МАН-ЫН ДЭРГЭДЭХ СОЦИАЛ ДЕМОКРАТ АХМАДЫН ХОЛБООНЫ VIII ЧУУЛГАН БОЛНО.

  • 2024-09-01
  • Н.Анхбаяр
  • 57

МАН-ЫН ДЭРГЭДЭХ СОЦИАЛ ДЕМОКРАТ АХМАДЫН ХОЛБООНЫ VIII ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1,1 МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооны VIII чуулганы төлөөлөгч / цаашид төлөөлөгч гэх /-ийг сонгох үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2 Социал Демократ Ахмадын Холбоо нь 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэгт ахмад 102596 гишүүд байгаа нь намын гишүүдийн 32,7 хувийг эзэлж байна.
1.3 Гишүүдээ төлөөлөн ахмад гишүүдийнхээ санаа бодлыг чуулганд илэрхийлэх чуулганы шийдвэрийг намын ахмад гишүүд, дэмжигчдэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэхэд үлгэрлэн ажиллах, хамт олны итгэлийг хүлээсэн, удаа дараа сонгуульд идэвхтэй оролцсон, манлайлагч ахмадуудыг төлөөлөгчөөр сонгоно.
1.4 Чуулганы төлөөлөгчөөр аймаг бүрээс 3 төлөөлөл, дүүрэг бүрээс 8 төлөөлөгч, Бага Хангай, Бага нуур дүүргээс тус бүр 5 төлөөлөл оролцоно. Аймаг, дүүрэг бүр тогтоосон тооны дагуу төлөөлөгч сонгон анкетын хамт ирүүлнэ үү.

Хоёр. Нэр дэвшүүлэх, төлөөлөгч сонгох

2.1 Аймаг, нийслэл, дүүргийн салбар холбооны тэргүүлэгчдийн хуралдаанаар төлөөлөгчдийг хэлэлцэн, баталгаажуулна. Хуралдааныг салбар, зөвлөлийн бүрэлдэхүүнийг оролцуулан өргөтгөсөн байдлаар танхим болон цахимаар зохион байгуулж болно.
2.2 Төлөөлөгчдийг тухайн салбар холбоонд хуваарилагдсан мандатын тоонд багтаан сонгохдоо тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, нам, олон нийтийн болон ахмадын холбооны сонгуультай намын ахмад гишүүдийг оролцуулах бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүндээ төвийн болон алслагдсан хөдөө орон нутгаас сонгосон байна

Гурав. Төлөөлөгч сонгох ажлыг зохион байгуулах

3.1 Аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоод 2024 оны 08 дүгээр сарын 30-наас 09 дүгээр сарын 05-ны дотор төлөөлөгч сонгох ажлыг зохион байгуулж цахимаар /ahmadiinsurgaal@gmail.com / 2 хувь цээж зургийн хамт ирүүлнэ.
3.2 Аймаг, нийслэл, дүүргийн салбар холбоод, мандатын тооны дагуу сонгогдсон төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн хамт ажлын албанд ирүүлнэ. Мандатын тооноос илүү төлөөлөгч ирүүлэхгүйг анхаарна уу.

МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбоо