2025 оны 1-р сарын 14-нд Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан уулзалтанд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар оролцлоо.

  • 2025-01-14
  • Н.Анхбаяр
  • 100





2025 оны 1-р сарын 14-нд Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан ээлжит уулзалтын оны эхний уулзалтанд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар оролцлоо. Уулзалтыг нээж МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т. Гантөмөр үг хэлэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа уулзалтад оролцсон ахмадуудад “Ахмад настны тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар, УИХ-ын гишүүн О. Саранчулуун “Тэтгэврийн дараах амьдрал, төлөвлөлт”-ийн талаар илтгэлүүд тавьлаа. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар тавиас дээш ажилтантай ААН-үүд хоёроос доошгүй ахмад настныг ажиллуулах ёстой ба ажиллах хүч хомсдолтой эрүүл мэнд, боловсролын салбарт ахмадууд үргэлжлүүлэн ажиллуулж болно. Үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж ашиглавал зөрчлийн болон эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэнэ.. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад цалингийн нийт сангийн 3 хүртэл хувиар Ахмадын сан байгуулах, магадлан итгэмжлэгдсэн бүх сувилалд буюу 60 орчим сувилалд хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломж бүрдсэн болохыг, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн баталгаа, хөгжил оролцоог дэмжсэн олон чухал заалтууд шинэ хуульд тусгагдсаныг онцлон тэмдэглэлээ. УИХ-ын гишүүн О.Саранчулуун ахмад настны сайн сайхан байдал ба тэтгэврийн дараах амьдрал төлөвлөлтийн талаар өөрийн судалсан судалгааг танилцуулахдаа “Ахмадууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, сайн дурын ажил эрхлэх, мэдлэг олгох курс, сургалтад хамрагдах, спортоор хичээллэх, сайн дурын ажил эрхлэх, ирээдүйгээ төлөвлөх нь урт удаан, аз жаргалтай амьдрах гол суурь нөхцөл болдог” гэдгийг онцоллоо. Уулзалтад оролцсон ахмадууд УИХ-ын гишүүдэд дараах саналуудыг тавьсан бөгөөд “Ахмадуудыг нийгэмд идэвхтэй оролцуулахын тулд хууль эрх зүйн мэдлэгийг нь өргөжүүлэхэд нь туслах талаар, тогтмол уулзалт зохион байгуулах талаар, цэргийн тэтгэврийн насанд өөрчлөлт оруулах талаар, тэтгэврийн зөрүүг арилгах талаар, түрээслээд өмчлөх орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх талаар, сувилалд хөнгөлөлттэй амрах хоногийг 10 болгож уртасгах талаар, эрчим хүчний салбарын ахмад инженерүүдийг ажил эрхлэх боломжоор хангах талаарх зэрэг асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлээ. Энэ асуудлуудад УИХ-ын эрхэм гишүүд маань тодорхой хариулт өгч уулзалт амжилттай өндөрлөлөө. МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо уулзалтыг хааж үг хэлээд уулзалтанд хүрэлцэн ирсэн УИХ-ын хоёр гишүүндээ дурсгалын зүйл гардуулаад фото зураг татуулж ажлын амжилт хүслээ.


