ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА /2024.03.26/

  • 2024-03-27
  • Н.Анхбаяр
  • 149

Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгуудын МАН-ын хорооны дэргэдэх Монголын Социал Демократ Ахмадын Холбооны удирдлагуудын танилцах уулзалт Дархан-Уул аймагт боллоо.
Энэхүү уулзалтад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МСДАХ-ны Тэргүүн Н.Энхболд, МСДАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо, МСДАХ-ны тэргүүлэгч Л.Амарсанаа, МСДАХ-ны тэргүүлэгч Д.Бүрэнтогтох нар урилгаар оролцлоо.


Аймгийн МАН-ын Хорооны дэргэдэх МСДАХ-ны тэргүүн Г.Эрдэнэбат уулзалтыг нээж үг хэлсэн бол аймгийн Намын хорооны дэд дарга С.Ганзориг уулзалтад оролцогсдод амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүллээ.
Уг уулзалтад Сэлэнгэ аймгийн МСДАХ-ны дарга Д.Бадарч, Төв аймгийн МСДАХ-ны дарга Б.Нацагням, Дархан-Уул аймгийн МСДАХ-ны дарга Г.Эрдэнбат нар өөрсдийн аймгийн танилцуулга мэдээлэл өглөө.
Тэрээр уулзалтад оролцсон ахмадууд намын гишүүдийн үүрэг, хариуцлага, ёс суртахууныг өндөржүүлэх нь зүйтэй гэсэн саналыг дэвшүүлсэн бөгөөд хоорондоо танилцан халуун дотно яриа өрнүүлснээр уулзалт арга хэмжээ өндөрлөлөө.