Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлд хийх бүтээн байгуулалт, тулгамдсан асуудлын талаар Социал Демократ ахмадуудтай уулзалт хийлээ.

  • 2025-01-30
  • Н.Анхбаяр
  • 17




Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын холбоо Нийслэлийн есөн дүүргийн Социал Демократ Ахмадын холбооны гишүүд, дэмжигчдийг хамруулсан уулзалтыг сард хоёр удаа тогтмол зохион байгуулж байна. /2025.01.28/ ээлжит уулзалтад Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар оролцон “2025 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалт, тулгамдсан асуудал” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хийж ахмадуудын асуултанд хариулт өглөө.
Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр болон Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар оролцлоо.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2025-2028 онд нийслэлийн түгжрэл, агаар орчны бохирдол, бусад гэсэн чиглэлээр нийслэлд авто зам, орчны бохирдол ,дулаан хангамж, дэд бүтэц, эрчим хүчийг сайжруулах 24 томоохон төсөл хэрэгжүүлэх талаар танилцууллаа.. Эдгээр төслөөс Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг энэ оны гуравдугаар сараас эхлүүлэх, Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг ирэх зургаадугаар сард багтаж боловсруулж дуусгахаар ажиллаж байна. Энэхүү хоёр зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол гаргажээ.
Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлснээр автобусаар зорчигчдын тоо тогтмол өссөн дүнтэй байна. Иймд цаашид нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлнэ гэдгээ хотын дарга илэрхийлэв. Мөн тэрбээр дан ганц дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт анхааран нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй тул энэ чиглэлд ч онцгой анхаарч ажиллана гэдгээ мэдэгдлээ.


Уулзалтын үеэр ахмадууд нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилтэй холбоотой олон бүтээлч санал, санаачлага гаргасан. Тухайлбал, хотын бүтээн байгуулалтад ахмад инженерүүдийг оролцуулах, орон сууц барих стандартад өөрчлөлт оруулах, шинээр баригдах үйлчилгээний газруудад зогсоолын асуудлаа шийдсэн эсэхээс нь хамаарч зөвшөөрөл олгодог болох ундны цэвэр усны нөөцийг тогтмол хянаж, олон улсын байгууллагатай хамтарсан хотын ус хангамжийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх, бизнес эрхлэхэд шаардагддаг тусгай зөвшөөрлийн нөхцөлийг эргэн харах, айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах бодлого руу шилжих зэрэг санал, хүсэлтүүд гаргасан.
Үүнд:
1. Хан-Уул дүүргийн СДАХ-ны дарга Совд

Хотын талаар гутаадаг хүмүүс их байгаа би үүний талаар энэнтэй холбоотой хэдэн юм ярих гэж байна. Та нар гэр орчин, орон сууцныхаа тойрсон замуудыг хар. Хичнээн арван жил хийж чадаагүй замыг чинь Нямбаатар хоёрхон жилд хийсэн. Замын нөхөөсийг ухаж хаячихаад жил болдог зүйлийг төгс хийсэнд Нямбаатарт баяр хүргэе. Одоо 70 хувь нь хийчихсэн, 30 хувь нь үлдсэн байх үүний талаар бусад улсууд нь хариулах байх. Нөгөө талаар Нямбаатарт баяр хүргэх нэг юм байна. Тэрийг бас тодруулж асууя. Оюутолгойгоос биднуус ашиг хүртэж чадахгүй байгаа. 2030 он гэхэд жаал зугай юм хүртэх юм болов уу, үгүй юм болов уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэтэл манай Нямбаатар сайд байхаасаа эхлээд үзсэн хүн. Олон улсын арбитарын шүүхэд яллаа гэсэн сайхан мэдээг сонслоо. Энэ үнэн үү? Энэний хүчинд Оюутолгойгоос хэр зэрэг юм хүртэж чадах вэ? Гэдэгт хариулт өгөөч. За нөгөө талаар кармаалаад ирсэн “Ардчилалыг ардчилагч нар сөнөөж, ард түмний итгэлээр тоглож байна гэсэн ийм нэг ном байна. Ийм гурван дэвтэр ном бичсэн юм. Энийгээ дүүдээ гардуулна. Тэгэхдээ нэг юм хэлж байж гардуулья. Бат-Үүл хотын даргаар гурван жил ажилласан. Энэ хугацаанд МАН хотын даргаар ажилласан 11 жилд зарцуулсан төсвийг гурав дахин ихэсгэж зарцуулсан. Одоо Бат-Үүлийг юу гэж магтаж байгаа гэхлээр хотын замыг янзалсан гэж магтаж байгаа хамгийн их мөнгө идэж байгаа замуудыг янзалсан нь үнэн. Харин Нямбаатар мөнгө иддэггүй гэр хороололын замыг ямар богино хугацаанд хийж ашиглалтад оруулав. Мөнгө идэж болдоггүй зам гэж байнаа. Түүнийг тэр хийсэн. За одоо номоо дурсгая.