1. Сонгинохайрхан дүүрэг 16-р хороо Азар
УИХ-ын гишүүдэд баярлалаа. УИХ-ын гишүүн Ариунзаяа бол бид нарын амьдралд таарч байгаа асуудлыг тодорхой ярьж байна. “Ахмад настны хууль”-д нэмэлт өөрчлөлт ороход туйлын баярлаж байгаа. Энэ хуулийг цаашид боловсронгуй болгоод явах ёстой. Ахмад ажилтны насны тухайд ярих гэсэн юм.
1.Дөнгөж 40 нас хүрээд тэтгэвэрт гаргадаг. Энэ нь манай цагдаад байгаа асуудал, дөнгөж 40 нас хүрээд ид ажил хийж байх насан дээр тэтгэвэрт гарч байна. 40 нас бол дөнгөж ид ажил хийх нас байхгүй юу? Тэд туршлагатай оффицер болсон байдаг. Тэгээд ажлаас нь хөөгөөд гаргачихдаг. Дараа нь нэг хүн авдаг. Тэр нь цэрэгт яваад ирсэн цагдаагийн дамжаа дүүргэсэн хүн байдаг. Цагдаагийн ажил хийж чаддагүй хүн ирээд 40 нас хүрээд эргээд тэтгэвэрт гардаг. Энэ 40 нас хүрдэгийгээ болиулаачээ. Энэ улсад туршлагатай цагдаа хэрэгтэй шүү.
2.Тэтгэвэрийн асуудлыг улсууд ярьж байгаа. Телевизээр яриад байна. Бүх хүмүүс ижил тэтгэвэр авахыг яриад байна. Энэ болохгүй ээ. Хэн сайд хийж байсан?, Хэн цэвэрлэгч хийж байсан? Хоёр өөр цалин авах ёстой. Үүнийг олон түмэнд ойлгуулж ярих ёстой.
3. Сүүлд нь хэлэхэд энэ Саранчулуун гишүүний ярьсан зүйлийг тэтгэвэрт гарах гэж байгаа ажиллаж байгаа залуучуудад ярих ёстой асуудал шүү. Ихэнх хүмүүс ямар ч төлөвлөлтгүй тэтгэвэрт гардаг байхгүй юу.

2. Хан-Уул дүүрэг хорооны ахмадын зөвлөлийн дарга.
Энэ бага хугацаанд нилээд чанартай лекц тавьлаа. Их баярлалаа.
1.Яагаад хотын дарга Нямбаатар ирсэнгүй вэ? Уул нь нилээд асуулт асуух байсан юм. Учир нь Богд уулыг нүхлэнэ гэсэн. Энэ болдогүй юмаа. Ийм хад асгатай уулыг нүхлэхэд хэцүү. Тэгээд ТЭЗҮ-д 50 тэрбум төгрөг зарцуулах юм гэнэ. Хотын захиргаанд ажиллаж байхад ТЭЗҮ-ийг өөрсдөө хийдэг байсан. Одоо гадаадын байгууллагуудаар асар их үнээр ТЭЗҮ-ийг хийлгэж байх юмаа. Мөн метроны ТЭЗҮ-ийг хийхдээ одоо үед интернет ашиглаад хаанаас ч данные аваад хотынхоо метроны замаа тооцоолоод шинжлэх ухаан хөгжсөн орнуудаас шинэ санаануудаа аваад үндсэн схемээ гаргаж авч болмоор юм. Ингээд ТҮЭЗҮ-гээ өөрсдээ хийж зардлаа хэмнэх ёстой.
2. Сонин дээр гарсан байна. Өөрийн гэсэн сансрын хөлөг дагуултай болох асуудлыг яриад байна. Үүнийг зарим нь их дургүйцээд байгаа юм. Сая таван зуун хавтгай дөрвөлжин нутагтай оронд хэрэгтэй л асуудал.

3. Эрчим хүчний яамны ахмадын хорооны дарга Балган

Материал баялагийн салбарынханы ахмадууд ажиллах сонирхол ихтэй.
Социализмын үед бэлтгэгдсэн цахилгаан дулааны инжнерүүд, дэд бүтцийн инжнерүүд орос, англи, япон, хятад хэлтэй ахмадууд зураг төсөл боловсруулна, баланс тайлан гаргадаг мэрэгжлийн хүмүүс эрчим хүчний салбар ажилладаг юмаа. Дүүргийн ахмадын дарга нар, нийслэлийн ахмадын дарга нар биднийг мэддэгүй, материал баялагийн салбарыг ойлгодоггүй. Дүүргийнхээ багш, эмч нарыг сая зөвлөлгөөнд оруулсан байна лээ. Материал баялагийн салбарынханаас нэг ч ахмадуудыг оролцуулаагүй байна лээ. Ганц ч эрчим хүчний ахмадуудыг дүүрэг, хорооноос ч оролцуулаагүй байсан. Үүнийг нийслэл ямар зарчмаар удирдаад байна. Яамны ахмадын хороонд бүтээн байгуулалтын саналаа өгөөд ахмад мэргэжилтнүүдээр судалгаа хийлгэж хамтран ажиллаач.

