“Дөрвөн бэрх-зуут” шагайн наадгай

  • 2024-03-16
  • Н.Анхбаяр
  • 82

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ахмадын хорооны “Дөрвөн бэрх-зуут” шагайн наадгай тоглуулдаг туршлагаар Сүхбаатар аймгийн МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны дэд тэргүүн Д.Гансүх намын ахмадын холбооныхоо хэсгийн ахлагч нарт уг тоглоомыг зааж өгөөд чөлөөт цагаараа тоглуулалдаг боллоо. Энэ тоглоом нь монголын уламжлалт тоглоом бөгөөд хүний оюуны бодож санах ой тогтоолтыг сайжруулах чухал ач холбогдолтой бөгөөд цахим тоглоом, гар утаснаас нь түр боловч хөндийрүүлж хөгшин, залуу гэлтгүй бүх хүн сурсанаар суудал, эрэмбэ дараалалд суралцах зэргээр олон давуу талыг олж авах тоглоом юм.