ОРОН НУТГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
- 2024-10-14
- Н.Анхбаяр
- 102
🗳 Одоогоор 21 аймгийн 14 аймагт, нийслэлийн есөн дүүргийн наймд буюу 45 мандатаас 40-д ялалт байгуулан, иргэд сонгогчдынхоо өндөр итгэлийг хүлээгээд байна. Мөн МАН-аас НИТХ-д нэр дэвшүүлсэн есөн эмэгтэй 100% сонгогдлоо.
Орон нутгийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН аймаг,нийслэл, сум, дүүргүүдэд үнэмлэхүй ялалт байгууллаа.
Одоогоор 21 аймгийн 14 аймагт, нийслэлийн есөн дүүргийн наймд буюу 45 мандатаас 40-д ялалт байгуулан, иргэд сонгогчдынхоо өндөр итгэлийг хүлээгээд байна. Мөн МАН-аас НИТХ-д нэр дэвшүүлсэн есөн эмэгтэй 100% сонгогдлоо.
Ард иргэд шинээр байгуулагдсан УИХ, хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, улс орныг хөгжилд хөтлөх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг дэмжиж байгаа нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс илхэн харагдаж байна. Мөн аймаг, нийслэлд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нийт сонгогчид дэмжиж, сонголтоо баталгаажуулжээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 2393 тойргийн 8031 мандатын төлөө 17278 нэр дэвшигч 10 нам, бие даагч, нэг эвсэлээс өрсөлдсөн юм.