2. Хотын захирагчийн албанд ажиллаж байсан ахмад ажилтан

Юуны өмнө хотын олон дарга нарын үед хотын захирагчийн албанд ажилласан хүн байна. Энэ дарга нар дотор Самбуугийн Мөнхжаргал, Лхамсүрэнгийн Энэбишийн зиндаанд хүрч ажиллаж байгаа энэ хүүд баяр хүргэе.
Хоёрдугаарт энэ хотын дарга маань хуульч гэсэн чинь инжнерийн зиндаанд ажиллаж байгаа нь их онцлогтой байна. Залуу хүн их амархан юмыг сурдаг юм. Одоо энэ олон төслүүдийг гадаадын хүмүүсээр ТЭЗҮ хийлгээд байх юмаа.Гэтэл буурал толгойтой ажиллаж байсан инженер техникийн ажилтнууд болох гадаадад төгссөн олон туршлагатай хүмүүсээ энэ төслүүд дээр ажиллуулмаар байна. Яарч явахад гар утсаа дулаанхан автобусанд дотор ажиллуулаад явах боломжтой байна гэдэг чинь хэзээ ийм байлаа. Нөгөө талаар хотын дэвсгэр нутгийг цаашдаа өргөжүүлэхэд Энэбиш дарга Наранцацралт дарга тэгэхэд газрын харилцааны албаны дарга байсан. Тэр хоёр Төв аймагтай тохиролцоод нилээд их газрыг хотын мэдэлд авсан. Одоо сая ярьж байгаагаар Төв аймгаас газар авч хотжуулах юм байна. Баяр хүргэе. Дараагийн ээлжинд хотын усны асуудал хэцүү. Усны асуудлыг Японы Жайкагийн мэргэжилтнүүдийн тооцолсон судалгаа бий. Түүнийг архиваас үзээсээ гэж хүсч байна. Энэ ажлуудыг хийхэд хэцүү зүйлс тулгарна. Иймд зоригтой ажлаа амжуулж байхыг хүүдээ хүсье.

3. Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны иргэн Нарангэрэл
Нэг. Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр баруун салаад маш их газар байна.Газрын албаны улсууд газрыг авчихсан.3-н айлын, 4-н айлын газрууд байна. Одоо бол дүүргийн засаг дарга газрын зөвшөөрлийг хаачихсан гэж дууллаа. Энэ айл хэрэглэж болдоггүй газрыг газрын албаны нэр дээр байгаа гэж дуулсан. Энэ газрыг иргэдэд өгч зохицуулж болох уу?
Хоёр. Ахмадууд бидний авдаг байсан хүнсний өргөн хэрэглээний 12 төрлийн барааны үнэ тээвэрлэлтээсээ болоод дэлгүүрүүдэд 200-300 төгрөгөөр нэмэгддэг байсан бол одоо 1500-2000-аад төгрөгөөр нэмэгдээд байна. Үүнийг худалдаж байгаа супермаркетуудад үнийг нь өсгөхгүй тогтворжуулах эрх зүйн зохицуулалт хийх боломж байна уу? гэсэн санаа байна.
Ажилд нь амжилт хүсье.

4. Чингэлтэй дүүрэг 17-р хороо Сувд
Нэг.Би хэд хэдэн зүйлийг асууя. Дахин төлөвлөлт гээд 18-р хороонд маш их газрыг чөлөөлсөн. Энэ бол сайшаалтай хэрэг. Тэр газрын хогийг цэвэрлэж болохгүй юм уу? Тэнд амьдардаг хүмүүс, ойр орчмоор нь явдаг хүмүүс явахын аргагүй байна. Ер нь айл нүүж суухад жорлон тарьсан мод хоёр үлддэг юм байна. Айл л болсон хойно салбалзуулаад хаясан хог нь бөмбөгдүүлээд хаясан юм шиг хүн харахын аргагүй зүйл үлдэх юмаа. Энийгээ даруй цэвэрлээчээ. Тэнд амьдарч буй хүмүүс эрүүл амьдрах боломжгүй болчихоод байна.
Хоёр. Зохиомлоор түгжрэл үүсгээд байнаа. Цагдаа нар гарч ирээд нэг урсгалыг нэгээс гурван цаг барьдаг. Энэ үед бид нар үнэхээр бачимдаж байна. Өвчтэй зовлонтой хүн авч явж байна.Хичээл сургууль, ажлаасаа хоцрохгүй гэсэн хүн байна. Би тэгээд замын цагдаа руу ч ярьсан. Гэрлээрээ явбал ямар ч түгжрэл байхгүй. Цагдаа ирчихээд ногоон гэрэл 40-50 удаа асч байна.Нөгөө тал яваад байна, яваад байна. Үүнийг замын цагдаад хэлээч дээ. Би ч хэлсэн. Дараагийн асуудал бол гэрэл тогны үнэ нэмдэг юм байжээ. Гэхдээ тогоо 220 вольт хүргэж өгөөчээ. 380 вольтдоо хүргэж өгөөчээ. Захын хороололуудад 150-160 вольт ирээд сүүмэлзээд юм шатаачих гээд байдаг боллоо. Энийгээ киловатад нь хүргээд чанарыг нь шалгаач дээ гэж хэлмээр байна.
5. Хан-Уул дүүрэг Жадамба