4. Баянзүрх дүүргийн 9-р хорооны иргэн Дариймаа.

УИХ-ын гишүүн Ариунзаяа, Саранчулуун болон Социал Демократ ахмадын холбооны тэргүүн Гомбо, Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Гантөмөр нарт болон энд хуран цуларсан бүх ахмадууддаа энэ өдрийн амар амгаланг айлтгая.
1.Амралт сувилалаа 10 хоног болгооч.
2.УИХ-д сонгогдсон гишүүд тойргийнхоо хорооныхоо ядаж 12 хэвтэрт байгаа хүмүүст болон бие нь тааруу байгаа ахмадуудынд очиж сард нэг удаа уулзаж танилцаач.
3. Баянзүрх дүүргийн 2-р амбултори 7 жил болсон ч ашиглалтанд ордоггүй ээ. Би түрүүчийн уулзалт дээр сайд, УИХ-ын гишүүнд хэлсэн.Оны өмнө оруулж өгнө гэсэн байдаггүй ээ. Тэрийг хурдан яаралтай оруулж өгөөч.
4.Уулзалтанд зориулж байгаа байхуу, кофегоо хангалтай өгчихөөч дээ.
5. Энэ уулзалтанд орсон ахмадууд уулзалтаа дуусгаад гарч байгаа ч дээ.. Цаг заваа гаргаж хурал зохион байгуулж байхад.
УИХ-ын гишүүн Ариунзаяа, Саранчулуун нар маань ухаан санаагаа уралдуулж “Ахмад настны” хуулийг боловсруулцсанд баярлаж, цаашид ахмадуудынхаа төлөө улам ихийг хийхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Ахмадууд маань урт насалж удаан жаргаарай.

5. Сонгинохайрхан 34-р хорооны ахмад настан Дашзэвэг

1.Сонгинохайрхан дүүрэг олон хүн амтай, 30 гаруй мянган ахмадуудтай. Сонгинохайрханы зүүн салааны тэнд ахмадын эмнэлэг байдаг. Хажууд нь оншилгооны төвтэй.Тэр эмнэлэг 75 ортой.одоо 40 орыг хүүхдийн эмнэлэг болгосон байна. Одоо 35-ийг бас авна гэж байна. Үүнийг манай ахмадууд та нарт хэлээрэй гэсэн юм. Энэ ямар учиртай гэвэл тэндэхийн бүх ахмадуудыг амруулж сувилуулж байх газар юм. Одоо ийм сувилал байгүй болчихоор бид хаашаа харах юм. Үүний хариултыг авмаар байна.
2. Энэ жагсаал чинь ямар хүний захиалгаар хийж байгаа юм. Миний хувьд бол нөгөө хулгайчуудыг ихээр оруулж захиалгаар хийгдсэн байгаа гэж бодож байна.. Жагсаалд оролцсон хүмүүс тэр хзохион байгуулж байгаа хулгайч нараас мөнгө авахаар очсон байна. Үүнд оюутнууд, дээр нь тодорхой тооны ахмадууд, дан худал хуурмаг юм ярьсан хүмүүс л их байна.Одоо үед худал хэлсэн, хулгай хийсэн ардчилал ярьсан хүмүүс нь дээшээ яваад УИХ-ын жагсаалтад ороод байна.

