Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ
- 2024-04-12
- Н.Анхбаяр
- 147
Монгол Ардын Намын анхан шатны байгууллагуудын удирдах ажилтны улсын зөвлөгөөн “Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр өнөөдөр эхэллээ. Тус зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн намын анхан шатны байгууллагаас 3200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж үг хэлж, улс төрийн илтгэлээр уг зөвлөлгөөний арга хэмжээ эхэлж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын намын бусад удирдах албан тушаалтнууд зөвлөгөөнд оролцож илтгэл тавина.
“Бүсчилсэн хөгжлийн реформ” анхан шатны байгууллагуудын улсын зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэг, 207 хорооны намын анхан, дунд шатны ажилтнууд зөвлөгөөнд оролцож, бүсчилсэн хөгжлийн бодлого, цаашлаад 2024 оны сонгуульд “Бүсчилсэн хөгжлийн реформ”-ыг хэрхэн дэмжиж оролцох талаар намын гишүүд нэгдсэн ойлголттой болох зорилготой. Ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөртөө намын анхан шатны байгууллагуудаас авсан санал, үүнд үндэслэн боловсруулсан хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгч дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг зөвлөгөөнд танилцуулж, анхан шатны байгууллагуудын саналыг нэгтгэх чухал ач холбогдолтой.
Тодруулбал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нийт 29 нам, эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газраас дахин дүгнэлт гаргуулах тухай зөвлөсөн. Иймд 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцох намын мөрийн хөтөлбөрийн үндсэн агуулга дээр намын анхан, дунд шатны байгууллагуудын удирдлагуудтай санал солилцож эцэслэх учиртай.