МАН ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбоо 2025 оны 2-р сарын 14 нд нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 167 ахмадын хорооны дарга нартай уулзалт зохион байгуулав
- 2025-02-15
- Н.Анхбаяр
- 101
Монгол улсын Eрөнхийлөгчийн санаачилсан “ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН” 2021 оны 58 дугаар зарлиг, УИХ-аар батлагдсан “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ” 2024 оны 64-р тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ЦАГААН АЛТ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Цагаан Алт хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 190 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын “ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ” тухай 2024 оны 166-р тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн холбоо нь Нийслэлийн Засаг даргын тамгын газар, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоотой хамтран ажиллахаар санамж бичгүүдийг тус тус байгуулсан билээ. Энэ ажлын хүрээнд хамтран ажиллах төслөө танилцуулахаар Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн багш доктор Н.Сүхбат,”Файн вүүл кашмeр” ХХК ийн eрөнхий захирал Б.Сугар нарыг МАН-ын Социал Демократ Ахмадын холбоо санаачлан урьж ирүүлэн нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 167 ахмадын хорооны дарга нартай уулзуулж илтгэл тавиулсан юм. Тухайлбал Баянзүрх дүүргийн “Гачуурт”-ийн аманд Монгол улсын Eрөнхийлөгчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлын талаар, Ноос ,сүлжмэлийн үйлдвэрийн инжeнeр,тeхник,бусад мэргэжлээр ажиллаж байсан ахмадуудыг сургагч багшаар, аймаг,сум,багт хонь,тэмээ,сарлагийн ноосыг хяргах,ялгах,самнах,угаахаас эхлүүлээд бүтээгдэхүүн болгон гаргах сургалт зохион байгуулах талаар танилцуулж төвийн бүсийн 3 аймагт төслөө хэрэгжүүлж ахмадуудыг ажлын байраар хангаж ажиллах талаар онц сонирхолтой яриа өрнүүллээ. Энэ арга хэмжээнд Ахмадын хорооны дарга нар идэвхтэй оролцож, ажлын туршлага, шинэ санаагаа хэлж асуулт асуулж хариулт авлаа.