Би хоёр гуравхан асуудал ярих гэсэн юм.
Түгжрэлийн асуудлаар хотын төвд ямар ч машины зогсоолгүйгээр том үйлчилгээний төвүүд замын хажууд баригдчихдаг. Тэнд үйлчлүүлэх хүмүүс нь зам дээр машинаа тавьчихдаг. Ингээд яах ч аргагүй түгжрэл болж байгаа юм даа. Машин ачдаг машинууд айгаад орж ирж ачихгүй. Яагаад гэвэл эргэж чадахгүй учраас тэгээд энэ нь түгжрэл болж байна. Энэ дээр хатуухан арга хэмжээ авч өгөөч дээ. Том барилгуудын В1 давхраас дээш 2-3 давхарт зогсоол хийх стандарттай болговол яасийн бэ? Гэсэн санаа байгаа юм.
Манайтай ойролцоо хүн амтай улс нь Сингапур улс юм уу? Хааш хаашаа 25 км нутаг дэвсгэртэй, Улаанбаатартай ойролцоо юм. Сингапурт гурав аравны хэдэн сая машин явж байгаа, Гэхдээ түжирдэггүй. Үүнийг ажиглаад байхад дан баруун гар тал руугаа эргэдэг, урсгал нь дан баруун ар тал руугаа байдаг,Зүүн гар тал руугаа тойроход гүүрэн гарц луугаа гарчихдаг. Ингээд машин зогсолтгүй явж байгаа байдаг. Ийм тохиолдолд түгжрэл үүсдэггүй юм байнаа. Манайд сая хүрэхгүй машин яваад байхад түжрэл үүсдэг. Ер нь бол маш их бүтээн байгуулалт яваад байна. Энэ зөв л дөө. Гэвч энэ санал дээр анхаараач дээ.

6. Сүхбаатар дүүрэг 9-р хорооны иргэн Баатар

Миний хувьд олон мега төсөл санаачилж байгаа хотын дарга Нямбаатартаа баярлаж байна. Сүхбаатар дүүргийн 9-р хороо А бүсэд байдаг. Энэ хороонд дахин төлөвлөлт хариуцлагагүй хийгдсэн. Урьдах урдирдлагууд нь хариуцлагагүй байснаас Энд дахин цементэн шугуйн барилгууд их болж хотын стандарт байхгүй болсон байна. Энэ дээр дахин төлавлөлт хийж шинжлэх ухааны үндэслэлтэй барьж өгөөч гэж хүсч байна. Энд байдаг том барилгууд цэвдэгтэй байдаг учраас гаражгүй байдаг. Иимээс авто зогсоол хүрэлцээгүй. Энэд барилгын стандарт байгаад байгаа боловч хэрэгжихгүй байна.2023 онд “Орон сууцжуулах, хотын төвлөрлийг сааруулах” хууль батлагдсан боловч хэрэгжихгүй байна. Учир нь юу гэхээр манай 230а, 231а байр авто зогсоолгүй. Энэ тухай Сумьяабазар дарга, Нямбаатар даргад удаа дараа санал хүсэлт гаргасан боловч өнөөдөр хүртэл тодорхой хариу өгсөнгүй.Бид шүүхэд хандаад асуудлаа шийдүүлэх гэсэн чинь шүүх нь нэг хүний 0,7 га хүрэхгүй газар дээр 10 давхар барих зөвшөөрөлийн архитектор төлөвлөлтийн зөвшөөрөлийг хүчингүй болгосон ч тэр газрын асуудлыг шийдэж өгөөгүй учраас манай хоёр байрны дундах газар нь хувь хүний өмчлөлийн газар тул шийдвэрлэхгүй байгаад байдаг ийм олон зөрчлүүд байна. Санал хүсэлт өгөхөөр хариуг нь албан ёсоор өгүүлээч ээ.. Төрийн байгууллагын албан хаагчид доод дунд шатандаа хариуцлагагүй ажиллаж байна.

