“Ахмад настны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийслэлийн ахмадуудын төлөөлөлтэй уулзаж танилцуулан санал бодлыг нь авч хамтран ажиллаа.
- 2024-03-27
- Н.Анхбаяр
- 193
2024 оны 3-р сарын 27-ны өдөр МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны санаачлагаар ХНХЯ-тай хамтран “Ахмад настны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийслэлийн ахмадуудын төлөөлөлтэй уулзаж танилцуулан санал бодлыг нь авч хамтран ажиллаа. Уг уулзалтад УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Н.Энхболд, Засгийн газрын гишүүн ХНХЯ-ны сайд, Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Булгантуяа, Монголын Ахмадын холбооны тэргүүн Ц. Сүхбаатар, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо болон ХНХЯ-ны газрын дарга нар, мэргэжилтнүүд, нийслэлийн дүүргийн ахмадын холбооны дарга нар гишүүд, Социал Демократ ахмадуудын төлөөлөл оролцлоо.
Уг уулзалтын ач холбогдол бол “Ахмад настны тухай” хуулийг боловсронгуй болгож ахмад настанд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг \эрүүл мэнд, халамж\ шат дамжлагагүй болгож хөнгөвчлөх, чанаржуулах, ахмад настны хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх төр засгаас тусламж үзүүлэх зэрэг урьдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалтуудын төслийг нэг бүрчлэн танилцуулж оролцогчдоос санал авч байсанд оршино. Энэхүү уулзалтанд орсон ахмадууд санал бодлоо хуваалцаж сайхан сэтгэгдэлтэй байлаа.