.УИХ-ын гишүүн Цогтбаатар хариулт өгөөгүй. Ер нь асуусан асуулалт болон бичгээр өгсөн асуултын хариултыг заавал өгч байх ёстой.Та бүхний ажилд сайн сайхныг хүсье.
5. Баянзүрх дүүрэг 3-р хороо Лүн
Гадаад харилцааны сайд Батцэцэг, УИХ-ын гишүүн Тэмүүлэн та нартаа сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа.Гадаад харилцааны яам маш зөв бодлого олон улсад явуулж байгаа. Үүнд бид сэтгэл хангалуун байгаа. Батцэцэг сайддаа баяр хүргэе. Гэхдээ нэг санал хэлмээр байна. Жишээлбэл: Хурц гэдэг хүнийг гадаадад консулаар явуулах гэж байна. С. Эрдэнээг АНУ-д консулаар явуулсан.Сарангэрэл гэдэг хүнийг элчин зөвлөхөөр явуулна гээд байна. Миний бодлоор бол Гадаад харилцааны яамны элчин, консул нар бол нэгдүгээрт: Тэр улсын хэлийг маш сайн мэддэг. Хоёрдугаарт Тэр улсад ямар нэг бичиг баримтийг өгөхөд найруулга зүйн болон бичиг үсгийн талаар соёлтой алдаагүй хариулт бичиж өгдөг, тэр улсын хариуцлагатай албан тушаалтнуудтай хариуцлагатай хариуцлагатайгаар гэрээ хэлцэл хийж дипломат ёсыг баримтладаг тийм хүн байх ёстой гэж би бодож байна. Хурц гэдэг хүн болбол эцэг Батаа нь Увсын хүн,эх Нямсүрэн гэдэг нь бас Увсын хүн хоюулаа Хятадын эрлииз.1993 оноос 1997 онд Бат нь ОХУ-д элчинд гаражийн дарга байсан. 1990-2000 онд Хятадаас Орос руу Алексевскийн зах дээр дамын наймаа хийдэг хүн байсан. Тэр хүн Барилгын техникум төгссөн.Ийм л хүн.консул болж болох юм уу?
6. Баянзүрх дүүрэг 36-р хороо Бадамцэцэг
Сайхан мэдээлэл хийсэн УИХ-ын хоёр гишүүндээ баярлалаа. 1990 оноос хойш шашны асуудал замбараагүй болжээ. Нийслэлийн ёсөн дүүрэгт лал-мусалман, христ гээд шашны сүмүүд замбараагаа алдаж байна.Үүнийг цэгцлэхгүй бол болохгүй нь.Бид хэд даган баясаж байсаар хэцүүдлээ. Хүүхдүүдээс гадна ахмад настнууд шашныг сурталчлаад явж байна.Шашны урсгал янз бүрээр явж байна.Гэр бүл, боловсрол, хүмүүжлийн талаар доройтож байна. Буддагийн шашныг Түвдийн шашин гээд муулаад Христын шашныг магтсан ахмадууд их болж байна.Энэ асуудал дээр маш хариуцлагатай байхгүй бол болохгүй нээ.Зөв үзэл бодол гаргахгүй бол болохгүй байна.
7. Сүхбаатар дүүрэг 12 хороо Балдан
Асуудлыг манай 126 гишүүнээс шилдэг хоёр Тэмүүлэн, Батцэцэг хоёр тавьж байна..Энэ хоёрын ой толгойнд орсон зүйл бол манай ахмадын ой толгоонд яг тохирч байна. Манай Тэмүүлэн бол энэ Үэдэсний аюулгүй байдлын талаар нилээд мэргэжсэн ийм хүн юм. Бидэнд сайхан юмыг хэлж өглөө. Үүндээр мансууруулах бодис Монгол орныг бүрэн сүйрүүлж байна. Энэ хөдөлмөр хийдэггүй цагаан захтангуудын хүүхдүүд маш ихээр орж байна шүү. Үүнийг яах вэ гэсэн асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй байна.Дараагийн асуудал бол улс орны сөрөн тэсвэрлэх асуудал чухал байна.Үүнийг онцгой анхаарья. Хилийн цэргийн хамгаалалтын байдал өнөөдрийн байдлаар их муу байгаа гэж байна. Тэнд цэргийн алба хаахаар очиж буй хүмүүсийн ихэнх нь цэргийн алба хааж чадахгүй байна. Шалтгаан нь цусны даралт ихтэй байдагбайна. Ийм хүмүүс очоод улс орны хилийн аюулгүй байдал хангагдахгүй байдалд орж байна.Энэ дээр онцгой анхаарья. Орос, Хятадын тэнцвэртэй байдалд анхаарч ялангуяа Оросын худалдааны асуудлаар өргөн дэлгэр чанартай байдалд анхаарч гэрээ хэлцлийг сайн хийх хэрэгтэй байна. Дан ганц Хятадын бараа таварыг авдагийг бууруулж тэнцвэртэй болгох хэрэгтэй байна.Орос, Украйны дайн дээр манай намынхан их талцдаг Ялангуяа Ардчилсан намын нөхдүүд Украйныг өргөмжилж гаргаж тавьдаг. Үүний эсрэг МАН-ын нам манай намын гишүүд Оросыгоо өргөмжлөж тавьдаг.Ингээд туульшрах байдал бий болж байгаа шүү. Үүн дээр бас анхаарья.Манай жижигхэн оронд олон намын тогтолцоо хэрэг алга байна.Одоо гуч гаруй намтай хэрэггүй байна. Хоёрхон намтай баймаар байна.
