МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал болж өндөрлөлөө.
- 2024-04-13
- Н.Анхбаяр
- 227
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр хуралдаж зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ зөвлөлгөөнд оролцсон нийслэл, аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны дарга нар МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны шинэ дүрмийн хүрээнд Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд тэргүүлэгчийн хувиар анх удаа ирж оролцож байгаа нь онцлог байлаа. Энэ хуралдаан нь 2024 оны 4-р сарын 13-нд Тусгаар тогтнолын ордны удирдах зөвлөлийн хуралдааны танхимд болж өндөрлөлөө. Тус хуралдааныг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Нямаагийн Энхболд тэргүүлэгчдийн 72 хувийн ирцтэйгээр нээж үг хэллээ. Уг хуралдаанд 2024 оны ээлжит УИХ-ын сонгуульд Социал Демократ ахмадын холбооноос хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо танилцуулж, энэ төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар тэргүүлэгчид санал хэлж, энэ саналыг нэгтгэн боловсруулж тогтоол гарган удирдах зөвлөлд танилцуулахаар тогтлоо. Тэргүүлэгчдийг өргөтгөх ажлын хүрээнд шинээр тэргүүлэгчдэд Равдангийн Болдыг танилцуулан сонгож баталлаа.