Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд уулзалтын үеэр иргэд, сонгогчдод ундаа, цэвэр ус, кофе-гоор үйлчилж номын худалдаа, гар урлалын бүтээлийн худалдаа үйлчилгээ үзүүлж оролцлоо.
- 2024-06-17
- Н.Анхбаяр
- 78
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хойд бүс буюу дөрөвдүгээр тойргийн нэр дэвшигчдийг дэмжиж Хөвсгөл аймгийн ахмадууд, залуучууд, эмэгтэйчүүдчүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Хөвсгөл аймагт 2016-2024 онд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 586 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн талаар Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хойморь нутгийн зон олонтой /2024-06-13/ уулзах үеэрээ онцлов.
Тэрээр: Хийсэн ажил, хэрэгжүүлсэн туршлагаараа манлайлж, хойд бүсийг төлөөлөх туршлагатай парламентч гэж үзэн Лхагвын МӨНХБААТАР-ыг, Хойд бүсийг шинжлэх ухаан, инновацын бүс болгон хөгжүүлэхэд, Үндэсний баялгийн санг амилуулах төрийн өмчит үйлдвэрийн газруудын менежментийг олон улсын түвшинд гаргахад санаачлагатай гэж ДоржсүрэнгийнҮҮРИЙНТУЯА-г, эрчим хүчний сайдаар ажиллахдаа Эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 200 гаруй мвт-аар нэмэгдүүлж, Дорнодын ДЦС-ын 50 мвт-ын өргөтгөл, Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ын УЦС, Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төслүүдийг эхлүүлсэнээр нь Цэрэнпилийн ДАВААСҮРЭН-г Боловсролын багц хууль батлагдаж, энэ салбарын цогц шинэчлэлийг эхлүүлсэн. Англи хэлийг хоёрдогч гадаад хэл болгох эрх зүйн суурийг тавьсан. ЮНЕСКО-гийн Боловсролын салбарт цахим шилжилтийн амжилттай хийсэн 6 орны нэгээр Монгол Улс шалгарсан. Боловсролын салбарын цогц реформыг амжилттай үргэлжүүлэх гэж туршлагатай, мэдлэгтэй, асуудлаа олж хардаг улстөрч Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН-г ,Хөдөө аж ахуйн хөгжлийг шинэ шатанд гаргах, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэл, экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд малчид, тариаланчдын дуу хоолой болсон Жадамбын БАТ-ЭРДЭНЭ-г, манай улс GO MONGOLIA брэндээр эх орноо сурталчлах ажил хийж байгаа. 2023 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 0.6 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 1.3 тэрбум ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн. Хөвсгөл аймаг, Хойд бүс нутаг бол аялал жуулчлалын бүс нутаг. GO MONGOLIA брэндийг бүтээхэд санаачлага гаргасан Бат-Өлзийн БАТ-ЭРДЭНЭ-г, Ирэх 4 жил Хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэж, хөдөө, орон нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхэд “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, орон нутагт шилжин ирж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажилласан туршлагатай Батсүхийн БАЯРМАГНАЙ-г, Хойд бүсийн хөгжлийг шинэ шатанд гаргахад парламентад эрүүл мэнд, шинжлэх ухаан, инновац, бичил бизнесийг дэмжих талаар санаачилга гарган ажиллаж байгаа Дамбын БАТЛУТ нарыг нэр дэвшүүлснийг дуулгаж манлайлал үзүүлнэ гэдэг итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, авлигатай нам харгалзахгүй тэмцэхэд Ерөнхий сайдын багийг багаар нь дэмжихийг Хөвсгөлчүүдээс хүслээ. Энэ сонгууль бол “Авлигачид ялах уу? Ардын нам ялах уу? гэдэг СОНГОЛТ байх болно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Уулзалтын үеэр Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд иргэд, сонгогчдод ундаа, цэвэр ус, кофе-гоор үйлчилж номын худалдаа, гар урлалын бүтээлийн худалдаа үйлчилгээ үзүүлж оролцлоо.