Үндсэн хуулийн үзэл баримтлалыг амилуулсан УИХ-ын гишүүн, Н.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

  • 2024-06-06
  • Н.Анхбаяр
  • 115


УИХ-ын гишүүн, Н.Энхболд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Н.Энхболд : Хууль батлагдсан суурь шалтгаан нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт юм. Баялгийн ашиг тэр дундаа уул уурхайгаас олж байгаа баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэдэг агуулгыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Байгалийн баялгийн ашигтай улс орон болгон янз бүрийн эрх зүйн зохицуулалтаар, арга хэлбэрийг ашиглаж, хуваарилалтыг хийдэг. Тухайлбал, үндэсний баялгийн, тогтворжуулалтын, хадгаламжийн, ирээдүй хойч үеийн, тэтгэврийн, валют, нөөцийн хөрөнгө оруулалтын, стратегийн хөгжлийн хуваарилалтын сан гээд олон хэлбэртэй байна. Түүнээс манайх олон тал талаас нь судалж байж бас өөрийнхөө онцлог, уур амьсгал нөхцөл байдалд таарсан гурван санг тусгаж, хууль баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хууль болж байгаа. Хэдийгээр яаралтай оруулж ирж баталсан ч цаашаа боловсронгуй болгоод энэ анхдагч хуулиа хөгжүүлээд явах ийм боломжууд бий.