Социал Демократ Ахмадын холбооны гишүүд, дэмжигчдэд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Т.Мөнхсайхан,УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар мэдээлэл хийж ахмадуудын асуултанд хариулт өглөө.
- 2024-12-21
- Н.Анхбаяр
- 100
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооноос зохион байгуулж буй /2024.12.17/-ны ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Р.Гантуяa (Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга), Б.Туяа (Салбарын хүний нөөцийн хөгжлийн хэлстийн дарга), Л.Намхай-Норов (Эмийн хэрэгслийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн), П.Алтанцэцэг (Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга),Тунгалагтамир (Ахмад настан, сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн) нар оролцлоо. Уулзалтыг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр уулзалтыг нээж үг хэллээ. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын дарга Р. Гантуяа эрүүл мэндийн салбарт төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл хийлээ. Дараа нь Эрүүл мэндийн яамны Эм эмнэлгийн хэрэгслэлийн хяналт зохицуулалтын газрын дарга П. Алтанцэцэг эмийн үнэ, хангамж, жор зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн УИХ-аар “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийг шинэчлэн баталж, эмийн чанар, үнэ, үйлчлэх бодис зэргийг хянах бүрэн боломжтой болсныг онцолж УИХ-ын гишүүн болсноосоо хойш хөнгөлөлтийн үнэтэй эмийн олголт болох хүндрэлтэй зүйлсийг хүртээмжтэй болгосон талаараа дурдлаа. Сүүлийн үед олон нийтийн дунд зөвхөн жороор эм олгохоо болсон шүүмжлэлийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ: “Жор бичих шаардлагатай эмүүдээ жороор олгоно гэсэн заалт хуульд тусгасан. Бид шинэ соёлд суралцах ёстой. Энэ нь эмийг хоол хүнс шиг хэрэглэхээ больё, харин заавал эмчийн заавраар эмээ авдаг хариуцлагатай болъё гэсэн санааг хэлсэн юм. Гэхдээ бэлтгэл ажил хийгдээгүй алдаатай зүйлүүд байсаар байгааг дурдаад жирийн жорыг цахимаар бичих боломжтой болсон гэлээ. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлснээр эмнэлгийн чанар, хүртээмж сайжирч байгааг дурдсаны зэрэгцээ салбартаа эхлүүлсэн үр дүнтэй бодлогоо үргэлжлүүлж, хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид нийт хүн амын дунд зонхилж буй хорт хавдар, зүрх судасны өвчлөлийн эрт илрүүлгийг голчлон хийж, “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барих ажлыг эрчимжүүлнэ гэдгээ хэллээ. Уулзалтын үеэр ахмадууд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, Эрүүл мэндийн яам, харьяа агентлагуудын удирдлагуудаас хариулт авлаа. Ахмадуудын зүгээс эмч, эмнэлэгт үзүүлэх дарааллыг бууруулах, тэр дундаа анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, зохион байгуулалтад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол хийхийг хүсэж байв. Хавдрын шинэ эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах, одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн менежментийг сайжруулж, дотоод орчны тохижилтыг хийх замаар өвчтөнийг тав тухтай байлгахад анхаарах зайлшгүй шаардлагатайг анхаарууллаа. Мөн ахмад настнууд үений мэс засалд орох дараалал хэдэн жилээр үргэлжилж буй хүндрэлтэй асуудлыг нэн даруй шийдвэрлэх, Баянзүрх дүүргийн “Амбулатори-2”-ын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг ч хөндсөн юм. Энэхүү уулзалтад нийслэлийн 9 дүүргийн Монгол Ардын намын гишүүн, дэмжигчид ахмадууд оролцлоо.
НЭГ. Гавьяат эдийн засагч Янсанжав:
Т.Мөнхсайхан сайдыг Гэмтлийн эмнэлэгт байхаас нь сайн мэднэ.Даваасамбуу бид нар нэг үеийнх төрийн соёрхолт эмч та тэр үед ирж ажилласан. Мөнхсайхан сайд бол сайдаарай байх ёстой хүн юм шиг байгаа юмаа. Тийм учраас манай ахмадууд дэмжиж байна. Ярьж байгаа болгонд нь алга ташиж байна.Эрүүл мэндийн салбарт их сайхан юм бүтээж байгаа, салбарын ажлыг сайхан авч явж чиглүүлж байгаад ахмадуудаа төлөөлж баяр хүргэе.За тэгээд Хавдар судлалын эмнэлэг, урьдчилан сэргийлэх асуудал яригдаж байна энэ нь өндөр настан ахмадууд болон над шиг 80 нас хүрч байгаа хүмүүст их чухал уулзалт болж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа Социал Демократ Ахмадын холбоонд баярласан талархалснаа илэрхийлье.
