Говь- Алтай аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны холбооны гишүүд идэвхтэй оролцож МАН-ын даргын илтгэлийг дэмжиж сонгуульд амжилттай оролцохын төлөө ажиллана гэдгээ мэдэгдлээ.

  • 2024-06-13
  • Н.Анхбаяр
  • 86


Говь- Алтай аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны холбооны гишүүд идэвхтэй оролцож МАН-ын даргын илтгэлийг дэмжиж сонгуульд амжилттай оролцохын төлөө ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ удаагийн сонгууль “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. С.Зоригийн мөрөөдсөн, манай ахмадуудын итгэсэн Ардчилсан хувьсгалын үзэл санааг бүдгэрүүлж, иргэдийн урмыг хугалж, итгэлийг эвдсэн зүйл бол АВЛИГА юм гэдгийг МАН намын дарга, Ерөнхий сайд онцлоод мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг Ерөнхий сайд А.Амар нарын эх орончид “ШИНЭ ЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хэмээн тодорхойлж байсан түүхтэй. Харин өнөөдөр Та бид Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ-д улс үндэстнээрээ нэгдэж, төлөвшсөн ардчиллын хоёрдахь давалгааг эхлүүлэх шаардлагатай байна гэлээ. парламентад дуу хоолой болж чадах хүн бол Аюушийн АРИУНЗАЯА. 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нар дотроос бүрэн эрхийн хугацаагаа бүрэн хэрэгжүүлсэн Засгийн газрын тэргүүн, Алтай нутгаас төрөн гарсан Пунцагийн Жасрайн зээ охин А.Ариунзаяа жагсаалтад нэр дэвшиж байна. Уг тойрогт “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг манлайлан, хэрэгжүүлж буй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН, УИХ-д дарааллан сонгогдохоор ажиллаж буй туршлагатай парламентч Сандагийн БЯМБАЦОГТ, Чимэдийн ХҮРЭЛБААТАР, Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН, Балжиннямын БАЯРСАЙХАН, Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ, шинээр нэр дэвшиж буй Загджавын МЭНДСАЙХАН, Сэрээжавын ЭНХБОЛД, Батжаргалын ЗАЯАБАЛ нар нэр дэвшсэн бөгөөд Монгол Ардын намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ уриаллаа.