6. Банзүрх дүүрэг 26-р хороо Ядамсүрэн

Гишүүдэд баярлалаа гэж хэлье.Илтгэл дээр насны зөрөө гэж статистик тоо гарлаа. Яагаад гардаг гэхээр гэмтэж бэртсэн хүмүүс чинь ихэнх нь эрэгтэйчүүд байдаг юм шүү дээ. Эрэгтэйчүүдэд халамж байдаггүй. Ингээд нэг эрхтэн байхгүй байх ч энүүхэнд хоёр эрхтэнээ авахуулчихсан хүнд хоёр зуугаад мянган төгрөг өгдөг. Тэр “Баялаг ундраа”-гийн тэнд хоёр хөлөө тайруулчихсан залуу хиймэл хөлөө авч тавьчихаад дуу дуулуулаад байдаг яагаад ийм ичихгүй юм хийдэг юм бэ? Тэдний тэтгэвэрийг амжиргааны доод түвшинд нь хүргэж өгчих боломж байдагүй юм уу? Үүнийг хэлье гэж бодсон юм. Ахмадаа яагаад хүндэтгэхгүй байна гэхээр түүх заахгүй байна шүү дээ. Тэгээд түүхээ мэдэхгүй учраас энэ хүмүүс чинь жагсаад байна шүү дээ. Одоо тус тусдаа түүх зохиох гэсэн Баабар нэг түүх, Отгонбаатар нэг түүх, Өлзийбаатар нэг түүх бичиж байна. Хэзээ түүхийг нэг хүн бичиж байсан юм.Үүнийг анхаарах ёстой.