7. Сүхбаатар дүүргийн 20-р хорооны иргэн Хишигсүрэн

Би Улаанбаатар хотод ахмадуудыг асрах орон гэргүй хүмүүсийг дэмжих зорилготойгоор байгуулагдсан төрийн бус байгуулагын тэргүүн хүн байгаа. Одоо Сонгино хайрхан дүүргийн 20-р хороо 61-ийн гарам дээр 2га газар дээр асрамжийн газар байгуулах гэрчилгээтэй. Намайг Сүхбаатар дүүргийнх болохоор Сонгинохайрханчууд ойлгодоггүй юмаа. Ноднин 6 сард би санхүүгийн боломжоо бий болгож байгаад газар дээрээ үйл ажиллагаагаа явуулсан хэдэн гэр барьсан. Гэтэл тэнд цахилгааны асуудал байхгүй. Тэр газрын араар хэдэн айлууд байдаг.Тэд арван жил тог цахилгаанаа аваагүй байдаг.Би энэ асрамжийн газрыг байгуулахын төлөө өдөр шөнөгүй хичээдэг. Хотын дарга та намайг хүлээж авч уулзаач миний хийх гэж байгаа төслийг дэмжиж туслаачээ. Тэр газар том газар, надыг хүмүүс худалдаж авсан уу гэдэг. Би энэ газрыг ном журмын дагуу төсөл юмаа хийж байгаад авсан. Одоо цахилгаан энэ тэр нь шийдэгдсэнийг нь мэдэхгүй байна. Цахилгааны нөхцлийг гаргуулсан байгаа. Гэвч цахилгааныг шийдээгүй учраас намайг дэмжигч байгууллагууд битон зуурмагийг буулгахаар болохгүй юм байна гээд тусалж чадахгүй байгаа болохоор би ганцаарддаг. Энэ захирамжийг нь намын дарга нар дэмждэг ч яах учраа олдоггүй юмаа. Та намайг дэмжээч би ахмадын сайхан газар юм уу ахмадын хотхон барих ёстой. Орон гэргүй ахмадуудыг байрлуулмаар байна.

8. Сонгинохайрхан дүүрэг 11-р хорооны иргэн Оюунцэцэг

Би ганцхан асуулт асууя. Ахмадуудад түрээслээд өмчлүүлэх орон сууц олон жилийн өмнөөс сонсогдсон. Яаж шийдэгдэж байгаа вэ?

9. Баянгол дүүргийн 24-р хорооны иргэн Бадамрагчаа

Нямбаатар даргыг дарга болчихоод хамгийн эхний уулзалтыг соёлын төвд ноднин хийж байсан. Би танд ганц хоёр хүсэлт тавьж байсан. Тэнд нилээд ширүүхэн уулзалт болсон. Тэнд таныг шүүмжилсэн янз бүрийн яриа гарч байсан. Би тухайн үедээ бодож байсан. Та өөрөө хуулийн мэргэжлийн хүн байна даа. Энэ том байгуулагыг яаж удирдана даа гэж байлаа. Өнөөдөр таны бүтээж байгаа ажлыг мэдээлэлийн хэрэгсэлээр сонсож харж байна л даа. Өөрөө та эрчимтэй, зоригтой ажиллаж байгаа нь чухал байгаа. Би тухайн үед танд ийм хүсэлт таьсан. Та өөрөө хуулийн хүн. Би тэр үед нийслэлийг инженер хүн удирдаж зөв явдаг юм шүү гэж хэлж байсан. Одоо та нэгдүгээр орлогчоо өндөр мэргэжлийн инженер хүнээр таьсан байна. Үнэхээр талархаж байна. Хоёрдугаарт нийслэлээс зохион байгуулж хийх гэж байгаа төлөвлөлтийг сая харлаа. Тэнд нийнуугүй нэг зүйл дээр санал нийлэхгүй байна. Энэ дүүжин тээвэр гэж байна. Үүнийг гадаад орнуудад жуулчин аялалын зүйлд хэрэглэдэг. Жишээлбэл Богд уул руу зугаалья тийшээ явж болж байна. Чингэлтэй хайрхан руу зугааля тийшээ явж болж байна. Харин хотын дотор дүүжин тээвэр гэж сонсож байгаагүй юмаа. Энэ бол онцгүй санагддаг шүү.