8. Хан-Уул дүүрэг 25-р хороо Цэрэнхүү
Төрийн албанд 40 гаруй жил ажилласан. Өнөөдөр МАН дотроосоо аятайхан хоёр гишүүн ирсэн байна. Баяр хүргэе. Би ганц ганц асуулт тавина даа.Нэгдүгээрт: Батцэцэг гишүүнд гадаадад томилдог шалгуураа аятайхан болгоочээ. Эрдэнэ дарга дэд консул гэж юу хийдэг хүн вэ? Ажлын байранд юу байдаг вэ? Та :ар заавал улс төрд явдаг хүнийг шагнах ёстой юм уу? Энэ асуудал дээр та хоёр гишүүн маань анхаараачээ.Хоёрдугаарт: Эдийн засгийн аюулгүй байдал дээр Тэмүүлэн гишүүн дээр онцгой анхаарахыг хүсч байна.Эдийн засгийн аюулгүй байдал бол гадаад талаасаа ч тэр, дотоод талаасаа ч тэр эдийн засгийн аюулгүй байдал хүнд тал руугаа орсон. Үүн дээр өөрчлөлт гаргахгүй болбол ерөөсөө мега төсөлд маш их хөрөнгө зараад байдаг. Ард түмэн чинь 500 мянган төгрөгний тэтгэвэртэй, 2 сая төгрөгийн цалинтай. Яаж ингэж болдог юм бэ? Үүнийг анхаарах хэрэгтэй байна.Гуравдугаарт: Газар нутаг маань бүрэн бүтэн байна уу? Үүндээр судалгаахийгдэж байна уу? Зурагтаар янз бүрийн юм хараад өнгөрч байна. Бид тусгаар тогтнолоо алдахгүй юмсан. Ямар ч гэсэн тусгаар тогтнолоо алдахгүй юмсан. Дөрөвдүгээрт: Энэ ард түмний цалинг нэг бодооч дээ.Одоо яаж амьдрах юм бэ? Харин автобусны жолооч 3сая 500 мянган төг авч байна. Энэ хэмжээнд хүргэхгүй болбол ард түмэн чинь энэ хавар нилээд салхи шуурга болж магадгүй байна. Баярлалаа.
9. Баянзүрх 26-р хороо Пүрэв
Батцэцэг сайдаас тодруулах юм байна. Эмэгтэй сайдтай болоод Гадаад хэргийн яамны нэр сүр сайн байна. Гэтэл томилгоон дээр нэг хэсэг алдлаа. Ерөөсөө Гадаад хэргийн яам чинь эрүүгийнхнийг зохицуулдаг болж. Одоо элчин сайдууд гээд их орноо цөлбөсөн хүмүүс байна. Бүгдийг нь дахиж тэжээхээр боллоо.Алдарт хулгайч Эрдэнээг ямар шалгуураар явуулсан. Түүнийг хариул. Алдартай яргачин Хурц явах гэж байна. Эдгээрийг ямар шалгуураар авч байна. Таныг ерөнхий сайд, ерөнхийлөгч дарамтлаад байдаг юм уу? Ер нь бол үүнийг гөдаад яам мэднэ шүү дээ. Таныг энэ хоёр томилгоо чинь бузарлаад байна. Эх орноо цөлөмсөн хулгайч нар чинь яаж ингэж томилогдож байгаа юм. Хэнийг доромжлож байгаа юм бэ? Одоо манай намаас Баяр байна.Энэ Баяр нөгөө юманд орсон байх.Балай болсон байна. Тэмүүлэн гишүүнд үндэсний аюулгүй байдалд хэлэхэд арлын Япон гай болохгүй, Америк гай болохгүй, Европын холбоо гай болохгүй.Манайд гай болох улс урдах шүү. Үүнийг анхаараарай.