УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Баянзүрх дүүргийн Социал Демократ Ахмадын холбооны гишүүд дэмжигчдэд 2024 оны ажлын тайлангаа танилцууллаа..
- 2025-02-08
- Н.Анхбаяр
- 77
2025 оны 2-р сарын 7-нд Тусгаар тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо,УИХ ын гишүүн Ж.Чинбүрэнтэй хамтарч 2024 оны ажлын тайлангийн хурал, цагаан сарыг угтаж хүндэтгэлийн арга хэмжээг хамт зохион байгуулав. Энэ хуралд Баянзүрх дүүргийн найман зуун Социал Демократ Ахмадын холбооны гишүүд дэмжигчид оролцлоо.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахмадуудад 2024 онд хийсэн ажлаа танилцуулахдаа :
1.Эрүүл мэндийн даатгалын төсөв болон хөнгөлөлттэй эмийн талаар
2.Эрт илрүүлэг
3.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж
4.Олон нийтийн сонсгол: а\Эмийн талаарх, б\ Утааны талаарх сонсгол
5. Ахмад настны тухай хууль
6.Ахмадын үндэсний чуулган гэсэн багц асуудлуудаар илтгэл тавив.
Тухайлбал УИХ-аар “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг шинэчлэн баталж, эмийн чанар, үнэ, үйлчлэх бодис зэргийг хянах бүрэн боломжтой болсныг онцолж УИХ-ын гишүүн болсноосоо хойш хөнгөлөлтийн үнэтэй эмийн олголт болох хүндрэлтэй зүйлсийг хүртээмжтэй болгосон талаараа дурдлаа. Сүүлийн үед олон нийтийн дунд зөвхөн жороор эм олгохоо болсон шүүмжлэлийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ: “Жор бичих шаардлагатай эмүүдээ жороор олгоно гэсэн заалт хуульд тусгасан. Бид шинэ соёлд суралцах ёстой. Энэ нь эмийг хоол хүнс шиг хэрэглэхээ больё, харин заавал эмчийн заавраар эмээ авдаг хариуцлагатай болъё гэсэн санааг хэлсэн юм. Гэхдээ бэлтгэл ажил хийгдээгүй алдаатай зүйлүүд байсаар байгааг дурдаад жирийн жорыг цахимаар бичих боломжтой болсон гэлээ. Цаашид нийт хүн амын дунд зонхилж буй хорт хавдарын өвчлөлийн эрт илрүүлгийг голчлон хийж, “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг хаана барих, шинэ эмнэлгийн төслийн талаар мэдээлэл өглөө.. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн менежментийг сайжруулж, дотоод орчны тохижилтыг хийх замаар өвчтөнийг тав тухтай байлгахад анхаарах зайлшгүй шаардлагатайг тэрээр хэлээ. Ахмад настнууд үений мэс засалд орох дараалал хэдэн жилээр үргэлжилж буй хүндрэлтэй асуудлыг нэн даруй шийдвэрлэж байгаа талаар, эрүүл мэндийн даатгалаар хавдрын мэс заслыг үнэ төлбөргүйгээр хөнгөлж хагалгаа хийж байгаа талаар дурьдлаа. Баянзүрх дүүрэгт ашиглалтанд оруулсан Эрдэнэтолгой дахь 160 ортой ахмад настан, хүүхдийн эмнэлэг, Баянзүрх дүүрэг 20-р хороо Гачуурт тосгон дахь эрүүл мэндийн төв зэргийг нээснийг хэлэхэд ахмадууд алга ташилтаар угтаж авлаа.