МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүдэд төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа.

  • 2024-01-09
  • Н.Анхбаяр
  • 170

2024 оны 1-р сарын 8-ны өдөр Тусгаар Тогтнолын ордонд МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны гишүүдэд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны тэргүүн Н.Энхболд үг хэлж төрийн дээд шагнал одон, медаль гардуулахад МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Очирбат, МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо нар оролцож шагнагдсан тус холбооны ахмад гишүүдэд цаашдын ажилд нь амжилт хүсч, эрүүл энх байхын өлзийтэй ерөөл дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12-р сарын 21-ний №145 тоот зарлиг, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Сонгинохайрхан дүүргийн СДА-ын холбооны гишүүн Пүрэвжанцангийн Жавзмаа, Сонгинохайрхан дүүргийн СДА-ын холбооны гишүүн Шилгийн Энхтайван, Баянзүрх дүүргийн СДА-ын холбооны гишүүн Дамбажамцын Оюунгэрэл нар,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 12-р сарын 21-ний №147 тоот зарлиг,
төрийн дээд шагнал “Алтангадас одон”-гоор Хөвсгөл аймгийн СДА-ын холбооны гишүүн Дуламжавын Баасанжав, Сонгинохайрхан дүүргийн СДА-ын холбооны гишүүн Тогтохын Раднаа, Баянгол дүүргийн СДА-ын холбооны гишүүн Нүдэнхүүгийн Энхтуяа, Баянзүрх дүүргийн СДА-ын холбооны гишүүн Ванжилын Алтанчимэг, , Баянзүрх дүүргийн СДА-ын холбооны гишүүн Сономын Тогоо нар,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 6-р сарын 14-ний №114 тоот зарлиг,
“Ардын хувьсгалын 100 жил”-ийн ойн медалиар СДА-ын холбооны гишүүд Дамдинжавын Гантөмөр, Доржийн Будцэрэн нар тус тус шагнагдлаа.