Социал Демократ Ахмадын холбооны говийн бүсийн зөвлөлгөөн амжилттай болж өндөрлөлөө.
- 2024-05-10
- Н.Анхбаяр
- 131
Аймгуудын МАН-хорооны дэргэдэх анхан шатны байгууллага болох Социал Демократ Ахмадын холбооны дарга, тэргүүлэгч, гишүүдийн говийн бүсийн зөвлөлгөөн 2024 оны 5-р сарын 8-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болж өнгөрлөө. Тус зөвлөлгөөнд Говьсүмбэр, Дундговь, Дорногвь аймгийн Социал Демократ Ахмадын холбоодын дарга, тэргүүлэгчид, гишүүд өргөн бүрэлдэхүүнтэй амжилттай ирж оролцлоо.
МАН-ын дэргэдэх СДМАХ, Өмнөговь аймгийн МАН-ын хороо, дэргэдэх СДМАХ-той хамтран говийн бүсийн 4 бүсийн 4 аймаг/ Говьсүмбэр, Дорноговь,Дундговь, Өмнөговь/ бүсийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөв лөгөөнд 4 аймгийн 300 гаруй төлөөлөгчид оролцож УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн 12 хүний мэдээлэл танилцуулга, төр засгаас ахмад настны талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бүсчилсэн хөгжил, сонгуулийн хууль зэрэг олон сайхан мэдээ мэдээллийг сонслоо. Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн,СДМАХ-ны тэргүүн Н.Энхболд нээж дэлгэрэнгүй үг хэлэв. Мөн СДМАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо нэр дэвшихийг горилогсод, ухуулагчидад ахмадуудын захиас даалгаврыг уншиж сонордууллаа.