УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд VIII тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдээ дэмжиж, иргэд, сонгогчидтой Монгол улсын Ерөнхий сайд ,МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнэ бөхийн өргөөнд уулзалт хийлээ.

  • 2024-06-14
  • Н.Анхбаяр
  • 114


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд VIII тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдээ дэмжиж, иргэд, сонгогчидтой Монгол улсын Ерөнхий сайд ,МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнэ бөхийн өргөөнд уулзалт хийлээ.
Жил ирэх бүр хаяа тэлэн хөгжиж байгаа нийслэл хотын хамгийн том дүүрэг Баянзүрх дүүргийн иргэд сонгогчид оо!
Бид нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандартыг тогтооно. Үүнтэй уялдуулан УИХ-ын хаврын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
“20 минутын хот”, дагуул хотын төслүүд, метро байгуулах зэрэг олон ажил хийгдэж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх РЕФОРМЫГ хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах МАН-аас нэр дэвшиж буй Жигжидсүрэнгийн Чинбүрэн Энхтайваны Бат-Амгалан,Хүрэлбаатарын Булгантуяа , Баттөмөрийн Энхбаяр, Нацагийн Баярмөнх нарыг бүтэн багаар нь дэмжиж, Ард түмний ялалтыг тунхаглацгаая!
УИХ-ын VIII тойрогт Баянзүрх дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нар МАН-аас нэр дэвшиж байгаа юм.
Баянзүрх дүүргийн иргэд шат шатандаа МАН-д итгэл хүлээлгэсний үр дүнд 2020-2024 онд дүүргийн төсөв 15 дахин өсөж, салбар бүрд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн. Иймээс дүүргийн иргэд цаашид тогтвортой засаглалыг дэмжиж, хийсэн ажил, хэлэх үгтэй нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цар тахлын улмаас эдийн засгийн боломж бололцоо тааруу байсан ч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд Ахмад, хүүхдийн эмнэлэг бариулсан, бусад хороонуудад 50 ортой Дарь-Эх нэгдсэн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад оруулж байгааг онцлон дурьдлаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны холбооны дарга Б.Төмөрбат тэргүүтэй гишүүд идэвхтэй оролцож МАН-ын даргын илтгэлийг дэмжиж сонгуульд амжилттай оролцож ялуулахын төлөө бүх хүч нөөцөө ашиглана гэж мэдэгдлээ.