“Монголын Үнэн” сонины хамт олондоо ойн баярын мэндийг хүргэе.

  • 2023-11-10
  • Н.Анхбаяр
  • 157

Монголын үнэн сонины 1920-1921 онуудад Эрхүү хотод “Уйгаржин” монгол бичгээр хэвлэгдэн гарсан зургаан дугаарыг крил үсгээр хоёр дахь удаагаа эмхэтгэсэн эмхэтгэл ном болох судалгааны чухал ач холбогдол бүхий, үнэ цэнэтэй бүтээл гаргасан Монголын үнэн сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг болон Стратеги академийн захирал Д.Бумдарь, Номын сангийн хамт олон У.Хэрлэн , Д.Дүнчигмаа нартаа МАН-ын дэргэдэх Ахмадын холбооноос баяр хүргэе. Номын нээлтийн үйл ажиллагаанд Монголын сэтгүүл зүй, утга зохиолын салбарын нэрт хүмүүс болох Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтнүүд, багш, эрдэмтэн, судлаач, шинжлэх ухааны ажилтнууд хүрэлцэн ирж оролцож байгаа нь ямар чухал агуулгатай уулзалт болсоныг сайшаахад таатай байна. Тогтмол хэвлэлийн түүх гэдэг өөрөө түүхийн эх сурвалж, баримт бичиг болон үлддэгээрээ чухал ач холбогдолтой.
Өвөрмөц дизиантай, шинэлэг хэв маягийг үргэлж эрэлхийлдэг тал бүрийн мэдээлэлтэй, “Монголын Үнэн” сонины хамт олондоо ойн баярын мэндийг хүргэе.