МАН-ЫН ЖАГСААЛТАД БИЧИГДСЭН НЭР ДЭВШИГЧИД
- 2024-05-24
- Н.Анхбаяр
- 224
Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсээ тодруулаад дууслаа. Энэ сонгууль 126 гишүүнтэй, 48 нь жагсаалтаар, бүсчилсэн 13 тойрогт 76 гишүүнийг сонгохоороо онцлог байна. УИХ-д нэр дэвшиж буй МАН-ын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчд маань хаана ажил эрхэлдэг, ямар боловсролтой хэн байгааг тодорхойльё.
МАН жагсаалтаар сонгогдох 48 нэр дэвшигчдийгээ шинэ залуу боловсон хүчин, эрдэмтэн судлаачаар толгойлуулсан нь олон нийтийн талархлыг хүлээж чадлаа. УИХ-д байсан гишүүд болон сайд нар жагсаалтад нэг ч ороогүй гэдгээрээ бусад намуудаас өөр байлаа. МАН-ын дарга нь жагсаалтын тэргүүнд бичигдэлгүй тойрогт нэр дэвшиж намынхаа гишүүдийг манлайлсанаараа онцлог болж сонгогчдод таалагдаж байна. МАН-ын жагсаалтын эхэнд архитекторч, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц бичигдсэн бол хоёрт Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан М.Энхцэцэг, гуравт нь мэдээллийн технологийн салбарын “Ондо”-гийн Ч.Анар гээд мэдлэг боловсрол өндөр, нэр цэвэр, улс төрд шинэ хүмүүсийг дэвшүүлжээ.
МАН-ын жагсаалтын дөрөвдүгээрт “Ахиллис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун бичигдсэн нь хүний эрхийн болоод улс төрийн мэдрэмжтэй хандаж, хөгжлийн бэрхшээлтэй нийгмийн төлөөллийг хамруулж байна. Харвардын Анагаах Ухааны Их Сургууль, Харвардын Нийгмийн Эрүүл мэндийн Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа, жагсаалтын наймдугаарт Их Британи дахь Америкийн Олон улсын Их сургуулийн бизнес, санхүүгийн менежментын магистр Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай, улмаар Удирдлагын академийн багш, доктор Б.Хэрлэн, ХЗДХЯ-ны дэд сайд Б.Солонго, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нарын гадаадын томоохон их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу мэргэжилтнүүдийг оруулжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэл бичгийн ухааны доктор Д.Бум-Очир нь ХБНГУ-ын Боннын их сургууль, ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэрэг хамгаалсан, манай улсын цөөхөн мэргэжилтнүүдийн нэг билээ.
Тэд улс төрийн намтар түүх багатай боловч, салбартаа манлайлж байгаа залуучууд. Төрийн бус, олон нийтийн байгууллагыг төлөөлж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин,Монголын Үйлдвэрчний Холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар багтсан байна.
Боловсролын салбарын төлөөллийн нэг бол “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч Ж.Галбадрах юм.
“Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн”-ийн захирал, Олон улсын Барын холбооны “Шилдэг Про боно хуульч” шагналт хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргал, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмч М.Мөнхчулуун, Норвегийн Баялгийн сангийн мэргэжилтэн М.Найданхүү нарын салбар бүрийн төлөөллийг оруулсан байна.
Насны хувьд залуучууд түлхүү орж ирсэний дотор залуу үеийг төлөөлж Стратеги академийн улс төрч 26 настай П. Бодьсайхан, дунд үеийг манлайлж МАН-ын Хяналтын хорооны дарга, докторант Б.Баярбаатар, ахмад үеийн төлөөлж ШУА-ын ерөнхийлөгч академич Д.Рэгдэл нар жагсаалтад оржээ.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө “2024 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гэж хэлсэн. Хэлсэндээ ч хүрчээ. Салбар бүрийн төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй нэр цэвэр хүмүүс жагсаалтад бичигдсэн.
Энэ удаагийн сонгуулийн нэр дэвшилтэд орсон өөр нэг өөрчлөлт бол жендэрийн харьцаа. Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан. Мөн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжүүлж бичнэ гэсэн хуулийн дагуу МАН жагсаалтдаа 24 эмэгтэйг нэр дэвшүүлжээ. ХБНГУ-ын Ханноверын Их Сургуулийг бизнесийн удирдлагын менежментын магистр, докторант Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг зэрэг улстөрч эмэгтэйчүүд байна.
МАН-ын жагсаалтаас харахад улс төрийн амьдралд цоо шинэ салхи оруулсан, шинэ дэвшилтэд үйл явц гэж хэлж болох зүйл бол нам бус салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч шинэ залуучуудыг олноор урьж оруулж иржээ. Энэ нь мөнгөөр “зодоод” тойрог авчихдаг улс төр дэх эрүүл бус үзэгдлийг халахыг зорьсон гэж харагдаж байна. Бусад намынхан улс төрд явж ирсэн хуучцуулаа сойж байгаатай харьцуулахад МАН эрүүл цоо шинэ сонголт хийсэн байна.
Ингэж салбар салбарын төлөөллөөс гадна бүтэн үе хоорондын шинэчлэлтийг хийлээ. Тус намын дарга, удирдлагууд нь өөрсдөө ч залуу боловсон хүчин. Бүр шинэ залуу үеийг дэмжиж оруулж ирсэн нь МАН-ын шинэчлэлийг харуулж байна. МАН сүүлийн жилүүдэд ахмад, дунд, залуу үе гэсэн гурван үеийн хэлхээ холбооны харилцааг маш тэнцвэртэй барьж байгаа нам. Гэсэн ч энэ удаа гайхширч цочмоор зүйл нь улс төрд цоо шинэ залуусаар эгнээгээ тэлсэн байна, Салбартаа танигдсан, тэр бүү хэл төрийн бус байгууллагыг ч орхилгүй, шилдэг төлөөллийг багтааснаараа онцлог байна. Насны хувьд эрс залуужсан. Үе солигдох реформыг хийж чадлаа. Ингэж өөрчлөлт шинэчлэлтийг зоригтойгоор хийлээ. МАН-ын жагсаалт хүлээлтээс давсан сайн сонголт болж чадлаа.