Сурталчилгааны сүүлчийн өдөр МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Гомбо Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болсон УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигчидтэй уулзах сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээнд оролцов.

  • 2024-06-26
  • Н.Анхбаяр
  • 130


Сурталчилгааны сүүлчийн өдөр МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Гомбо Сүхбаатар аймгийн Баруун урт хотод болсон УИХ-ын сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшсэн дэвшигчидтэй уулзаж сонгуулийн сурталчилгааны хаалтын арга хэмжээнд оролцлоо. УИХ-ын зүүн бүсийн сонгуулийн 6-р тойрогт нэр дэвшигчид маань “АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ” гэдэг урианы утга учрыг тайлбарлахын тулд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан зүүн бүст хийх ажлаа танилцуулж, МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баг болох долоон нэр дэвшигчийг багаар нь бүрэн дэмжиж сонгохын ач холбогдолыг гишүүд дэмжигчиддээ танилцуулсан нь онцгой үйл явдал боллоо. Уг тойргийн УИХ-ын сонгуулийн хаалтын арга хэмжээнд Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд идэвхтэй оролцож, Монгол Ардын Намаас зүүн бүсийн 6-р тойрогт нэр дэвшсэн бүх гишүүдийг 100 хувь багаар нь сонгох уриаг уухай цуурайтуулан дэмжиж, алга нижигнүүлэн ташсанаар тус арга хэмжээ өндөрлөлөө.