Олон улсын ахмадын баярын өдрийг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо 2024 оны 10-р сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд баяр ёслолын байдалтай өргөн тэмдэглэж өндөрлөлөө.
- 2024-10-01
- Н.Анхбаяр
- 75
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоо гишүүд. дэмжигчиддээ зориулж 2024 оны 10-р сарын 1-нд Тусгаар тогтнолын ордонд баярын хурал хийж, “Улаанбаатар” чуулгын концертийг үзүүлж сонирхууллаа. Уг арга хэмжээнд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд, МАН-ын алдар цуутай хорьдугаар зуунд ажил хөдөлмөрөөрөө амжилт гаргаж улсын баатар , хөдөлмөрийн баатар болсон ахмад зүтгэлтнүүд, урлаг спортод амжилт гаргасан ахмадууд, намын аппаратад ,төр засагт удирдах ажил хийсэн ахмад зүтгэлтэнүүд оролцсон сайхан чуулга уулзалт боллоо. Энэ арга хэмжээг МАН-ын дэргэдэх Социал Ахмадын холбооны тэргүүн Б. Гомбо нээж үг хэлсэний дараагаар Монгол улсын ерөнхий сайд, МАН-ын намын дарга Л Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хамтарсан засгийн газрын бодлого зорилго 2024-2028 онд хамтарсан засгийн газраас хийж хэрэгжүүлэх ажил, мега төслийн хүрээнд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10000 долларт хүргэх асуудлын талаар онц сонирхолтой яриа өрнүүлж, мега төслүүдээ яаж хөдөлгөх талаар ахмадуудад танилцууллаа.
,