МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа.

  • 2024-06-13
  • Н.Анхбаяр
  • 84


МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Увс аймгийн Улаангом хотноо иргэд, сонгогчидтой уулзлаа.
Энэ сонгууль бол “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх чухал сонгууль. МАН улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад нэр дэвшүүлсэн нь шинэ хүмүүст боломж олгох зорилготой гэдгийг намын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлан таниулсан юм.
Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого бол мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах, авлигатай нам харгалзалгүй тэмцэх Та бидний хамтын эр зориг юм гэдгийг онцлон тэмдэглэв.
Увс аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны дарга Лүндэгийн Чогсом тэргүүтэй тус холбооны гишүүд идэвхтэй оролцож МАН-ын даргын илтгэлийг дэмжиж сонгуульд амжилттай оролцож ялалт байгуулахын төлөө ажиллана гэж мэдэгдлээ.