МАН-ын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

  • 2025-02-01
  • Н.Анхбаяр
  • 76


Монгол улсын Ёрөнхийлөгчийн санаачилсан” Цагаан алт” хөтөлбөр, УИХ-ын даргын “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийн хүрээнд малын түүхий эдийн гаралтай хонь,тэмээний ноос, сарлагийн хөөврийг малчдаас бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдэд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор малчдын хамтын ажиллагааг бэхжүүлж “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг дэмжин,түүхий эдийг бэлтгэх нэгдсэн систeмийг хөгжүүлэхээр зорилгоор МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо нь ноосон бүтээгдэхүүн бэлтгэгч, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага болох Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.