7. Сонгинохайрхан дүүрэг 11-р хороо Оюунцэцэг

1.Манай ахмадуудад түрээсээр орон сууц түрээслүүлнэ гэсэн асуудал яригдсан.Энэ ямар түвшиндөө байна.Ялангуяа утааны бүсэд байгаа хүмүүст нэн хэрэгцээтэй байна.
2.Анодын Даваагийн халаагуур сайн эдүү? Чанарын шаардлага хангах уу? Энэ асуудлаар нэг мөр ойлголт өгөх хэрэгтэй байна.Одоо бол ойлгохгүй хүн их байна.Энэ халаагуурыг хэрэглэж болохоор бол хүмүүстээ хэрэглүүлэх хэрэгтэй байна.
8. Хан- Уул дүүрэг 9-р хороо Доржханд
1.Үндсэн хуулиар хүн бүр тэгш эрхтэй, үүнийг ч ярьж байна. Бидний тэтгэвэр 800 мянгаас сая-н дотор байгаа шүү дээ.Цөөхөн хүнийнх өндөр байгаа байх.Харин УИХ-ын гишүүдийн тэтгэмж хэдэн их наядаар авч байна.Энэ бол тэгш эрх мөн үү? Би багш мэргэжилтэй хүн сая хүрэхгүй тэтгэвэр авч байгаа.Тэтгэвэрийг нэмэхдээ 15%-иар нэмсэн. Энэ нь 500 мянга авдаг хүн 550 мянга авдаг болсон.Ингээд өнөөдөр дахиж нэмэгдээд сая хүрэхгүй байгаа.
2.Ажиллах хүчний хомсдол их байна гээд хууль бариад буцсан шүү дээ.Энэ дээр юу хэлмээр байна гэхэд манай ажиллаж байгаа залуусын цалин үнэхээр бага байна.Үүнээс болж ажиллах хүч гадагшаа явж байна. Мөн татвар маань өндөр.Ажиллах хүчний хомсдлын өөр нэг шалтгаан бол маш их халамж тарааж байна. Ялангуяа хөдөө сумдад нэн ядуу гэдэг халамжийг битүү тараагаад гэр бүлээрээ ажил хийхгүй байна. Энэ гурван нөхцөлт шалтгаан байна.Мөн улсаас авчихсан маш их хулгай байна. Үүнийгээ олж авч чадахгүй байна. Ийм хулгайн мэдээлэл өгчихөөд хойноос нь хөөцөлдөж мөнгөө олж авч чадахгүй.
9.Чингэлтэй 5-р хороо Очир
Хэдхэн асуудал хэлчихээд нэг санаа хэлэх гэсэн юм.
1.Сонгуулийн өмнө ХНХЯ-ны сайд Булгантуяа нэг зүйл тайлбарлаж байсан. Жил болгон тэтгэврийн зөрүүг инфляцтай уялдуулан ойртуулж нэмнэ гэсэн. Гэтэл энэ жил зөвхөн 6% нэмсэн.Яагаад ингэж нэмсэн бэ? Тэтгэврийн зөрүүг арилгана гэж хуулинд заасан зүйл чинь хэзээ хэрэгжих вэ?
2. 1995-2000 оны хооронд гарсан хүмүүс, би өөрөө цэргийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хүн тэтгэмж гэж 783 мянган төгрөг авсан.Одоо надтай адилхан тэтгэвэрт гарч байгаа хүн 120 сая төгрөгийн тэтгэмж авч байна. Ийм их ялгаатай. Тэгэхээр ийм хүсэлт байна. Дээр үед гарсан хүмүүст 50-60 сая төгрөгийг ганц удаа буцалтгүй тусламжаар өгч болдоггүй юм уу?
3. УИХ-д шинэ суусан гишүүд болон Засгийн газрын гишүүд татварыг огцом огцом их нэмж байгаа нь засгийн нэр хүнийг үнэхээр унагаж байна. Та нар харалдаа тэр машины татварыг үнэхээр хэд дахин нэмсэн. Ядахдаа ганц нэг хувиар нэмж болно доо.Одоо 4-5 дахин хувиар нэмсэн.Иймд бидний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ. Тэгээд 5-р сарын нэгний дотор дуусга гэж байгаа. Яаж ч дуусахааргүй юм хийчэхсэн.Бодлогогүй юмаа болимоор юмаа.Саяны гол жагсаал чинь үүнээс болсон шүү.Өнөөдөрийн арга хэмжээнд сайхан лекц уншсан УИХ-ын гишүүддээ баярлалаа.
10. Баянзүрх дүүрэг 6-р хороо Алтанцэцэг
УИХ-ын гишүүд болон энд цугларсан ахмадуудда энэ өдрийн амгалан айлдая.
1.Би эмнэлгийн байгууллагад 43 жил ажилласан хүн байна.Социализмийн үеэс хагалгаанд эмч, сувилагч, асрагч, унтуулгын эмч, сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй ордог байлаа.Тэгэхэд эмч,сувилагчасрагчаас бусад унтуулгын эмч, сувилагч нь хортын нэмэгдэл авдаг бөгөөд тэтгэвэртээ гарахдаа хортой нөхцлөөр тэтгэвэрт гардаг байгаа. Бид адилхан хагалгааны байранд 12 цаг тархины хагалгаа, нурууны хагалгаа, хүндэрсэн мэс заслууд орж байхад бүгдээрээ эфир, наркоз гэдэг эмнүүдийг үнэртэж байдаг. Социализмын үеэс өнөөг хүртэл адилхан хордож байгаа асуудлыг шийдвэрлэж ирээгүй.Одоо мэс заслын эмч нар ер нь хавдраар өвчилж байна. Манай 3-р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын 4 эмч хавдраар өвдсөн. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Чинбүрэн нар анхааралдаа авч 12 цаг хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг ялгахгүй хортой нөхцлийн нэмэгдлийг өгч тэтгэвэрт гарахад нь анхаарах шаардлагатай байна. Мөн эмнэлгийн ажилтуудын цалин бага байгаа учир нэмэх шаардлагатайг уламжилж өгнө үү?
11. Согинохайран дүүрэг 16-р хороо Энхтайван
Би ээжийнхээ саналыг хэлэхээр ирсэн. Манай ээж 1938 онд төрсөн 90 нас хүрэх гэж байгаа хүн байна.Манай ээж нийслэлийн бүтээн байгуулалтад оролцож байсан.Шиврэтийн үйлдвэр,байшин үйлдвэрлэх комбинат, авто засварын үйлдвэрт ажиллаж байсан.Хамгийн сүүлд гагнуурчнаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байсан бөгөөд мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлэгийн шийдвэр гараад хэвийн нөхцөлд худалдааны байгуулагад ажиллаж тэтгэвэрт гарсан. Тухайн үед 2000-3000 төгрийн цалин авч явсан хүн Тэгсэн чинь ноднин уржнан тэтгэврийн зөрөө арилгана гээд олигтой өөрчлөгдөөгүй. Иймээс үр хүүхдүүддээ миний тэтгэврийн нэмэгдлийг хөөцөлдөөч гэж хэлсний дагуу архив дээр очиж цалингийн тодорхойлтыг авах гэсэн чинь байдаггүй. Бид нар яах вэ? Энэ хүн маш их сэтгэлийн гомдолтой байна. Хүнд хортой нөхцөлд маш сайн цалин авч байсан хүн маань тэтгэврийн бага цалин 650 мянган төгрөг авч байдаг.Тэтгэврийн зөрүүг арилгах гэхлээр цалингийн хэмжээг олоод ир гэдэг тэр нь олддогүй тэгээд яах вэ? Тэр үеийн байгуулагууд нь нойл төгрөгийн цалингийн лавлагаа гаргаж өгөөд байна. Энэ цалингийн үнэн зөвийг шийдэж өгнө үү.
12. Чингэлтэй дүүрэг 18-р дүүрэг Сосорбарам
Би78 нас хүрч байна.20 настайдаа намын гишүүнд элсэж байсан.50 гаран жил намын гишүүнээр яваад нам бүх арга хэмжээнд оролцож явсан. Ахмадууд ганцаардаж байна. Ахмадуудад орон сууц өгөөд тэтгэвэрээс мөнгийг нь авдаг болооч. Тэр хүмүүс чинь түрээсийн байрандаа ороод ач, зээгээ хараад ганцаардахгүй байна. Ариунзаяа даргаа түрээсийн байранд ахмадуудыг оруулах судалгаа хийгээд өгөөч дээ. 70 наснаас дээш хүмүүсээ оруулья.
13. Сонгинохайрхан дүүрэг Баатар
1.Амралт сувилал яагаад долоо хоног болсон вэ? Үүнийг 14 хоног болгосон ч яахав. Үүний хариултыг авья.
2.Машины татварыг яагаад ийм их нэмсэн вэ? Би 60 нас гарсан хүн өөрийн гэсэн машинтай. Машинаараа ар амьжиргаагаа залгуулдаг. Машины татвараа төлвөл тэтгэвэр маань хаанаа ч хүрэхгүй байна. Өнөөдөр Нямбаатар дарга бидэнтэй ирж уулзаад санаа бодлоо яагаад ярьдаггүй юм бэ?. Машины татвараа харж үзээч гэж энийг гол болгож дамжуулж өгөөч.Та бүхэндээ маш их баярлалаа. Ахмад настнууддаа эрүүл энх сайн сайхныг хүсье.

