Өмнөх үеийн амжилт бүтээл, өнөө үеийн хичээл зүтгэл, ирээдүй хойчийн хүсэл мөрөөдлийг дээдлэх мэргэн сонголт бүхэн АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ!
- 2024-06-10
- Н.Анхбаяр
- 82
Л. Оюун-Эрдэнэ: Эрхэм Монголчууд аа, 🇲🇳🇲🇳🇲🇳
Эрхэм хүндэт сонгогчид оо!
Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй Улсын Их Хурал, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог ТҮҮХ болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг ТА БИД ХАМТДАА эхлүүлж байна.
Энэ удаагийн сонгууль шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж, ардчилсан хувьсгалын гажуудсан үнэт зүйлээ сэргээх Реформыг хийж, Үндэсний баялгийн сангаа хамгаалах эсэхийг шийдвэрлэх, Авлигачид ялах уу? Ард түмэн ялах уу? гэдэг түүхэн сонголт байх болно. Энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ БАЙХ БОЛНО.
Энэ сонгуулиар жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү? Эсвэл улстөрчид нь өөрсдөө жагсаалтад өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн ШИНЭ соёл тогтох СОНГОЛТ байх болно. Энэ бол АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ БАЙХ БОЛНО.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай! 🇲🇳🇲🇳🇲🇳
#Ардтүмнийялалт
✅Хуучин 30 жилийн эцсийн цэгийг хатгаж, шинэ 30 жилийн эх үндсийг бататгахын төлөө!
✅Өндийж сэхсэн эдийн засгийн өсөлтөө өрх бүр, иргэн бүхэн өгөөж болгон хүртэхийн төлөө!
✅Үндэсний баялгийн сан дахь өв хуримтлалаа иргэн бүр эрүүл мэнд, эрдэм боловсрол, орон сууцандаа өөрөө мэдэн зарцуулдаг эрхээ дархлан хамгаалахын төлөө!