ХОЁР. Баянзүрх дүүрэг 40-р хороо Дариймаа:
Би хэлэх зүйлээ маш богино хугацаанд уншнаа.Монгол улсын Засгийн газрын гишүүн Т.Мөнхсайхан сайд, УИХ-ын гишүүн Чинбүрэн нарт хүсэлт гаргах нь: Та бүхний амгаланг айлтгаж, хуран цугласан бүх хүмүүст ажлын амжилт хүсч 2025 онд илүү ихийг бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье. Баянзүрх дүүргийн 2-р амбултори 6 жил боллоо ашиглалтанд ордоггүй ээ. Одоо улсын комисс авна гээд маш их удаж байна. Энийг яаралтай оруулж өгөөчээ.40,16-р хорооны “Насан урт эмнэлэг” судасны цусны дэлгэрэнгүй шинжилгээ авахгүй болсон. Төсөв байхгүй. Хавдар судлалын шинэ эмнэлэгийг маш хурдан барьж ашиглалтанд оруулмаар байна. Нүүрс түлэхээ болимоор байна.Сүүлийн 4 жил нүүрс түлснээс баас шиг үнэр үнэртэж байна. Би гэрийн бүрээсээ угаасан чинь одоо тасан хар болсон. Дундговьд хятад хүн нүүрс зарж монгол хэл мэдэхгүй болохоороо утсан дээрээ 1тн нүүрсийг 80 мянган төгрөг гэж бичээд зарж байна. Хятдуудийг Монголоос гаргамаар байна.Нас барахад солонгос хүнээр олон сая төгрөгөөр цогцосоо чандарлуулж байна. Тэр талийгаач төрлөө олох уу? Хороогоо сольсон хүн газраа үнэгүй авиаар байна. Тэр мөнгийг дийлэхгүй хүн маш их байна. Монголынхоо хөрсөнд мөнгө төлөхгүй нойрсмоор байна. Нүүрсэнд хордож үхсэн хүмүүст оршуулгын зардал өгмөөр байна. Бидний буруугаас тэнгэртээ одоогүй шүү. Да хүрээ захыг нүүлгэмээр байна. Олон дээд сургуулийг болон өндөр төлбөртэй арван жилийн сургуулиудийг хотоос гаргамаар байна. Ард түмнээс маш их татвар авч байна. Үүнийгээ болимоор байна.
ГУРАВ. Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хорооны дарга Самдан:
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Т. Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Чинбүрэн, Эрүүл мэндийн яамны газар хэлтэсийн ажилтнууд болон зохион байгуулж буй Социал Демократ Ахмадын холбоонд баярлалаа. Сонгинохайрхан дүүргийн 32200 ахмадуудаа төлөөлөөд тэдний нэрийн өмнөөс 3 зүйлийг асууя.
1.Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд Ахмадын амбулатори гэдэг эмнэлэг байдаг. Энэ эмнэлэг маань саяхан 11 сараас эхлээд эрүүл мэндийн даатгалын сан нь улайсан санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар өнөөдөр хүрч байна. Харин энэ эмнэлэгт хүүхдийн эмнэлэг ажиллуулаад санхүүжилт өгч бэлтгэл ажил нь хийгдэж байна. Энэ нь ямар учиртай вэ? Хүүхдийн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал чухал ч, Ахмадуудад бас томуу, томуу төст өвчин туснаа.Зөвхөн хүүхдийн эмнэлэгт анхааралаа хандуулахаас гадна ахмадуудад санаа тавих талаар асуумаар байна.
2. Ахмад настны хуулиар аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахмадуудад эмч, сувилагч ажиллах хуулийн заалттай. Энэ асуудал хэрэгжихгүй өнөөдөр хүрсэн. Сая Эрүүл мэндийн яамны газрын дарга ярьсан. 2025 оноос ахмадуудад эмч бэлтгэх тухай ярьсан.Энэ ямар хугацаанд хийгдэх вэ?