14. Чингэлтэй дүүрэг 18-р дүүрэг Сосорбарам
Би урьд нь ярьсан Гэхдээ би ярьсан зүйл дээрээ дутуу орхисон нэг зүйлийг хэлмээр байна.Өнөөдөр улс орныхоо ирээдүйг бид бодмоор байна.Мега төсөл гээд 14 төсөл байгаа. Үүн дээр гаднаас зээл авна.Өнгөрсөн жил яриад байсан өрийн маань тааз тулсан байгаа гээд байсан. Өнөө жил тааз гэж үгийг ярихгүй болжээ. Өнөөдөр Монгол хүн ирээдүйдээ хэдэн сая төгрөгний өртэй гэж ярилцаж байх юм. Тэгтэл өшөө өрөө нэмээд байх нь хачирхалтай..Энэ нь улс орны хувьд харшлах зүйл том болов уу? гэж бодож байна.Дараагийн санаа бол төр хэт данхайсан байна.Тийм учраас цүнх баригчид гэж ярьдаг хүмүүс хэт олон болж байгаа нь дэд бүтцийн бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүчний хомсдлийг бий болгож байна. Дээр нь дэд сайд нарыг ажиллуулах гэж байна.Ингэж төр данхайхын хэрэг байна уу? Үүнийг анхааралдаа авна уу?
15.Сүхбаатар дүүрэг 11-р хороо Ахмадын академын тэргүүн Цогзолмаа
Өнөөдөр ахмадууддаа ийм сайхан лекц өгсөнд та нартаа баярлалаа. Гурван санал хэлье.
1.Би Эрүүл мэндийн дэд сайд Бямбасүрэнтэй ахмадын эмнэлэгийн гэрээг хийж байсан юм.2020 оны 5-р сарын 20-нд нээлт хийнэ гэж хэлээд Яармаг нисэхийн тэнд баригдаж буй 60 ортой эмнэлэг гацсан байгаа. Энэ эмнэлэгийг яаралтай ашиглалтанд оруулж өгөөч гэж хүсэх байна.
2.Биднийг хамгийн их орлого хийсэн гэж шагналаар өгсөн 901,902-р байрны 60,70,80-иад онд тэтгэвэрт гарсан ганц бие хөгшчүүлийн байрыг нийслэлд өгөөд гэрээт болгосоныг төрийн өндөрлөгүүдэд дуулгаж хувьчилж өгөхийг ахмадуудаа төлөөлөн хүсч байна.
3. УИХ-ын гишүүн Саранчулуун гишүүнтэй холбож өгөөд Ажаа гэгээнтэнтэй уулзаж Ахмадын академ хамтран ажиллах ажиллахыг хүсэж байна.
16. Сүхбаатар дүүрэг Хангал
Би 1982 онд цэргийн алба хааж ирээд 1983 онд Улаанбаатарт амьдрах гэж өчнөөн хөөцөлдөөд сүүлд нь Цэдэнбал даргад захиа бичиж байж паспорт авч байсан.Одоо үед бол хүн болгон хотод ирсэн бол амьдрах паспортаа аваад орж ирж байна. Энэ утаа чинь хаанаас бий болоод байгаа юм? Малгүй болсон иргэдээс болоод байна.Утаа арилгахад учир шалтгаан байна. Ноднин жил баахан хүмүүс малгүй болоод хотод ирсэн. Тэднийг малжуулаад буцаах хэрэгтэй. Харин утаа арилгана гээд тэр мөнгийг өөрсдөө идэж ууж болохгүй.Үнийг зогсоохын тулд тэр утаанд зарцуулах мөнгөө малгүй хотод ирсэн иргэдэд өгөөд нутаг буцаах хэрэгтэй.Тэгээд утаа арилна.Одоо энэ утаанд ард түмэн үхээд байна шүү. Энэ асуудлыг дариу шийдэх хэрэгтэй.

