МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

  • 2024-08-28
  • Н.Анхбаяр
  • 53

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар /2024.08.27/ Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн баталлаа.
🇲🇳 Монгол улсын шинэ 30 жилийн эхлэлийг тавих мега төслүүдийг хөдөлгөж, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулагдсан нь энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрийн онцлог юм.
🔍 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ” Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн үндсэн 4 чиглэлийг тодорхойлсон байна.✅️✅️✅️
#уих_ээлжит_бус_чуулган
#засгийнгазрынүйлажиллагааныхөтөлбөр