ДӨРӨВ: Хан-Уул дүүрэг 15-р хороо Чинбат:
УИХ-ын гишүүн Чинбүрэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Т. Мөнхсайхан нартаа баярлаж байнаа. Эрүүл мэндийн салбарын бодлого бол үнэхээр сайхан явж байгаа юм байна. Бодлого тодорхой бол үр дүн тодорхой болно. Энэ талаар ахмадууд санал нэгтэй байна. Том бодлогыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа их гарна.Маргааш нөгөөдөртөө бодлого нь тодорхой харагдахгүй байхаа. Гэхдээ алсдаа болно гээд аажуураад байх боломжгүй.Өнөөдөр аль ч эмнэлэгүүдээр Т.Мөнхсайхан сайдын хэлдэгээр эмнэлгийн очер их битүү байж байна. Энэ очер дэс дугаарыг бага болгохын тулд юуны өмнө анхан шатандаа, дунд шатандаа бүх эмнэлэгүүдэд дотоод зохион байгуулалт, удирдлага зохион байгуулалтдаа маш сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Жишээ нь: Нэг эмнэлэг дээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд наад зах нь нэг сарын хугацаатай, цаад тал нь хоёр сарын хугацаатай цаг авахаар байна. Эхоод харуулах, томографид үзүүлэх зэрэгт даатгалаараа үзүүлэхийн тулд сар гаруй хүлээж байгаа. Энэ бол өнөөдрийн дүр зураг. Энд ярьж буй яриа сайхан сонсогдож байгаа ч амьдралд асуудалтай байна. Үүнээс салахын тулд бодлогыг яаравчлах хэрэгтэй байна. Үүнд хоёр гурван хүчин зүйл байгаа.
1. Дунд анхан шатны дотоод зохион байгуулалтын асуудлыг эрүүл мэндийн сайд харахгүй, УИХ-н гишүүн мэдэхгүй. Имээс дотоод хялалтыг сайжруулах ёстой.
2. Боловсон хүчнийг чадавхжуулах,аймаг дүүргийн клиник эмнэлэгүүдийн эмч нарыг мэргэшүүлэн сургах шаардлагатай.
ТАВ. Баян зүрх дүүрэг 6-р хороо,Г.Даринчулуун Нийслэлийн СДАХ-ны хяналтын хорооны дарга:
1. Мөнхсайхан сайдад хэлэх үг байна.Сайдын мэргэжил мэдлэг туйлын мундагаа. Та бол менежмент, менежерийг сайн хийдэг хүн. Гэмтлийн эмнэлэг, 1-р эмнэлэгийн засварыг хурдан шуурхай хийж маш сайн байсан. Тэгэхээр Хавдар судлалын эмнэлэгийг засварлах менежментийн баг танд байна уу? Байгаа л байх. Ядахдаа тэр эмнэлгийн өнгө үзэмжтэй гоё болгох шаардлагатай.
2. УИХ-ын гишүүн Чинбүрэнгээс асуунаа. Энэ хүн бол бид нарын сонгосон хүн байгаа юм.Та хавдар судлалаар Монголд битгий хэл дэлхийд гайхагдаж байгаа хүн. Та бол элдэв хэл үгэнд бүү ороод байгаарай.Түүнээсээ болгоомжлоорой. Таны би өмөөрч хэлж байгаа. Хавдарын эмнэлэгээс газар авсан гэх мэт янз бүрийн яриа гараад байна.Үүндээ няцаалт өгөх хэрэгтэй. Хөгжлийн банкинд хураагдсан эмнэлэгийг хавдарын эмнэлэг болгож болдоггүй юм уу?
ЗУРГАА. Баянзүрх дүүрэг 32-р хороо 75 настай Ахмад настан:
Би 12 наснаас спортоор хичээллэсэн.Спортоор хичээллэсэн хүн эрүүл байна.Короноогийн үед дэлхийд цахим гүйлт болоход манай энэ сайд сууж байсан. Энэ үед Монголын ахмад гүйгчид дэлхийн 204 орноос гуравдугаар байрт орж хүрэл медаль авсан юм. Тэгэхэд төрөөс хэн ч урамшуулаагүй. Ахмад тамирчид маш их амжилт гаргадаг хэн ч урамшуулдаггүй нь гайхмаар. “Биеийн тамир,спортын тухай” хуулинд ахмад настныг амжилт гаргавал урамшуулах заалт байхгүй. Үүнийг УИХ, Засгийн газарт танилцуулж хуульд нь тусгаж өгнө үү?. Мөн ахмад настан гүйдэг хүмүүст гүйх талбай олддогүй. Төв цэнгэлдэх хүрээлэн цагийн 5000₮-өөр гүйдэг. Бид нарт үнэгүй талбай гаргаж өгвөл хэрэгтэй байна.. Биеийн тамир бол эрүүл байхын үндэс мөн.
