Баян-Өлгий аймгийн сонгуулийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн нээлтийн уулзалт-үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

  • 2024-06-12
  • Н.Анхбаяр
  • 87

Баян-Өлгий аймгийн сонгуулийн 3-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн нээлтийн уулзалт-үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уулзалтын нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэхдээ: Сүрлэг Алтайн уулсаа түшиж, баруун хязгаар нутгаа сахин хамгаалж суугаа казах, урианхай, дөрвөд, халх, тува зон олон, иргэд сонгогчид оо! Шинэ сэргэлтийн реформыг бүс нутагтаа бүтэн дүүрэн хэрэгжүүлж, шинэ цагийг авчрах мэргэжилтнүүдийн багаа эрх чөлөөт иргэн таны итгэлийг өвөртлүүлэхээр илгээлээ.
Таны сонголт шударга ёсны тэмцлийн галыг улам бадрааж, авлигачдын бус “АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ” болно гэдэгт итгэл дүүрэн байна гэсэн юм.
Энэ уулзалтанд Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Н. Энхбаяр оролцож үг хэлсэн нь онцлог байлаа. Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүд маш идэвхтэй оролцож МАН-ын даргын хэлсэн үг, захиасыг дэмжиж баярласан талархалснаа илэрхийлж энэ сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна гэлээ.