Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдчуудаас хүслээ.

  • 2024-06-13
  • Н.Анхбаяр
  • 118


Баруун бүсийн нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховдчуудаас хүслээ.
Мөн тэрбээр “Ард түмэн ялах уу? Авлигачид ялах уу” гэдгийг шийдэх сонгууль гэдгийг Ховд нутгийн зон олонд тодотгоод ардчилал бол стратегийн ордуудыг нь төрийн мөнгөөр хувьдаа завших авлигын систем биш. Ардчиллын үнэт зүйлээ авлигаар сольж, албан тушаалд нүдээ сохолсон хэн нэгэн хүний хувийн өмч биш. Түүнийг хамгаалах цайз ч биш. Ардчилал бол энгийн иргэнийг эрүүдэн шүүх тусгай эрх биш ээ. Тийм учраас ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авчрах ШУДАРГА ЁСНЫ РЕФОРМ Монголд шаардлагатай байна. “Шинэ сэргэлтийн бодлого” бол авлигатай нам харгалзалгүй тэмцэх реформ юм гэлээ.
Ховд аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд маш идэвхтэй оролцож МАН-ын даргын хэлсэн үгийг дэмжиж сонгуульд амжилттай оролцохоо илэрхийллээ.