ДОЛОО. Сонгинохайран дүүргийн иргэн Харнүдэн:
Би далан настай. 60 наснаас эхлээд үений өвчнөөр өвчилсөн. Өнөөдөр хүртэл хөдөлгөөнт эмчилгээ янз бүрийн аргаар хийсэн.Гэсэн хэдий ч би явж чадахгүй байгаа. Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдад хэлэхэд: 10 жил өвчилж байгаа учраас 1-р эмнэлэгт зураг авахуулаад очер аваад үзүүлсэн эцсийн шатандаа орсон байна гэж хэлсэн. Үе суулгах шаардлагатай гэсэн. Өөр аргаар аргалж болох арга байна уу? 1-р эмнэлэгт очер бичүүлсэн чинь 900 дээр бичүүлсэн. Та 2027 онд орно гэсэн. Энэ хугацаанд би тэргэнцэр дээр орох уу? эсвэл хэвтэрт орох уу? Ингээд бодоход хүний амьдралыг асарч сувилдаг хүн ч байна, сувилдаггүй ч хүн байна. 1-р эмнэлэг 1000-аад хүний очертой. Бусад эмнэлэгүүдийг судаллахад 600-700 хүний очертой байна. Яах вэ?
НАЙМ. Сүхбаатар дүүрэг 3-р хороо өндөр настан Үржинханд:
Манай хороонд Эрүүл мэндийн 16-р төв гэж байдаг. Тэр төв буулгагдаад шинээр баригдаад олон жил болж байна. 11 сард ашиглалтанд орно гэсэн одоо хүртэл орохгүй байна. Манайхан их хүлээж байна. 12 сард орсонгүй. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?.
ЁС .Баянзүрх дүүргийн 27-р хорооны иргэн Солонго:
Би өндөр настны тэтгэвэрт гараад удаагүй. Өөрөө сувилагч мэргэжилтэй. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн манай тойргоос нэр дэвшиж хоёроор гарсан. Т.Мөнхсайхан сайд, Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны газрын дарга Энхтуяа нарт хандаж асуулт асуумаар байна. Ковид хоёр туссанаас болж тосгуурын живэргэнээ гэсэн оноштой болсон. 3-р эмнэлэгийн хэм алдалтын хяналтанд байдаг. Хагалгаа хийх гэсэн чинь Солонгосоос аппарат нь ороод ирсэн, эмч нар нь бэлтгэгдсэн мөртлөө хагалгаа хийгдэхгүй 3 жил хяналтад хүлээж байна. 2012 оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн “Мертенил” гэдэг эмээр эмчлэгддэг болсон байна. Энэ эмийг 79300₮-өөр авдаг. Энэ эм хөнгөлтөд ордоггүй. Энэ эмийг хөнгөлтөд оруулж өгөөч. Хүний зүрх лүк лүк гэж зохилдог байхад минийх жирэвнэгдэж зохилдог болохоор бүлэн үүсгээд зүрхний ховдол тосгуурыг гэмтээх аюултай байна.
АРАВ.Баянзүрх дүүрэг 25-р хорооны иргэн Буянтогтох:
1. Эм, реактивны эмийн бодисыг сэтгүүлч ,сурвалжлагч нар их рекламдах юм .Ийм эрх тэдэнд байдаг уу? ЭМЯ-ны зөвшөөрөлтэй хийдэг гэж ойлгодог. Эм, эмийн хэрэгслэлийг сурвалжлагч, сэтгүүлч нар эмийн сангуудаас их төлбөр авч зөвшөөрөлгүй сурталчилж рекламдаж борлуулдаг болж байна.
2. ЭМЯ-ны эм хариуцсан газар гадаадаас орж ирж байгаа эмүүдийг бүгдийг шинжилж чадаж байгаа юу? Жишээлбэл: Сахарын “Форсига” гэдэг эм 3 янзын үнэтэй байх жишээний. Би эмч хүн. Туркэд энэ эм 32000₮ үнэтэй байхад Монголд 200000₮ байна. Хөнгөлтөөр 56000₮-өөр авч болох уу?. Үнэнд нь судалгаа хийж байдаг уу?
3. Хөдөөний эмнэлэг, эмч нарыг шүүмжлэх гэсэн юм. Би эмч хийж байхдаа суманд шүд авдаг байсан,эхчүүдийг төрүүлдэг байсан. Одоо сумын эмнэлэгийн эмч чадваргүй болжээ. Одоо эхчүүд 100-300кмт очиж аймгийн төвд төрж байна.Эргээд буцна, маш их зардал гарч байна. Энэ нь Монгол улсын эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо зорилтод хир нийцэж байна вэ?