Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ..
- 2024-06-26
- Н.Анхбаяр
- 114
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорнод аймгийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд түүхэн аялал жуулчлалын бүс болон хөгжиж байгааг тэмдэглээд, зүүн бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5 хувь болгон бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаснаа танилцууллаа. Бизнес эрхлэгчдийн гарааны бизнес эрхлэх нөхцөлийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломж бүрдүүлэх юм.
Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчин бүрдүүлж, хөдөө аж ахуйг бизнесийн ашигтай салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлөх ёстой. Энэ ажлуудыг эхлүүлэхийн тулд зүүн бүс нутагт Монгол Ардын намаас нэр дэвшиж буй У.Отгонбаяр, М.Ганхүлэг, П.Анужин, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат нарын Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг бизнес эрхлэгчдэд уриаллаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар бүрийн төлөөлөл, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Иймд бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, инженерүүдээ парламентад урих бодлого баримталсан. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа бол намын дарга тойрогт нэр дэвшсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой юм. Шинэ 30 жилийг эхлүүлэхэд та бидний хамтын оролцоо туйлын чухал байна.. “Авлигын эсрэг тэмцэлд нэгдэж, Ардын намыг багаар нь дэмжээрэй” гэж хэллээ.