МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүд МАН-ын дарга Л. Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж, УИХ-д нэр дэвшигчийг батлан, нэрсийг нь СЕХ-нд хүргүүллээ.

  • 2024-05-23
  • Н.Анхбаяр
  • 158

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь “Энэ бол миний МАН-ын даргын хувьд нэр дэвшүүлж байгаа анхны сонгууль юм. Намын жагсаалтаа гурван инженерт өгч байна. Би тойрогт нэр дэвшинэ. Энэ тохиолдолд надтай хамт бүх тойрогт улстөрчид нэр дэвшиж өрсөлдөнө. Намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх нэрсийн тухайд миний бие “Шинэ 30 жил”-ийг эхлүүлэх гэж ийм сонголтыг хийсэн.Үндсэн хууль ч ингэж байж амилна. Хэрвээ энэ бодлого дэмжигдэхгүй бол би сонгууль удирдаж орох боломжгүй болно. Тийм тохиолдолд ёс зүйн хувьд огцроход бэлэн байна” гэсэн байна. Харин МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал нь Л. Оюун-Эрдэнийн саналыг дэмжиж, 126 нэр дэвшигчийг батлан, нэрсийг СЕХ-нд хүргүүлсэн байна.

Үнэхээр гал гарсан жагсаалт боллоо.
Эвт шаазгай буга барина гэж Манай Социал Демократууд маань санал нэгтэйгээр инженер, академич, хөгжлийн бэрхшээлтэйн төлөөлөл, багш, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн, ажил олгогч бизнесын , улс төрч, бүх төрлийн мэргэжилтэн , боловсролтой, туршлагатай, ахмад, залуучуудын төлөөлөл, жэндерийн тэгш байдлыг хангаж жагсаалтын тэргүүн эгнээд оруулж байгаагаараа онцлог боллоо.