ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

  • 2023-10-03
  • Н.Анхбаяр
  • 88


Жил бүрийн 10-р сарын 1 нд олон улсын ахмадын баяр тохиодог билээ. Энэ жилийн “АХМАДЫН БАЯР”-ыг угтаж Булган аймгийн Монгол Ардын намын хороо, түүний дэргэдэх Ахмадын холбоо болон Булган сумын Монгол Ардын намын хороо хамтран ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.
Анхдагч алдартан баатруудын өлгий сайхан, Булган хангай нутагтаа хөдөлмөр бүтээлээ зориулсан, энх цагийн баатрууд болох үе үеийн буянт буурлууддаа “Олон Улсын Ахмадын баярын мэнд хүргэж, урт насалж, мөнх жаргахын ерөөл өргөлөө.