Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн МАН-ын хороонуудын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн Төв аймгийн Зуун мод хотноо боллоо.
- 2024-04-22
- Н.Анхбаяр
- 174
Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Социал Демократ Ахмадын холбооны төвийн бүсийн дарга, удирдлагуудын зөвлөлгөөн 170 хүний бүрэлдэхүүнтэй 2024 оны 4-р сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотноо болж өнгөрлөө. Уг зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Нямаагийн Энхболд оролцож 2024 оны УИХ-ын сонгуульд баримтлах бодлого шийдвэрийн талаар танилцуулж, ахмадын дарга нарын санал бодлыг сонсож цаашид хийх ажлын талаар ярилцав. Уг арга хэмжээнд ТӨВ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн МАН- хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбоодын дарга Б.Нацагням, Г.Эрдэнэбат, Д.Бадарч нар холбоодынхоо зохион байгуулж байгаа ажлын арга туршлагаас танилцуулав. Зөвлөлгөөний үеэр МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдох хүсэлтээ ирүүлсэн 12 хүн өөрсдийнхөө талаар танилцууллаа.