17. Сүхбаатар дүүрэг 5-р хороо Цэцэгмаа
Би худалдааны байгууллагад удирдах ажилтан, мэргэжилтэн, дэлгүүрийн эрхлэгч хийж байсан. Одоо өөрийнхөө тэтгэвэр дээр анхаармаар байна. Манай дэлгүүр эрт хувьчлагдсан. Тэр үед цалин 650,750, сая төгрөг авч байсан боловч одоо тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэр авч байна.Сүүлийн хэдэн жил хэдэн төгрөг төлөөд 1-2 сая төгрөгний цалин авч байгаа хүмүүсээс дор тэтгэвэр авч байна. Үүнийг анхааралдаа аваач.
Онлайнаар ажилдаг дэлгүүрийн дарга нартай ярьж байсан. Би яагаад тэтгэвэрийн доод хэмжээ авч байна гэхлээр архив чинь шатсан гэж хэлэх юм.
18.Хан-Уул дүүрэг Сандагдорж
Та бүхнийг микрофон олгож өндөр настан биднийгээ урьж авчирсан УИХ-ын гишүүндээ баярлалаа. Та нартаа хандаж хэлэхэд та нарын эрх мэдэл хүрдэг ч үгүй байх. Хуулиараа яагаад бүгдийг зохицуулж чадахгүй байна. 76 гишүүн байхаас эхлээд одоо хүртэл хуулиа яриад байдаг хэрэгжүүлж чаддаггүй. Үндсэн хууль бол бидний сүнс шүү дээ. Монгол хүний сүнс бол Үндсэн хууль байх ёстой.Үүнийг ерөнхийлөгчдөө 126 гишүүндээ хэлээрэй.Утааг багасагая гэвэл нүүрс утаанд зориулсан мөнгөө зөв зарцуул.
19.Чингэлтэй дүүрэг Моломжамц
Эрхэм гишүүддээ баярлалаа. Нэг зүйлд хүсэлт тавья.
Энэ зах зээлийн нийгэм, ардчилал гэдгийг Америкийн ерөнхийлөгч Трамп хэлэхдээ:Энэ бол худлаа энэ дэлхийд байдаггүй гэж хэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ: Том гүрнүүд бага буурай гүрнүүдээ өөрийн эрхшээлд байлгахын тулд ардчлал гэж ярьдаг юм гэж ярьсан. Энэ үнэн. Бид каптализмаар явж байгаа ард түмэн сайхан байна гэж бүү мөрөөд.Капитализмийг оюутан байх цагтаа төрийн монопольт капитализм, төрийн арилжааны капитализм, төрийн зохицуулалттай капитализм гэж заалгаж байсан. Манай анхны үндсэн хуульд төрийн зохицуулалт гэж орсон.Ерөнхий боловсролын сургуульд үнэ төлбөргүй гэж заасан. Энэ бүх зүйлийг энэ гучинхэдэн жилд устагасан.Өөртөө зориулсан хууль баталж байна шүү.Ийм учраас капитализм гэсэн энэ нийгэм чинь татвар дээр тогтдог. Гэвч Нямбаатарын татвар ихэсгэхийг хэтэрхий эсэргүүцэж болохгүй. Тэр чинь аль болох ажил амжуулах бодолтой хүн. Би наян хэдэн жил Улаанбаатарт амьдрахдаа шинэ үндсэн хуулинд их таатай орчинд амьдарна гэсэн хуулийг үзээд баярлаж байсан. Одоо бол таатай байхгүй л байна.

