Япон улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-гийн төлөөлөгчидтэй уулзлаа.

  • 2025-01-31
  • Н.Анхбаяр
  • 96


Япон улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-гийн нийгмийн хамгааллын салбарын ахлах зөвлөх, Азийн хүний хөгжлийн төвийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга доктор Чиба Хисао, “ЖАЙКА”-гийн нийгмийн хамгааллын салбарын төслийн зохицуулагч М.Туяа, Азийн хүний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Одгэрэл нарыг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар хүлээн авч уулзав. Уулзалтаар “Ахмад настны амьдралын төлөвлөлт, амьдралын чанар, сэтгэл ханамжийн талаар судалгаа хийх сургалтыг зохион байгуулах талаар хамтран ажиллахаар ярилцаж тохиролцлоо.