20. Баянзүрх дүүрэг 15 хороо Гантогоо
Би Үнэ, Стандартын улсын хорооны ахмад ажилтан байна.
1.Одоо үед хөдөлмөр,цалин хөлсний, норм, нормчлолын талаар шинэчлэгдэж байгаа зүйл ердөө байхгүй байна. Энэ ахмадуудад холбоотой асуудал шүү.Тийм учраас хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах талаар ярьж байна. Хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулахгүй, цалин хөлсний норм нормативийг зөв тодорхойлж авч явж чадахгүй учраас юу үүсэж байна уу гэхлээр гадаадад залуучуудаа ажиллах хүчнээр гаргаж байгаа асуудал байна.
2. Үнийн хөөрөгдөл, үнийн хяналтын асуудал ор алга болжээ. Захуудаар үндэслэлгүй үнэ өсөж байна. Би сүүлийн үеийн статистикийн барим материалд итгэл муутай байна.Ялангуяа үнийн өсөлт, инфляцийн түвшинд асуудлууд тулгарч байна. Инфляцийн түвшинд хяналтын систем байхгүй байна.Хяналтын системийг ямар хэлбэрээр байгуулах, үүний тулд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон олон нийтийн байгуулагуудын хүчийг нэмэгдүүлэх энэ талаар доривтой арга хэмжээ авах шаардлагатай.
21. Хан-Уул дүүрэг 25-р хороо Үржин
Би 82 настай.1963 оны багш. Увс аймгийн 2 суманд багш, клубын эрхлэгчийн ажил хийсэн. Дараа нь Улаанбаатар хотод ирээд кино механикч хийж байгаад 1996 онд тэтгэвэрт гараад 689 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.40-өөд жил ажилласан.Дараа нь Хан-Уул дүүргийн хоёр хороонд хэсгийн ахлагч хийж байсан.Хэсгийн ахлагч тэр үед 5000 төгрөгийн цалинтай байсан.12 жил хэсгийн ахлагч хийсэн. Миний тэтгэвэр дээр нийгмийн даатгал төлөөгүй болохоор ажилласан жил маань 27 жилээр,4 хүүхдийн гэрчилгээний хуулбараар 50 настай тэтгэвэрт гарсан. 40-өөд жил урлаг, уран сайхны бүх зүйлд ажилласан. Тэгээд миний тэтгэвэрийн ажилласан жил дээр нь хэд гурван төгрөг нэмэх боломж байдаг юм уу? гэж хүсэх гэсэн юмаа.